Монголын үндэсний олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн холбоотой хамтран зохион байгууллаа. Уг тэмцээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон болон кёрлинг, гольф, бадминтон, хүндийг өргөлт, усанд сэлэлт, бокс, орчин үеийн таван төрөлт, таеквондо, гандбол, МССХ, дугуйн холбоо, волейбол, жюү жицү, буудлага, бүжгийн спорт, байт харваа, тэшүүрийн холбоо болон Налайх, Сүхбаатар дүүргийн Олимпын зөвлөл зэрэг 21 байгуулагын гишүүд өрсөлдөв.
Эрэгтэй ангилалд:
1.Б.Баяр /Кёрлинг/
2.Б.Сүхбат /Гольф/
3.М.Золзаяа /Бадминтон/
Эмэгтэй ангилалд:
1.Э.Шүрэнцэцэг /Жиюүжицү/
2.Л.Одгэрэл /Хүндийн өргөлт/
3.Б.Болор /Волейбол/ нар тус тус эхний гурван байрт шалгарав.
Виртуал дугуй нь унадаг дугуйг ухаалаг төхөөрөмж, программ хангамжтай холбон, дэлгэцийн орчинд бодит мэт мэдрэмжээр унах орчин үеийн и-спортын хэлбэр юм. Оролцогчид гэр, заал зэрэг ямар ч орчинд дугуйгаа байршуулж, дэлхийн алдартай зам, уралдааны маршрутаар виртуал орчинд зэрэг унах боломжтой. Ингэснээр цаг агаар, орон зайн хязгаарлалтаас үл хамааран тогтмол бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох нөхцөл бүрддэг. Виртуал дугуй нь тамирчид өвлийн улиралд бэлтгэл тасалдуулахгүй боломжийг бүрдүүлэхээс гадна сонирхогчдын биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, олон нийтийг хамарсан, хүртээмжтэй спортын соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой.
| МҮОХ-ны гишүүпийн виртаул дугуйн нөхөрсөг тэмцээн болов |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |