
-Сагсан бөмбөг сонирхогчид Г.Булган та хоёрыг “Эрдэнэтийн ихрүүд” гэдгээр чинь андахгүй. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Бид Орхон аймгийн Эрдэнэт хотод төрж, өссөн. Дөрвөн настайгаасаа хойш спорт бүжгээр хичээллэн, орос цэцэрлэг, сургуульд сурсан. Дунд сургуулийн долдугаар ангиасаа бүжгийн спортоо орхин, сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн.
Тэр үеэс хойш Орхон аймгийнхаа болон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцож, сагсан бөмбөгт улам их дурлах болсон. Анхандаа төдийлөн амжилт гаргаагүй. Хожил, хожигдол гэдгийг амсаж, мэдэрсээр л явсан.
.jpg)
-Аав, ээж чинь спортын хүмүүс үү. Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Спортын хүмүүс биш ээ. Урлаг, спорттой ойр өссөн гэдэг. Аав минь инженер мэргэжилтэй. Харин ээж Дархан хотын Анагаах ухааны коллежид сурч байгаад, өөрийн сонирхлын дагуу ОХУ-д суралцаж, бүжигчин болсон. Ээж Орхон аймгийн Соёлын ордонд, аав “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг. Манайх ам бүл долуулаа. Таван хүүхэдтэй айл. Булган бид хоёр отгон хүүхэд нь. Дээрээ нэг ах, хоёр эгчтэй.
.jpeg)
-Дунд сургуульд байхдаа өсвөр үеийн тэмцээнд Булган та хоёр Эрдэнэтийн багт хамт тоглодог байсан. Түүний дараа өөр, өөр багт тоглох болсон шалтгаан нь юу байсан юм бэ?
-Бид 2015 онд аравдугаар ангид байх үедээ дөрвөн жилд нэг удаа зохиогддог хүүхдийн спортын их наадам оролцсон юм. Тэр наадамд манай баг түрүүлж, ялалтын үнэ цэнийг мэдэрсэн. Их ч урам зориг, эрч хүч авч, цаашид илүү их амжилт гаргахыг эрмэлзэн, тууштай хичээллэх хүсэл тэмүүлэл оргилсон.
.jpg)
Булган бид хоёр өсвөр үеийн тэмцээнд хамт нэг багт тоглож байгаад, 2016 онд оюутан болоод хоёр өөр сургуульд орж сургуулийнхаа багт тоглох болсон юм. Би МУИС-ийн багт, Булган “Этүгэн-Ирвэс” багаас тоглох болсон. Булганы баг лигийн аварга болж байсан. Харин би МУИС-д ороод гавьяат дасгалжуулагч Ц. Цэвэрбал багшийн шавь болсон, энэ л үеэс миний сагсан бөмбөгийн тамирчин болох гараа эхэлсэн. Оюутны унирверсиад, оюутны лиг зэрэг томоохон тэмцээнд оролцож, гараагаа амжилтаа эхлүүлээд явсан.
.jpeg)
-Өөрөө сонирхож 3х3 руу оров уу. МУГТ С.Тулга дасгалжуулагч сонгон шалгаруулж авсан уу?
-2018 оноос 3x3 төрлөөр хичээллэж эхэлсэн. С.Тулга дасгалжуулагч энэ төрлөөр цаашид амжилттай тоглох тамирчдыг өөрөө харж, сонгож авдаг. Ер нь энэ хүүхэд цаашид 3х3 төрөлд илүү тохирох юм байна гэсний үүднээс сонголтоо хийж авдаг юм билээ. Сонгогдсон тамирчид бэлтгэл хийж, тэмцээнд оролцон өөрсдийн юу чаддагаа харуулдаг. Хичээл, зүтгэл, мэрийлттэй ямар ч тамирчин 3х3 төрлөөр амжилт гаргах бүрэн боломжтой.

-Холын зайн шидэлтийг дунд сургуульд байхаасаа оновчтой шиддэг байв уу. Намхан нуруутай тоглогчийн хувьд холын зайн шидэлт маш давуу тал гэж хардаг уу?
-Аливаа тоглогчдод өөрийнх нь онцлогт тохирсон шидэлтүүд байдаг л даа. Би өөрөө холын зайн шидэлтийг хийх илүү дуртай. Бэлтгэл дээр болон чөлөөт цагаараа холын шидэлтэнд илүү анхаарал хандуулдаг. Тийм болохоор тоглолтын үед боломж гарвал гурваас шиднэ. Харин Г.Булган эсрэгээрээ дундаас шиддэг. Холбон тоглогч болохоор гоё пасс, дамжуулалтыг илүү оновчтой сайн хийдэг.

-Жижиг биетэй тоглогч холын шидэлтийг хийхэд техникээс гадна гарын хүч илүү шаардана биз?
- Ер нь бол зөв сурцтай техник илүү шаарддаг. Миний хувьд нэлээн доороос гарган, хөнгөн хөөргөж шиддэг онцлогтой.

- 2019 оны “U23”-ийн ДАШТ дээр Герман Улсын багийг буулган авахад сүүлийн хожлын “Wuzzer” холын шидэлтийг цагтаа уралдаж амжилттай хийсэн. Тэр шидэлтийг урьдчилан төлөвлөсөн байв уу?
-Герман Улсын багтай хийсэн тэр тоглолт маш хүнд байсан. Бид Германы багийг хожихгүй бол хэсгээсээ гарах боломжгүй, хүндхэн асуудалтай тулгарсан байсан л даа. Тэр үед Герман Улсын баг маш хүчтэй бүрэлдэхүүнтэй байлаа. Өмнөх 2018 онд ДАШТ-д илүү өндөр амжилт үзүүлсэн баг байсан юм.
.jpg)
Үнэнийг хэлэхэд тэднийг хожих итгэл жаахан бага байсан шүү. Гэхдээ манай багийнхан бүгд л хожил авахын тулд хичээсэн юм. Тоглолтын эхнээс тэдэнд боломж өгөхгүй, хамгаалалт довтолгоогоо сайн хийж, оноогоор тэргүүлэхийг хичээсэн. Тэр хичээл, зүтгэлийн үр дүнд манай баг оноогоор, Германы багаас илүү гарсан нь тэдэнд харин дарамт болсон байх. Германы охид биднийг сайн тоглоно гэж бодоогүй болохоор сандарч эхэлсэн.

Гэхдээ тэд туршлагатай багийн хувьд тоглолтын төгсгөлийг үнэхээр сайн хийж оноог тэнцүүлсэн. Манай багийн тоглогч хүнд бэртэл авч, тэдэнд хожил авах боломж гарсан. Бид сэлгээний тоглогчгүй, амралтгүйгээр тоглолтыг амжилттай дуусгах хүнд даалгавартай нүүр тулсан юм.

Тоглолтын сүүлийн гурван минут дутуу байхад германчууд оноог ойртуулсан, цаг дуусах мөчид оноог тэнцүүлсэн. Ингээд нэмэлт цаг сунгаж, тоглолт хийх болсон юм. Багийн нэг тоглогч бэртсэн, оноогоор илүү явж байгаад оноо тэнцсэн зэрэг нь бидэнд хүнд цохилт болсон. Ер нь 3x3 төрөлд цаг сунгасан тоглолтод түрүүлж хоёр оноо авсан баг хожил авдаг юм. Бид гурав хамаг байдгаа л шавхсан.

-Тэр гайхалтай холын зайн, “Buzzar” хожлын шидэлт олон спорт сонирхогчдыг самсааг шархируулж, сэтгэлийг огшоож, баяр, бахархлын нулимсыг гаргасан шүү. Монголын 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд үлдэх ховор нандин, холын зайн, хожлын шидэлт байсан. Баг хамт олноо сэргээсэн хожлын дараах сэтгэгдэл, мэдрэмж ямар байсан бэ?

-Тэр холын зайн “Buzzar” хожлын шидэлтийг хийх үед үнэхээр үгээр хэлэхийн аргагүй маш гоё мэдрэмж төрдөг юм билээ. Миний шидэлт гэхээсээ илүүтэйгээр манай баг хамт олны хүч хөдөлмөр, амжилт ялалт байсан л даа. Манай хоёр тоглогч сайн хамгаалж, надад шидэх боломжийг гаргаж өгсөн нь хожил авах үндэс болсон. Үнэхээр гайхамшигтай сайхан мөч байж билээ.

Холын зайн, хожлын шидэлтийн бичлэгийг одоо ч үзээд нулимс гардаг. Одоо хүртэл надаас олон ч хүн тэр шидэлтийн талаар сонирхож асуудаг. Зарим нь “Чи бидний эх орноороо бахархах, монгол хүн гэсэн бахархлыг сэргээж өгсөн шүү” гэж хэлэх нь тэр үед үнэхээр сайхан байж билээ.

-Герман Улсын багт өөртөө чинь ойролцоо өндөртэй тамирчин байсан уу?
-Германы багийн дундаж өндөр нь манай багийн хамгийн өндөр тоглогчтой адилхан байсан. Манай багийн тоглогч О.Хулангийн өндөр 183 см. Тэгэхэд Германы багийн тоглогчид бүгд л 183 см-ээс дээш өндөртэй тамирчид байсан.

-Өндөр тоглогчдын эсрэг довтлож, хамгаалахад хүнд байдаг уу?
-Бусад орны багт яг над шиг жижиг биш ч гэсэн, нам нуруутай нэг тоглогч байх нь бий. Миний өндөр 168 см шүү дээ. Би биеийн нам байдлаасаа болж оноо алдах магадлал өндөр ч, өөрийн сул талыг нөхөх боломжийг холын зайн шидэлт болгодог байсан. Манай багийн дасгалжуулагч нарын боловсруулсан комбинаци хувилбар л хожил авах, амжилтын гол түлхүүр болсон юм шүү дээ. Бид тэр үед 13 гол хувилбартай байсан. Тэр 13 хувилбар, дотроо задарч олон хэсэг болно. Тоглолтын байдлаас шалтгаалж комбинаци хувилбараа тохируулан өөрчилдөг байлаа.
-Манай ЗхЗ-ын сагсан бөмбөгийн ямар ч насны баг гадаадын тамирчдын эсрэг тоглоод сурчихсан. Гаднын багууд монголчуудаас эмээдэг болсон байна. Энэ бүхэн С.Тулга дасгалжуулагчийн нэрийн хуудас болсон монгол комбинаци, хувилбартай холбоотой биз?
-С.Тулга дасгалжуулагч бидний бие бялдрын онцлогт тааруулан хувилбарууд боловсруулдаг байсан л даа. Тэдгээр хувилбар, дасгалжуулагч хүний ур ухаан, чадварыг харуулж байгаа юм. Цаашид ч хөгжүүлэх олон хувилбарыг бодож боловсруулах байх. Бидний бүх тоглолтын бичлэгт анализ, дүгнэлт хийж, улам сайжруулдаг байв. Тэдгээр комбинаци хувилбарт тулгуурлан бидний тоглолтын агуулга сайн болж, ялалт, амжилт гаргах үндэс болж өрнөдөг байсан л даа.
-Та нарыг гадаадын үзэгчид хэр хүлээн авдаг байв. Тэмцээний үеэр хор шар хөдөлж, бухимдах үе гаргадаг байсан уу?
-Монголын баг Ази тивийн бусад багаас огцом хурдтай дээшилж чамлахааргүй амжилт гаргаж яваа. Тийм болохоор Азийн хөгжөөн дэмжигчид биднийг илүү дэмждэг болсон. Сагсан бөмбөгийн 3x3-ын хамгаалалт, довтолгоон гээд зогсолгүй өндөр ачаалал авдаг онцлогтой спорт. Тэмцээний үргэлжлэх хугацаа богино болохоор бухимдах үе бий.Тэр бүхнийг хэвийн байлгахын тулд 3x3 сагсан бөмбөгийн холбооноос төсөл хэрэгжүүлэн, сэтгэл зүйч гарган, тамирчидтай нэг бүрчлэн ажиллуулдаг байлаа.
-2019 онд дэлхийн элсний анхдугаар наадамд тоглосон. Гэхдээ тэр үед үзэгчдийн хүсэж хүлээсэн амжилтыг гаргаж чадаагүй. Гадаадын насанд хүрэгчдийн, бараг л хагас мэргэжлийн багуудын эсрэг залуучуудын шигшээ тоглосон учраас түвшингийн зөрүү гарсан уу?
- 2019 оны дэлхийн элсний анхдугаар наадамд манай “U23” насны залуучуудын баг эрх авч оролцсон. Ур чадвар, түвшингийн ялгаа гараагүй. Харин бидэнтэй адил өмнөх тэмцээнд оролцсон нэг ч баг байгаагүй юм. Бид “U23”-ын дэлхийн аварга дуусаад нэг хоноод Катар Улс руу ниссэн. Харин гадны багууд амралт, сэргээлт авчихсан өөр тамирчид байсан. Зөвхөн элсний наадамд оролцохоор бэлтгэгдсэн багууд байсан юм.
Гэхдээ манай эрэгтэйчүүд сайн тоглож хүрэл медаль хүртсэн. Харин эмэгтэй багийн хувьд өмнөх тэмцээний ачаалал, ядралт, сэргэлт авч чадалгүй оролцсон байдал нөлөөлсөн. Тэнд очоод цаг агаарт нь дасаж, нэмэх 40 хэмийн халуунд тоглох амаргүй байсан л даа. Тэр тэмцээн бидэнд туршлага хуримтлуулах боломжийг нээсэн гэж боддог.
| Г.МИНЖИН: Хожлын шидэлтийн бичлэг үзэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг |
|
“Хөвсгөл Seven Stars" баг дээд лигээс хүрэл медаль хүртлээ
2026-02-06 07:10:00
2026-02-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.НОМУУН: Хайр хүнээс олон төрлийн өнгө шаарддаг
2026-02-06 07:00:00
ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ
2026-02-06 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ХОТЫН ДАРГА АСАН Ж.БАДАМЖУНАЙН ЗАЛГАМЖ УУ
2026-02-06 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-06 07:00:00
НИСГЭГЧ Ж.ЁНДОНГИЙН ОХИН СУВД: ААВ МИНЬ “ХҮНИЙ МӨР” КИНОНД ЯК-18 ОНГОЦЫГ УРАН ЖОЛООДОЖ, МОНГОЛ НИСГЭГЧИЙН ДҮРИЙГ МӨНХӨЛЖ БАЙЛАА
2026-02-06 07:00:00
“Мах Импэкс” ХК-ийн бөх Улсын заан Б.Бат-Өлзий МҮБХ-ны 2026–2027 оны чансааг тэргүүлж байна
2026-02-05 19:45:03
2026-02-05 18:00:00
Т.Түвшинжаргалд МЧБХ хүндэтгэл үзүүллээ
2026-02-05 16:53:41
Гавьяат тамирчин Б.Цэвээндаш Тяньжин хүртэл 1600 км гүйнэ
2026-02-05 16:39:39
2026-02-05 16:00:00
Авьяаслаг шид туршлагын бүтээгдэхүүн ба Л.Отгонсүрэнгийн “Худалч”
2026-02-05 11:32:55
“МИЛАН–КОРТИНА 2026” -д Монголын багийн ёслолын хувцсыг онцлов
2026-02-05 09:53:58
Б.Эрхэмбаяр 593 онож Монгол Улсын шинэ дээд амжилтыг тогтоолоо
2026-02-05 09:18:20
Олимпын хартид нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо
2026-02-05 07:10:00
2026-02-05 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-02-05 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-02-05 07:00:00
НАМТРАА ХУУРАМЧААР БИЧСЭН УИХ-ЫН ДЭД ДАРГА Х.БУЛГАНТУЯАГИЙН БУДЛИАНТАЙ ТҮҮХ
2026-02-05 07:00:00
2026-02-05 07:00:00
ХУВЬЦААНЫ ГОЛ ТОГЛОГЧ БУЮУ ХОГИЙН ЦЭГИЙН ТЭРБУМТАН А.ЧУЛУУН
2026-02-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |