“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали Улсын Милан, Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдахад 25 хоног үлдээд байна. Тус наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, Төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр “Олимпик хаус”-т боллоо.
Тус ёслолд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын Их хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгт, Цанын холбооны төлөөлөл болон хэвлэл мэдээллийн баг оролцов.
Дэлхийн 90 гаруй орны 3500 орчим шилдэг өвлийн спортын тамирчид долоон спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Тус олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Батмөнхийн Ачбадрах (“Пёнчан 2018”, “Бээжин 2022” олимпын наадамд оролцогч, ОУХМ), Энхбаярын Ариунтунгалаг (ОУХМ), уулын цанын төрөлд Алтанзулын Ариунбат (ОУХМ) нар анх удаагаа оролцох гэж байна.
Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Их хурлын гишүүн Чинбатын Номин ажиллах юм. Манай гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн уралдах бол уулын цанын слалом төрөлд хоёрдугаар сарын 16-ны өдөр хурд хүчээ сорино.
| “МИЛАН КОРТИНА 2026” олимпод өрсөлдөх тамирчдад төрийн далбаа нардуулах ёслол боллоо |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |