• Өнөөдөр 2026-02-14

Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ

    Чөлөөт бөхийн жин тус бүрийн дэлхийн шилдэг дөрвөн бөхийн шоу барилдаан Киргизстан Улсын Бишкек хотод 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Киргикстаны “Жастык арена”-д болов. Тус барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль, Азийн наадмын аварга, Азийн аваргын мөнгөн медальт, МУГТ Төмөр-Очирын Тулга түрүүллээ.

    Тэрбээр Азербайжаны шилдэг тамирчин Руслам Абуллаевийг оноогоор цэвэр, Киргизстаны Билола Шарипа Уулуг 3:0-ээр тус ялж аварга болсон байна. Харин ОХУ-ын Магомедов Абсгадзетэй хэрхэн барилдсан мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Ямар байсан МУГТ Т.Тулга дэлхийн 65 кг-ын шилдэг дөрвөн бөхийн барилдаанд түрүүлжээ.


 

 


Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188