Монголчуудын олон үеийн түүх, соёлын холбоотой зүйл дэлхийн олон оронд хадгалагдсаар байдаг. Түүнийг эрж, хайж олох хамтран судлах хэвлэн нийтлүүлэх зорилгоор 2014 оноос эхлүүлсэн “Дэлхийд тархсан Монгол өв” төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Тус төслийн хүрээнд Британид хадгалагдаж байгаа Монголын түүх соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэн “Британи дахь Монголын түүх соёлын өв” номын нээлт 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болов.
.jpg)
Энэхүү 13 дахь цуврал номын зохиогчоор Монголын талаас “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Англи Улсын талаас Монголын бурхны шашны судалгаанд онцгой гавьяа байгуулсан чөлөөт судлаач Сью Бөрнэ удирдаж, Британийн эзэн хааны Азийн нийгэмлэг “Кембриж”-ийн их сургууль, Эдинбург, Британийн их сургуулийн номын сан, Британийн музей судлаачдаас бүрдсэн мэргэжлийн өндөр түвшний олон улсын судлаачид оролцож хамтран бичиж хэвлэн нийтлүүлсэн байна.
“Чингис хаан” Үндэсний музейгээс эрхлэн гаргаж буй “Дэлхийд тархсан өв” төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү 13 дахь цуврал нь хамгийн хүнд адармаатай цагийг туулж өнөөдөр олон нийтийн хүртээл болж байгаа юм. Энэ ном нь түүхийн судалгаа төдийгүй Монголын өв соёлын дэлхий дахинд тархсан судалгааны өвийг цогцоор нь хэвлэсэн анхны алхам боллоо. Британид байгаа өвүүдийг цогцоор нь дээжлэн сонгож хэвлүүлсэн нь анхын тохиолдол гэдийг номыг зохиогч академич С.Чулуун онцолсон юм.

Тус номын нээлтэд ерөнхий редактор Сью Бөрнэ Лондоноос цахимаар оролцож “Монголын түүх, соёлын өв” цувралын Их Британи ботийн ерөнхий редактораар ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа. Учир нь энэхүү нэр хүндтэй цувралын өмнөх ботиуд өндөр жишиг тогтоосон. Бид судалгаагаа Их Британийн хамгийн нэр хүнд бүхий Британийн музей болон Британийн номын сангийн цуглуулгуудаас эхлүүлсэн. Британийн музей саяхан Ил хант улсын үеийн керамик, металл эдлэлд зориулсан шинэ танхимыг нээж, Ил хант улсын шаазан, металл эдлэлийн тусгай үзүүлэнг дэлгэсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь энэхүү номд багтсан. Миний бие Британийн номын сангийн Стейний цуглуулгад Хар хотын ойролцоо Эзэн голоос цуглуулсан Монгол бичгийн зарим эхүүд хадгалагдаж байсныг олсон. Эрдэнэсийг олох хүнд эрэл, амаргүй үеүдэд итгэл, урам өгч хамтран ажилласан бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Энэхүү боть нь Британид цаашид илүү өргөн хүрээнд судалгаа хийж, өөр олон эрдэнэсийг нээн илрүүлэх эхний алхам болно гэдэгт найдаж байна” хэмээн хэллээ.

Номонд орсон онцгой бүтээлүүдээс дурьдвал, Юань гүрний үеийн монгол цэргийн байлдааны хэрэгсэл бороохой, Ил хант улсын түүхэнд холбогдох Монгол хатны алдартай цүнх, Өндөр гэгээн Занабазарын Дэмчог Мандал бурхан, Сайн ноён хан Намнансүрэнгийн Их Британийн хаан тавдугаар Жоржид илгээсэн захидал, Цагаадай улс, Юань гүрний үеэс эхлэн XX зууны эхэн үе хүртэлх түүхэнд хамаарах эд зүйлсийг түүвэрлэн оруулсан байна.
Энэхүү бүтээл нь 12 жилийн хугацаанд ОХУ, Унгар, Дани, Япон, Тайвань, Норвег, Герман зэрэг улс орнуудын музей, номын сан, архив болон хувь цуглуулагчдад хадгалагдаж буй монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр Монгол, Англи, Орос хэлээр нийт 13 цуврал боть болгон хэвлүүлээд байна.
| “Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |