“Москва-1980” олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Ж.Даваажавын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдрийн барилдаанууд өчигдөр боллоо. УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.
ДЭЛХИЙН АВАРГА, МУГТ СҮХЭЭГИЙН ЦЭРЭНЧИМЭД УАШТ-Д НАЙМ ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЭВ
Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд түрүүлэв. Энэ нь түүний хувьд, улсын аваргаас гардаж байгаа найм дахь алтан медаль боллоо. Тус жингийн дэд аваргаар “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Тогтохын Алтжин тодорсон. Тэрбээр өнгөрсөн оны УАШТ-ий 59 кг-ын жинд түрүүлж байсан юм. Хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны бөх Бямбасүрэнгийн Хулан гардсан.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын дүн:
1. С.Цэрэнчимэд (Алдар)
2. Т.Алтжин (Хилчин)
3. Б.Хулан (Хилчин)
Б.МӨНХ-ЭРДЭНЭ 57 КГ-Д ГУРАВ ДАХЬ ЖИЛЭЭ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
.jpg)
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Төгс” дэвжээний тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ аваргаллаа. Тэрбээр УАШТ-ий 57 кг-ын жинд сүүлийн гурван жил дараалан түрүүлж байна. Мөнгөн медалийг “U23” ангиллын Азийн аваргын хүрэл медальт, М.Даваабанди хүртсэн. Түүний хувьд, сонгомол бөхийн УАШТ-д түрүүлээд ердөө ганцхан өдрийн дараа чөлөөт бөхийн УАШТ-ээс мөнгөн медаль гардлаа. Өнгөрсөн жилийн УАШТ-д үзүүрлэсэн С.Жигүүр, "Алдар"-ын З.Батмэнд нар хүрэл медаль зүүсэн.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
1. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)
2. М.Даваабанди (Алдар)
3. С.Жигүүр (Аварга)
3. З.Батмэнд (Алдар)
“ТӨГС” ДЭВЖЭЭНИЙ БӨХ Г.БАТНАСАН УЛСЫН АВАРГА БОЛЛОО

Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Төгс” дэвжээний бөх Г.Батнасан аваргаллаа. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.
Тус жингийн мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ З.Занабазар хүртлээ. Түүний хувьд, УАШТ-д хоёр жил дараалан үзүүрлэв.
Харин хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин Д.Цэрэндондов, “Дархан Хасу Fohow” клубийн тамирчин П.Дашцэрэн нар гардсан юм.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын дүн:
1. Г.Батнасан (Төгс)
2. З.Занабазар (Хилчин)
3. Д.Цэрэндондов (Алдар)
3. П.Дашцэрэн (Дархан Хасу FOHOW)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 65 КГ-Д ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ
.jpg)
УАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Зэнээмэдэр түрүүллээ. Тэрбээр 2025 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол өнөө жил амжилтаа ахиулаад ийнхүү аваргалсан юм.Харин Баянгол дүүрэг “Аваргууд” академийн тамирчин Д.Төрбаярын хувьд, энэ жинд хоёр жил дараалан финалдаж, хошой мөнгөн медальтан боллоо. Хүрэл медалийг “Байдрагийн хүчтэн” дэвжээний Я.Үржинжав, “Тэх Мөнх” клубийн Б.Гантулга нар гардлаа.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын дүн:
1. Б.Зэнээмэдэр (Хилчин)
2. Д.Төрбаяр (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)
3. Я.Үржинжав (Байдрагийн хүчтэн)
3. Б.Гантулга (Тэх Мөнх)
Б.ОТГОНТУЯА УЛСЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ

2026 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Баянмөнхийн Отгонтуяа түрүүлэв. Тэрбээр 2025 онд 55 кг-д аваргалсан бол өнөө жил 53 кг-д түрүүлснээр УАШТ-ий хошой аварга боллоо.
Энэ жинд “Дархан Хасу FOHOW” клубийн бөх, Ази тивийн аваргын мөнгөн медальт Ц.Намуунцэцэг хоёр жил дараалан үзүүрлэв. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ий 50 кг-ын жинд дөрвөн түрүүтэй бөх юм. Харин “Дархан Хасу FOHOW” клубийн бөх Г.Цовоо насанд хүрэгчдийн УАШТ-ээс хошой хүрэл медальтай боллоо.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын дүн:
1. Б.Отгонтуяа (Алдар)
2. Ц.Намуунцэцэг (Дархан Хасу FOHOW)
3. Г.Цовоо (Дархан Хасу FOHOW)
Э.ДАВААНАСАН ТАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын аваргын алтан медалийг “Алдар” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан гардлаа. Тэрбээр УАШТ-д тав дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм. Харин мөнгөн медалийг хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин, “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Уртнасан хүртэв. “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Түвшинжаргал өрсөлдөгчөө 3:1 онооны харьцаатай буулган авснаар хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын дүн:
1. Э.Даваанасан (Алдар)
2. Г.Уртнасан (Хилчин)
3. Т.Түвшинжаргал (Хилчин).
| Чөлөөт бөхийн улсын аваргын эхний өдрийн аваргууд тодорлоо |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |