-Танай хамтлаг яг ямар урсгал чиглэлээр уран бүтээлээ хийдэг вэ. Үндэсний уламжлалт этник урсгал мөн үү?
-Яг тийм гэж хэлэх нэг зүйлд баригдсан тодотгол байхгүй. Нэг чиглэл, урсгалд баригдахгүйгээр, аль болох чөлөөтэй уран бүтээл хийхийг эрмэлздэг. Үндэсний хөгжмийг олон талаас нь орчин үеийн залуусын сонирхолд нийцүүлэн хүргэхийг зорьдог. Бид реппер “Big “Gee”-тэй хамтарч хип хоптой үндэсний хөгжмийг хослуулан уран бүтээл хийж цомог гаргасан. Мөн “Man On The Moon” хөгжмийн продюсертэй хамтарч “chill out” төрлөөр уран бүтээл хийсэн байгаа. Одоо харин симфони, үндэсний хөгжмийн хоршил нийлэмжтэй орчин үеийн хэлбэртэй “Симфони жонон” гэсэн цомог хийх санаа байна.
.jpg)
-Танайх ардын хөгжмийн хамтлагуудын анхдагчийн нэг нь мөн үү?
-Үндэсний хөгжмийн анхдагч хамтлаг гэвэл 1950-1960-аад оны үед Бөмбөгөр ногоон театрын Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн тэргүүтэй хэсэг хөгжимчид “Дагшаа найрал” хөгжмийн хамтлагтай байсан. Тэд ардын цөөхүүл хөгжмөөр баруунын орчин үеийн хөгжмийн урсгал чиглэлд оруулсан жазз хувилбараар тоглодог байсан юм билээ. Бүр нарийн ярьвал Юань гүрний үед Хубилай хаан ордны үндэсний найрал хөгжмийн оркестр хөгжимчид, үндэсний цөөхүүл хөгжмөөр хоршин бүтээл хийж, тоглож байсан мэдээ, баримтыг хэлж болно.
Түүнээс хойш гэвэл “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” хамтлагууд байна. Тэр үеийн хүмүүс “Цаг агаарын ая” гээд байдаг. Ятга хөгжмийн дөрвөлийн тоглодог “Цэнхэр залаа” ая бий. Тэр яах аргагүй орчин үеийн хөгжим, үндэсний хөгжмийн хоршил байв. 1990-ээд онд гэвэл “Хар чоно” хамтлаг байна. Морин хуур, хөөмий, рок хөгжмийн хувилбарыг хийж Японд болсон олон улсын уралдааны гран при шагналыг хүртсэн байдаг. Түүнээс хойш үндэсний хөгжмийн хамтлагуудын сэргэн мандалтын гэж хэлж болох үеийн гол төлөөлөл яах аргагүй “Алтан ураг” хамтлаг мөн. Тэд үндэсний хөгжмөөр фолк рок чиглэлийн уран бүтээл хийж байсан. Тэгээд “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлагууд гарч ирсэн. Тийм болохоор бид үндэсний хөгжмөөр орчин үеийн урсгал, чиглэлээр бүтээл хийдэг анхдагч хамтлаг бол биш.
.jpg)
-“Жонон” хамтлагт үндэсний хэдэн уламжлалт хөгжмийн зэмсгээр тоглодог вэ?
-Манай хамтлагт хоёр морин хуур, ятга, ёочин, лимбэ, басс гитар, төгөлдөр хуур буюу даралтад хөгжим, бөмбөр зэрэг хөгжмийн зэмсэг байна.
-“Алтан ураг” хамтлаг үндэсний хөгжмөөр орчин үеийн цахилгаан хөгжим шиг тоноглодог. Танай хамтлагийн хөгжмийн дуугаралт үүнтэй ижил, төстэй юү?
-Бид үндэсний хөгжимд нэмэлт өсгөгч тоноглол хийдэггүй. Уламжлалт хэлбэр, хийц, дуугаралтыг нь өөрчилдөггүй. Үндэсний хөгжим ямар байх ёстой вэ. Яг тэр хөгжмийн мастеруудын урласан уламжлалт хэлбэрээр нь байгаа.
.jpg)
-Хөгжмийн бүтээлүүдээ та нар өөрсдөө зохиож найруулан тоглодог уу. Хөгжмийн зохиолчдын бэлэн бүтээлийг авдаг уу?
-Өөрсдөө ч зохиож найруулна, бэлэн бүтээлийг ч авч тоглоно. “Сэрсэн тал”, “Жалам хар”, “Тан руу нүүж явна”, гэх мэт зохиолыг аль болохоор хүмүүст хүргэх зорилгоор шинэ гарч буй цомогтоо заавал аль нэгийг нь оруулахыг зорьдог. Хамтлагийн зохиолуудыг гол төлөв манай лимбэчин, хөгжмийн зохиолч, нэлээн хэдэн киноны хөгжмийг хийсэн Цогбаяр маань бичиж, найруулга хийдэг.
-Киноны хөгжим гэснээс та нэлээн хэдэн кинонд дүр бүтээж, тоглоод амжсан байдаг шүү дээ?
-Кинонд дүр бүтээж, тоглосон гэдэг надад арай хатуудах, ахадсан зүйл болох байх. Жаахан ичмээр санагдаад байдаг юм. Кинонд оролцсон гэвэл илүү таарах болов уу. “Ах дүүс” гэдэг киноны зураг авалтад оролцсон. Түүний дараа “Soulmate” өсвөр насныханд зориулсан кинонд гүйцэтгэх продюсер, зургийн даргын ажлыг гүйцэтгэж оролцлоо. Кино урлаг гэдэг их гоё ертөнц юм билээ. Киноны ертөнцийн сайн сайхан, хүнд хэцүү, бэрхшээл саадыг бага боловч мэдэрч үзэх хобби хөтлөөд байдаг юм. Холевудын “Марко Поло” киноны хоёр дахь сизэний зураг авалт нь Унгар Улсад явагдсан. Тэр зураг авалтад Хувилай хааны ордны хөгжимчин болж бөмбөр цохиж зураг авахуулсан. Манай “Жонон” хамтлаг, “Х ТҮЦ” хамтлагийн “Солиот эх” кино болон “Явуулын хүн”, “Буруу өрөг” зэрэг нэлээд хэдэн киноны хөгжмийг зохиол бүтээлд оролцсон.
.jpg)
-Та болон танай “Жонон” хамтлагийн уран бүтээлчид хаана хөгжмийн боловсрол эзэмшсэн хүмүүс вэ?
-Манай хамтлагийн ихэнх нь хуучин Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид суралцаж байгаад Соёлын коллеж шинээр байгуулагдахад шилжиж очин дуу хөгжмийн багш гэсэн мэргэжлээр суралцаж төгссөн хүмүүс.
-Найрал хөгжмийн цохилох зүрх нь бөмбөр гэдэг. Бөмбөр илүү сонсгол, ур чадвар, мэдрэмж шаардсан хөгжим. Та яагаад энэ хөгжмийг сонгох болов?
-Манай аав “Мөнгөн хүрхрээ” хамтлагийн ахлагч, төгөлдөр хуур тоглодог хүн. Миний дээд талын ах “Жери” хэмээх Мөнхбат бөмбөр тоглодог байсан юм. Манай гэр бүл дотор хөгжимчид байсан нь надад сэдэл болж, хөгжим рүү татагдах үндэс болсон байх.

-“Жонон” хамтлаг хэзээ байгуулагдав?
-Соёлын коллежид сурч байсан нэг ангийн найз нар хамтарч тайлан тоглолт хийсэн үеэс эхлэлтэй. Тайлан тавьсны дараа тэр бүрэлдэхүүнээрээ албан газруудын баяр ёслолын үйл ажиллагаанд халтуур хийх маягаар хэд хэдэн удаа тоглолт хийх боломж гарсан юм. Түүний дараагаас ер нь хамтлаг болоод цаашдаа явбал ямар вэ гэж ярилцаад шийдвэр гаргасан. Тухайн үед 23-24 настай дэврүүн гэгээлэг мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуусын сонголт байлаа. Гэхдээ тэр үед бид үндэсний хөгжмийн “Алтан ураг” хамтлагийг сайн мэддэггүй л байж. Биднийг хамтлаг байгууллаа гээд хөөрч явах үед “Алтан ураг” хамтлаг “Унага төрөв” гэдэг цомгийнхоо нээлтийг хийж байсан байдаг. 2006 онд “Жонон” хамтлагийг байгуулсан гэхээр одоо 20 жил өнгөрсөн байна. Ардын хөгжимдөө дуртай, сонирхолтой болохоор өдий хүртэл уран бүтээл хийж явна. Энэ хугацаанд бид уран бүтээлээ тасралтгүй, таслалгүй, завсарлага авалгүйгээр явжээ. Манай хамтлаг 4-5 цомогтой. Хоёроос гурван бүрэн хэмжээний тоглолт хийсэн. Гадаадын 20 гаруй улсад тоглосон, чамлалтгүй түүхийг бүтээж чаджээ.
.jpg)
-Танай хамтлагийн анхны бүрэлдэхүүн өөрчлөгдсөн үү?
-Анхны бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Ер нь Монголын бүхэл салбарт тулгардаг бэрхшээл мэргэжлийн боловсон хүчин. Мэргэжлийн уран бүтээлчдийг байнга тогтоож барина гэдэг хэцүү. Цалин мөнгө, ахуй хангамж, гэр бүр төлөвлөлт гээд саад бэрхшээл, тулгамдсан асуудал их. Эмэгтэй хөгжимчид хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Хүүхдийг хүн болгон төлөвшүүлж, хүмүүжүүлэх хүнд ажлыг нуруундаа үүрч яваа хүмүүс. Ар гэрийн амьдрал ахуйгаа гээд уран бүтээлээсээ хөндийрөх нь их байдаг. Мөн залуу хүүхдүүд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх гээд уран бүтээлээсээ хөндийрэх нь бий. Хамтлагийн орлого тогтвортой биш, хэлбэлзэлттэй байдаг нь нөлөөлж байгаа. Ковид гарсан хоёр жилд урлагийнхан тэг зогсолт хийлээ. Ийм эрсдэлтэй амьдралыг сонгохгүйн тулд тогтвортой орлоготой амьдралыг сонгож байгаа уран бүтээлчдийг буруутгах арга байхгүй. “Жонон” хамтлагаас гарч, орсон гишүүдийн шалтгаан өөр өөр. Хамтлагийн гишүүд солигдсон ч уран бүтээлийн агуулга солигдоогүй үргэлжилж байгаа.
.jpg)
-Монголын ихэнх хамтлаг, дуучид гадаад нэртэй болчихсон. Харин үндэсний урлагийн хамтлагууд монгол нэртэй байдаг нь их сайхан сонсогддог. “Жонон” гэдэг нэрийг яагаад сонгох болов?
-Манай хамтлагийн морин хуурч Д. Мөнхсайхан “Жонон” гэдэг нэрийг өгсөн юм. Бид хамтлагийн нэрийг нэлээдгүй хайсан. “Инвэшн” гэдэг нэрийг өгч үзсэн. Үндэсний урлагийн хамтлагт гадаад нэр нэг их зохимжгүй санагдаад өөрчилсөн. “Жонон” гэдэг нэр утга учрын хувьд хоёр, гурван салаа утгатай. Бид болохоор морин хуурын үүсэл гарвалын домог жонон хар морийг бэлгэшээж өгсөн юм. Нөгөө салаа утга нь эзэн хааны угсаа залгамжлах ханхүү жонон, хаан болох уламжлалтай. Аль ч талаар нь бодсон жонон гэдэг их утга бэлгэдэлтэй нэр.
-Та сүүлийн үед продюсерын ажил хийж байна уу?
-Надад зөвхөн ардын хөгжмийн чиглэл, урсгал гэж явцуурхах бодол байдаггүй. Бусад чиглэлийн уран бүтээлчдийг ч гэсэн дэмжиж, хөгжүүлэх юмсан гэсэн мөрөөдөл далдхан сэтгэлд байдаг юм. Тийм болохоор бусад төрлийн тоглолтуудад найруулагч, продюсерийг хийж байгаа. Хоёр найзтайгаа нийлээд “333 энтертаймент” байгуулсан. Бид Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Татар”, “Лумино”, хамтлагийн болон “Зуны зугаа” тоглолтод ажилласан. “Vandebo”, “Gangbay”, “Ginjin”, “Ms.M”, “Fla”, “Triple X” зэрэг залуу уран бүтээлчийн шоу тоглолтыг хамтран амжилттай зохион байгуулсан байгаа.
.jpg)
-Танай “Жонон” хамтлаг реп, хип хоп, рок хамтлагуудтай хамтарч уран бүтээл хийсэн байв уу?
-“NMN”-тэй хамтарч цахилбаа гэдэг дуу гаргасан. Монгол реппер “Big Gee” найзтайгаа хамтарч цомог гаргасан байгаа. Монголын үндэсний хөгжмийг сонсож, судалдаг хүмүүс “Хүннү” рок хамтлагаар дамжиж дэлхий даяар сонирхогч, сонсогчид их боллоо. Энэ амжилтыг цаашид тогтвортой хадгалж, үндэсний хэв шинжтэй уран бүтээлчдийг гарган ирж, монгол урлагийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой. Монгол үндэсний бахархал морин хуур хөгжмөө тоосонд даруулсан дурсгалын үзмэр болгох ёсгүй. Хааяа боловч эгшиглүүлж, гэрийн жавраа үргээж, хөгжимдөн, дуугаргадаг, хуурддаг байгаасай. Морин хуурын хоёр чавхдас морины сүүлний хялгас болохоор амьд эгшиг гаргадаг өвөрмөц аялгуутай байдаг юм шүү дээ. Монгол урлаг мандан бадраг.
| Д.МӨНХ-ОРГИЛ: Морин хуурын үүсэл гарвалын домог жонон хар морийг бэлгэшээж хамтлагаа “Жонон” гэж нэрлэсэн |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |