Ц.ЦОГТБААТАР УЛСЫН АВАРГАД ДОЛОО ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ

Жүдо бөхийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 35 бөх зодоглосон. “Токио-2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, МУГТ Ц.Цогтбаатар тус жингийн алтан медалийг хүртлээ. Энэ жингийн мөнгөн медалийг ОУХМ Б.Эрдэнэбаяр гардав. Тэрбээр барилдааны үеэр мөрний бэртлээ сэдрээж барилдах боломжгүй болсон. Харин Хэнтий аймгийн тамирчин О.Уранбаяр, нутгийн бөх Г.Сод-Эрдэнийг ялж, “Хилчин” спорт хорооны Л.Энхдөл, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Анхзаяаг ялж хүрэл медалийн эзэн боллоо.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын дүн:
1. Ц.Цогтбаатар (Сүлд)
2. Б.Эрдэнэбаяр (Хилчин)
3. О.Уранбаяр (Хэнтий)
3. Л.Энхдөл (Хилчин)
Т.АРИУНЗАЯА 57 КГ-Д АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
.jpg)
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн аварга, “Токио-2024 Гран слам”-ын хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн оны УАШТ-ээс мөнгөн медаль гардсан бол энэ жил амжилтаа ахиулан улсын аварга болов. Энэ жинд “Женко” клубийн тамирчин Б.Алтанцэцэг үзүүрлэсэн. Харин хүрэл медалийг өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, “Женко” клубийн бөх Э.Номинтуяа нар гардлаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
1. Т.Ариунзаяа (Хилчин)
2. Б.Алтанцэцэг (Женко)
3. М.Цэндбазар (Сүлд)
3. Э.Номинтуяа (Женко)
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д С.ЛХАГВАДУЛАМ ТҮРҮҮЛЛЭЭ
.jpg)
Жүдо бөхийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх С.Лхагвадулам түрүүллээ. Энэ жинд “Хилчин” спорт хорооны бөх Д.Есүй мөнгөн медаль гардав. Харин хүрэл медалийг “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн Х.Буянжаргал, “Хилчин” спорт хорооны Б.Анужин нар зүүлээ.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын дүн:
1. С.Лхагвадулам (Алдар)
2. Д.Есүй (Хилчин)
3. Х.Буянжаргал (Мон-Алтиус Цагаанбаатар академи)
3. Б.Анужин (Хилчин)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -90 КГ-Д А.МӨНХ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин А.Мөнх-Эрдэнэ нар аваргын төлөө барилдсан. А.Мөнх-Эрдэнэ эхний 30 секундэд өрсөлдөгчөө буулгаж авснаар улсын аварга боллоо. Тэрбээр өмнө нь хоёр удаа улсын аваргад финалдаад хоёуланд нь мөнгөн медаль дээр бууж байсан бол өнөө жил анх удаа түрүүлэв. Харин хүрэл медалийг “Алдар” спорт хорооны Г.Болор-Очир, “Хурд” дэвжээний Б.Алтансүх нар гардав.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын дүн:
1. А.Мөнх-Эрдэнэ (Хилчин)
2. Б.Мөнхбаяр (Дархан-Уул)
3. Г.Болор-Очир (Алдар)
3. Б.Алтансүх (Хурд)
Ж.УРАНГОО УЛСЫН АВАРГАД АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ
.jpg)
Жүдо бөхийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд “Орхон-Ирээдүйн-Одод”-ын тамирчин Ж.Урангоо түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн оны УАШТ-ий үеэр хүрэл медалийн төлөө хүч сориод мултарч байсан. Харин өнөө жил амжилтаа хол ахиулан улсын аварга боллоо. Харин улсын хошой аварга О.Хүслэн энэ удаад мөнгөн медаль дээр буув. Хүрэл медалийг “Орхон-Ирээдүйн-Одод”-ын бөх А.Хонгорзул, “Хилчин” спорт хорооны тамирчин А.Дуламсүрэн нар зүүсэн.
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын дүн:
1. Ж.Урангоо (Орхон ирээдүйн одод)
2. О.Хүслэн (Сүлд)
3. А.Хонгорзул (Орхон ирээдүйн одод)
3. А.Дуламсүрэн (Хилчин)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д Ц.ГАН-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

Жүдо бөхийн УАШТ-ий -100 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Ган-Эрдэнэ түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил 90 кг-ын жинд түрүүлж байсан юм. Харин өнөө жил жин өгсөж зодоглоод ахин аваргалав. Энэ жинд “Сүлд” спорт хорооны бөх О.Ууганбаатар үзүүрлэлээ. Харин “Алдар”-ын Г.Пунцагцэрэн, “Боржин төв” дэвжээний Б.Хүдэрчулуун нар хүрэл медалийг гардсан.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын дүн:
1. Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
2. О.Ууганбаатар (Сүлд)
3. Б.Хүдэрчулуун (Боржин төв дэвжээ)
3. Г.Пунцагцэрэн (Алдар)
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД А.АДЪЯАСҮРЭН ТҮРҮҮЛЛЭЭ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Адьяасүрэн түрүүллээ. Тэрбээр аваргын төлөө “Алдар” спорт хорооны бөх Э.Жаргалмаатай барилдаж, нэмэлт цагт ялснаар улсын аваргын тав дахь түрүүгээ дархалсан юм. Хүрэл медалийг “Бөх Билэгт” дэвжээний бөх Э.Энхзул, “Женко” клубийн тамирчин Д.Номинзул нар гардав.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын дүн:
1. А.Адьяасүрэн (Алдар)
2. Э.Жаргалмаа (Алдар)
3. Э.Энхзул (Бөх билэгт)
3. Д.Номинзул (Женко)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д Б.ГОНЧИГСҮРЭН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жингийн өрсөлдөөнд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар тунаж үлдлээ. Хагас шигшээд Б.Гончигсүрэн, “Алдар” спорт хорооны тамирчин МУГТ Ө.Дүүрэнбаярыг, харин Г.Алтанбагана, “Хилчин” спорт хорооны бөх Д.Мөнхтулгыг ялсан юм.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын дүн:
1. Б.Гончигсүрэн (Хилчин)
2. Г.Алтанбагана (Алдар)
3. Ө.Дүүрэнбаяр (Алдар)
3. Д.Мөнхтулга (Хилчин).
| ЖҮДО БӨХИЙН УАШТ-НИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО |
|
2026-01-23 20:11:54
Дүнжингаравын дэлбэрэлтэнд өртсөн иргэд хохирлоо барагдуулахыг шаардаж байна
2026-01-23 17:43:27
Б.ГАНТУЛГА: Аав минь насаараа ажиллаж, хөдөлмөрлөөд ганцхан жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж байсан
2026-01-23 12:45:49
ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТӨЖ АМИА АЛДСАН ИРГЭНИЙ ЭХНЭР: Улс биднээс уучлалт ч гуйсангүй, хүлээн авч уулзаж, анхаарал ч хандуулсангүй
2026-01-23 12:27:39
32 настай хохирогч эмэгтэйн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Ажлаа микрофоны өмнө биш зөвхөн шүүхийн танхимд хийнэ
2026-01-23 11:59:22
ЗӨВЛӨГӨӨ: ХҮЙТЭНД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ
2026-01-23 11:23:07
Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна
2026-01-23 10:49:08
Нийт нутгийн 87 хувьд цастай байна
2026-01-23 10:33:14
16 настай охины шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2026-01-23 10:28:16
Г.ЦЭДЭНБАЛЖИР: БИ МАЛЧИН Ч ГЭЛЭЭ ӨӨРИЙНХӨӨ АВЬЯАС, СОНИРХЛООРОО ЯТГА, ГИТАР ТОГЛОЖ, ХӨӨМИЙЛӨХ ДУРТАЙ
2026-01-23 08:53:34
ЦЭЦЭГ ЦЭВРҮҮ ШИГ ЭНХРИЙ ОХИДОО “АРААТНУУД”-ААС АВРАН ХАМГААЛЪЯ ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЭЭ
2026-01-23 08:06:13
Жүдо бөхийн улсын аварга өнөөдөр эхэлнэ
2026-01-23 07:40:00
Тэргэнцэртэй сэлэмний улсын аваргууд тодорлоо
2026-01-23 07:40:00
2026-01-23 07:30:00
Хүндийн өргөлтийн улсын аваргын эхний өдрийн аваргууд тодров
2026-01-23 07:20:00
Таеквондо-гийн залуучуудын ДАШТ-д оролцох тамирчид тодорлоо
2026-01-23 07:10:00
2026-01-23 07:00:00
Г.ЭНХЖАРГАЛ: ШВЕД УЛСАД ЭМЧЭЭР АЖИЛЛАХДАА “ХОЛООС ИРЭЭД МАНАЙ ХЭЛИЙГ САЙН СУРЧ, БИДЭНД ТУСАЛЖ БАЙГААД БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛДЭГ ӨВЧТӨНҮҮДЭЭСЭЭ УРАМ АВДАГ
2026-01-23 07:00:00
2026-01-23 07:00:00
ХАЛААЛТ, ЦАХИЛГААНГҮЙ “ХӨЛДҮҮ” БАЙШИНГУУДАД ХЭЧНЭЭН ХҮН ХӨЛДӨЖ ҮХВЭЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ, САЙД, ДАРГА НАРАА
2026-01-23 06:59:00
Эрчим хүчний үнэ, тарифийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна
2026-01-22 17:33:15
ТАНИЛЦ: 2026 онд нээлтээ хийх 10 кино
2026-01-22 14:01:30
МҮОХ, Монголын гимнастикийн холбооны хамтарсан сургалт боллоо
2026-01-22 13:22:54
1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГЭХ Г.ГАН-ОД: БИ Ц.ТУВААН САЙДЫН ҮЕД ДОРНОДЫН ГАЗРЫН ТОСНЫ 19 ДҮГЭЭР ТАЛБАЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БАЙСАН НЬ ҮНЭН
2026-01-22 11:06:17
Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ
2026-01-22 09:34:55
Б.Тунгалаг хүндийн өргөлтийн УАШТ-д найм дахь удаагаа түрүүллээ
2026-01-22 09:14:05
Б.Болортуяа МҮОХ-ны Тамирчдын комиссын даргаар ажиллана
2026-01-22 08:51:58
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН АТГ-Т ШАЛГАГДАЖ БУЙ ЗӨВЛӨХ Б.НЯМААТАЙГАА ХАМТРАН ЗАЙСАНГИЙН АМАНД ХОТХОН, ХУВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖЭЭ
2026-01-22 07:00:00
УЛСААРАА ЦАХИЛГААНГҮЙ ЗУТАРЧ БАЙХАД УЛС ТӨРӨӨС ЯВНА ГЭЖ ЯЛАРХАЖ, ДААПААЛЖ СУУГАА Т.ДОРЖХАНДЫН АМЛАЛТЫГ САНАЦГААЯ
2026-01-22 07:00:00
Б.МАРАЛГУА: ГЭГЭЭН ДУУГ СОНСОЖ, ХАЙРЛАЖ, МЭДЭРЧ БАЙГАА ХҮН БҮРД ТАЛАРХАЖ БАЙНА
2026-01-22 07:00:00
О.УРАНГОО: Аав минь биднийг спортоор хичээллэхийг үргэлж дэмжиж ирсэн
2026-01-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |