-Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харъяат Монгол Улсын үндэсний бөхийн улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, волейболын спортын МУГТ, Г.Нарантуяагийн охин Ж. Энхсоёл Өмнөд Солонгосын спорт сонирхогчдыг анхаарлыг татаж, улам бүр хайр, хүндэтгэлийг хүлээн, алдаршиж байна.
.jpg)
-Ж.Энхсоёл 2022 онд анх 17 настайдаа охидын волейболын мэргэжлийн дунд сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрөөр Өмнөд Солонгост очиж, волейболын аялалаа эхлүүлж байлаа. Тэрбээр Солонгосын орчин, нөхцөлд хурдан дасан зохицох чадвараа харуулж, хичээнгүй бэлтгэл хийдэг зангаараа багш, дасгалжуулагчдын анхаарлыг татсан байдаг. Түүнийг дасгалжуулагч Ким Ён Гён нь “За Энхүүш” буюу “Инкүши” хэмээн дууддаг. Ж.Энхсоёл 2005 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Тэр 180 см өндөртэй 65 кг жинтэй. Өмнөд Солонгост очихоос өмнө “Энагурэ” болон “Дархан Могулс” багт тоглож байсан.

-Өмнөд Солонгосын волейболын эмэгтэй шигшээ багт 2005-2021 хооронд тоглож байсан, алдарт тамирчин Ким Ён Гён зодог тайлж дасгалжуулагчийн эгнээнд шилжсэн байдаг. Улмаар Ким Ён Гён телевизийн найруулагчаар ажиллаж эхэлжээ. Ким Ён Гён тамирчин “Wonder Dogs” гэсэн эмэгтэй шинэ багийг бүрдүүлж, тус багийн дасгалжуулагчаар ажиллахаар болж “MBC” телевизтэй хамтарч волейболын спортын шоу цэнгээнт цуврал нэвтрүүлэг хийдэг болсон. Түүний шоу нэвтрүүлэгт Монгол Улсын гурван тамирчин охин сонгогдож оролцсон юм.

-Ким Ён Гён 2023 онд “MBC” телевизийн шоу нэвтрүүлгийн эхний дугаартай гадаадын иргэд Солонгос Улсад хэрхэн амьдардаг талаар үзүүлж эхэлжээ. Өмнөд Солонгосын Жоннам аймгийн Мугбу хотын дунд сургуульд сурахын зэрэгцээ волейболын спортоор хичээллэж буй гурван монгол охины талаар үзүүлсэн байна. Есөн цуврал гарсан цуврал нэвтрүүлгийн төгсгөлд 2025 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр тэр гурван монгол охин ахлах сургуулиа төгсөөд, Өмнөд Солонгосын Сөүл хотод очиж, дээд сургуульд орж байгааг харуулсан нь үзэгчдэд таалагджээ.
.jpg)
-Тухайн теливизийн нэвтрүүлэгт оролцсон гурван монгол охины нэг нь Ж.Энхсоёл байлаа. Телевизийн нэвтрүүлгийн дараа Тежон хотын волейболын лигт тоглох санал Ж. Энхсоёлд ирсэн байна. Тэрбээр одоо Монгол Улсын иргэншилтэй байгаа. Гэр бүлтэйгээ ярилцаж байгаад Өмнөд Солонгосын иргэншил авах талаар эцсийн шийдвэрийг гаргахаар болжээ. Хэрэв Өмнөд Солонгосын иргэн болох тохиолдол түүний тамирчны замналд шинэ боломж, шинэ замууд нээгдэх юм.
.jpg)
-Тус нэвтрүүлгийн гол баатар болсон спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар Солонгосын волейболын шинэ багт багтсан нь олны анхаарлыг татсан юм. Тэд Солонгосын хатуу, чанга, “Хамгийн муухай ааштай” дасгалжуулагч Ким Ён Гёны баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад тэнцэж, “Wonder Dogs” багт тоглох болсон үзэгчдийг гайхшируулсан байна. Тэр л цаг үеэс хойш Ж.Энхсоёл охин, хөөрхөн царай, ялдам найрсаг зан, хичээнгүй хөдөлмөрч зан, авьяас чадвараараа Солонгосын үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээх болжээ.
.jpg)
-Харин одоо Ж. Энхсоёл Солонгосын эмэгтэйчүүдийн волейболын лигийн “V-League”-ийн гурван удаагийн аварга, 2024-2025 оны улирлын дэд аварга Тэжон хотын “Red Sparks” багт өндрийн хүчний довтлогчоор тоглож байгаа юм. Ж.Энхсоёлын “KOVO”-гийн V лигийн улирлын дундах шилжилтээр буюу Deadline-аар Азийн квотын сонголтоор Тэжон хотын “Jung kwan jang Red Sparks” багт “Waegugin seonsu Foreign player”-ээр сонгогдон тоглох болсон. Тэрбээр “ITC International Transfer Certificate” тамирчны олон улсын шилжилтийн гэрчилгээг “FIVB” Олон улсын волейболын холбоо баталгаажуулснаар тоглох эрх нь нээгдэж, анхны тоглолтодоо оролцож байсан билээ.
.jpg)
-2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Сөүл хотын Мапо дүүрэг, “Сангам Доны “MBC Медиа төв”-ийн нээлттэй танхимд Өмнөд Солонгосын волейболын лигийн “2025 MBC Энтертайнмент Авардс” ёслолын арга хэмжээ болсон билээ. Монголын волейболчин Жамьянпүрэвийн Энхсоёл “2025 MBC Энтертайнмент Авардс”-ийн (Best Couple)” шагналыг хүртсэн юм. Тэр үдэш “MBC-ийн энтертайнмент” нэвтрүүлгүүдээр дамжуулан нэг жилийн турш үзэгчдэд баяр баясал бэлэглэсэн уран бүтээлчид цугларсан билээ.
.jpg)
-БНСУ-ын томоохон волейболын клуб болох "Red Sparks" багтай Монгол тамирчин Ж.Энхсоёл гэрээ байгуулсан. Ингэснээр түүний хувьд тус улсын дээд лигт тоглохоор болсон билээ. Ж.Мөнхсоёлын хувьд Солонгосын волейболын ахлах сургууль болон оюутны лигт өмнө нь тоглож байсан. Тэрбээр БНСУ-ын алдарт тамирчин Ким Ён Гёны гол дүр бүтээж буй "The Wonder Coach" телевизийн шоуны багт тоглож байсан нь ийнхүү түүний алдарших эхлэл болжээ.
.jpg)
Түүнийг БНСУ-ын хэвлэлүүд “Шинэхэн од”, “Ирээдүйтэй Ази тоглогч” хэмээн онцолж, мэргэжлийн дээд лигийн багт элссэн нь Солонгосын спортын хүрээнд анхаарал татсан үйл явдалд тооцогдож байгаа юм. Түүний довтлох хурд, тоглолт унших чадвар, талбай дээрх хөдөлгөөн Солонгосын дасгалжуулагчдын үнэлгээнд нийцэж байгаа.
-Гэр бүлийнхэн нь Өмнөд Солонгос Улсад очоод байгаа энэ өдрүүдэд Ж.Энхсоёлын баг лигийн тоглолтод дараалан хожигдол амсаад байгаа хэдий ч түүнийг дэмжигч “Фэн”-үүд заал дүүргэсэн хэвээр байгаа юм. Ж.Энхсоёл баг нь хожил авч чадахгүй байгаад үзэгч, дэмжигчдээсээ уучлалт гуйсан байна. Харин түүнийг дэмжигч “Фэн”-үүд, “Зүгээрээ Инкүши, бид танай багийн хожил авахыг харах гэж биш, чамайг харах гэж очдог юм” гэсэн байна. Мөн “Олон хүн чамд эргэлзэж байсан ч өөртөө итгэ. Чамайг хамгийн сайн ойлгодог хүн бол өөр хэн нэгэн биш чи. Шүүмжлэлийг урагшлахад чинь туслах хөдөлгөгч хүч болгон ашигла” гэжээ.

-“Инкүши мундаг шүү. Гадаад тамирчдаас бараг л ганцаараа орчуулагчгүйгээр ямарч аялаггүй шахам Солонгосоор ярьж байгааг хараад, бахархаад, барашгүй их амжилт хүсьe, тоглолтыг нь очиж үзнэ ээ”, “Чи өдийг хүртэл маш их хичээсэн, үр дүн нь ямар ч байсан чи гайхалтай”, “Би чамайг юу ч болсон, үргэлж дэмжих болно. Чи өдийг хүртэл маш их хичээсэн, үүнд талархах ёстой. Ирээдүйд сайн л яваасай” хэмээн сэтгэлийн үг, урам дэм хайрласан сэтгэгдлийг түүн рүү илгээсээр л байна. Монгол Улсын ирээдүйтэй волейболчин охин ийнхүү Өмнөд Солонгос Улсад өсөж, өндийн, хөгжиж байна. Харин түүний багш Ким Ён Гён Монгол Улсын Волейболын холбооны Үндэсний лигийн тэмцээнийг 2026 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрүүдэд үзэхээр Монголд ирээд байгаа юм.
| СОЛОНГОСЧУУДЫН ХАЙРЫГ ТАТСАН “ИНКҮШИ” |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |