ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Ж.АНУДАРЬ, Г.НАРАНЦЭЦЭГ
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 23 тамирчин барилдсан байна. Манай улсаас энэ жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, ОУХМ Жамсрангийн Анударь нар барилдлаа. Г.Наранцэцээг “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан.
.jpg)
Хоёрдугаар тойрогт Францын Morgane ANNIS-ыг ялсан. Гуравдугаар тойргийн барилдаанд Испанийн шилдэг тамирчин Laura MARTINEZ ABELENDA ялж, “В” хэсгээс нэгээр гарч, шөвгийн дөрөвт шалгарсан. Хагас шигшээ барилдаанд Хятадын Wenna ZHUANG-д хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Хятадын өөр нэг тамирчин, HUI Xinran-д даралтаар ялагдаж, V байрт орсон. Г.Наранцэцэг үнэхээр сайн барилдсан хэдий ч Хятадын хоёр тамирчинд дараалан ялагдлаа. Магадгүй олон килограмм хасаж 48 кг руу ордог нь барилдааны төгсгөлд цуцалт өгөөд байх шиг байна.
ОУХМ Жамсрангийн Анударь “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Италийн Francesca MILANI-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Хятадын HUI Xinran-д хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Ж.Анударийн хувьд зоримог шийдэмгий дайчин барилдахыг хичээж байгаа хэдий ч барьцаа гүйцэд авахгүй байна. Нэг барьцнаас мэх хийх гэж яарч дутуу мэх хийж, өрсөлдөгчийн хариу мэхэнд орох нь түүний том алдаа болоод байна.
.jpg)
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д М.НАНДИН-ЭРДЭНЭ, Б.УРАНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 29 тамирчин барилдсан. Манай улсаас энэ жинд ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Баянмөнхийн Уранзаяа нар барилдлаа.
М.Нандин-Эрдэнэ их чанга сугалаа татсан байгаа. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Amandine BUCHARD-тай таарсан юм. М.Нандин-Эрдэнэ үнэхээр сайн барилдсан. Үндсэн цагт үнэлгээ авалгүй нэмэлт цаг сунгасан барилдаанд Amandine BUCHARD-ын дархан өмсөх мэхэнд үнэлгээ алдаж, ялагдал хүлээн тэмцээнээ дуусгасан.
Б.Уранзаяа “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Унгарын “Залуу-Од” Roza GYERTYAS-тай таарч ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Т.АРИУНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 25 тамирчин барилдсан. Манай энэ жинд ОУХМ Тэрбишийн Ариунзаяа барилдлаа. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Adriana RODRIGUEZ SALVADOR-той таарсан юм. Тус барилдаанд Т.Ариунзаяа боломжийн барилдаж байсан хэдий ч Adriana RODRIGUEZ SALVADOR-ын жийж давуулах мэхэнд орж, ялагдал хүлээсэн.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 23 жүдочин барилдсан байгаа. Манай улсаас энэ жинд МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн барилдав. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Испанийн Laura VAZQUEZ FERNANDEZ ялж, хэсгийн аварга болсон. Дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Хорватын Iva OBERAN-ыг буулган авч алтан медалийн төлөөх барилдахаар шалгарч үлдсэн.
Аваргын төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Бразилийн Rafaela SILVA-тай таарсан. Түүнийг өмнө нь 57 кг-ын жинд барилддаг байхдаа хоёр удаа ялж байсан юм. Л.Энхрийлэн хэт яарсан шийдэмгий барилдаан хийсэн нь алдаа гаргах үндэс болсон. SILVA тэр боломжийг ашиглан өчиг мэхээр ялалтыг авч чадсан. Тайван, хүлээсэн, хяналттай барилдсан бол Rafaela SILVA-г ялах боломжтой байлаа.
.jpg)
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН, А.ДУЛАМСҮРЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 29 жүдочин барилдсан байгаа. Манай улсаас ОУХМ Отгонбаярын Хүслэн, залуу тамирчин Айлтгүйбаатарын Дуламсүрэн нар өрсөлдөв. О.Хүслэн их чанга сугалаа татсан байгаа. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Audrey TCHEUMEO-той барилдаж хожигдсон. Харин А.Дуламсүрэн “D” Хэсгийн нэгдүгээр тойрогт Сербийн Jovana STJEPANOVIC-д ялагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Э.АРИНБОЛД, Т.ТҮМЭНЖАРГАЛ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 39 жүдочин барилдсан. Манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Энхтайванын Ариунболд, залуу тамирчин, оюутны “Унирверсиад” их наадмын хүрэл медальт, шинэхэн улсын аварга Түвшинтөрийн Түмэнжаргал нар барилдлаа.
Э.Ариунболд “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Бразилын Diego ISMAEL-ыг ялсан. Гуравдугаар тойрогт Азербайжаны Balabay AGHAYEV-т ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн. Энэ жинд залуу тамирчин, шинэхэн улсын аварга Т.Түмэнжаргал “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Украины Dilshot KHALMATOV-т ялагдсан. Түүний хувьд цаашид амжилттай барилдах боломж харагдаж байна
.jpg)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ, Ө.ЖАНЦАНДОРЖ,
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 47 жүдочин барилдсан байгаа. Манай улсаас ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга, МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү, “Гран при”-гийн хүрэл медальт, залуу тамирчин Өнөрбатын Жанцандорж, нар барилдана.
МУГТ Ё.Басхүү “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Италийн Valerio ACCOGLI-д ялагдсан. Ё.Басхүүгийн хувьд нас ахиад хурд, тэсрэлт, бяр хүч жаахан буурсан бололтой байна. Мэхний гүйцэтгэл тааруу, барьж, баглаж барилддаг, өмнөх үеийн Ё.Басхүү харагдахгүй байгаа. Жин хасдаг нь түүний барилдаанд нөлөөлөөд байж магадгүй.
Залуу тамирчин Ө.Жанцандорж “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Мороккогийн Abderrahmane BOUSHITA-г ялсан. Хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн медальтан, Казахстаны шилдэг тамирчин Gusman KYRGYZBAYEV-г ядах юмгүйгээр хоёр вазари, нэг юко үнэлгээгээр ялалтыг авсан нь үнэхээр гайхалтай байлаа. Ё.Басхүү, Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр нарыг залгамжлах ирээдүй харагдаж байна. Өмнөд Солонгосын KIM Channyeong-ыг ялсан бол хэсгийн аваргын төлөө барилдах боломж гарах байв. Ер нь манай тамирчид гадны жүдочдын жийж давуулах мэхэнд гол төлөв үнэлгээ алдаж, ялагдаад байгаа нь харагдлаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д О.УРАНБАЯР, Л.АНХЗАЯА,
Эрэгтэйчүүпийн 73 кг-ын жинд 48 жүдочин барилдсан байгаа. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа, “Улаанбаатар Гранд слам”-ын аварга, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр нар барилдсан. О.Уранбаяр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Казахстаны Yesset KUANOV-т ялагдсан.
Харин ОУХМ Л.Анхзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрог гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Английн, Гүрж гаралтай Irakli GOGINASHVILI-д хожигдсон.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 50 жүдочин барилдсан байгаа. Энэ жинд манай улсаас Оюунчимэгийн Шинэбаяр барилдлаа. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт АНУ-ын Ramon HERNANDEZ JR-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Бразилын Gabriel FALCAO-той барилдаж гурван торгуулиар ялагдал хүлээв.
| ЖҮДОЧИД “ПАРИС-2026”-ГААС ГАНЦ МӨНГӨН МЕДАЛЬ АВЧ “ГРАНД СЛАМ”-ЫГ ӨНДӨРЛҮҮЛЭВ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |