ОХУ-ын Красноярск хотод олимп, дэлхийн аварга, алдар бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гран при-2026” тэмцээн өндөрлөж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн, ДАШТ-ий мөнгө, Ази тивийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Батхуягийн Хулан, Бразилын тамирчин Родригесыг 13:8-аар ялж хүрэл медаль хүртсэн.

Тус жинд барилдсан “Төв Арж” клубийн 18 настай залуу тамирчин Үжингийн Мөнхчимэг хүрэл медалийн төлөө өрсөлдөж, V байрт орлоо. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд, Ази тивийн аваргын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баянмөнхийн Отгонтуяа, шинэхэн улсын аварга,”Аварга” дэвжээний тамирчин, Одончимэгийн Ариунзаяаг ялж, хүрэл медаль авлаа.
| Б.Хулан, Б.Отгонтуяа нар Иван Ярыгины “Гран при”-гээс хүрэл медаль хүртэв |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |