“Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад гардууллаа. Монголын үндэсний олимпын хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” тэмцээнд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.
“Алтан од” шагнал нь олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг өсгөсөн тамирчид, баг, дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг хүндэт шагнал билээ. “Physical Asia” тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид нь бие бялдар, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвараараа онцгой амжилт үзүүлж, цаашид олон улсын спортын тавцанд илүү өндөр амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг харуулсан юм.
| “Physical Asia”-д оролцсон тамирчдад “Алтан од” шагналыг гардууллаа |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |