Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн баг тамирчид ОУУХ(UIAA)-ны мөсөнд авиралтын 2026 оны дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнүүдийг зорин өнөөдөр “Чингис”хаан” олон улсын нисэх буудлаас Өмнөд Солонгосын Чонгсоныг зорин хүлгийн жолоо заллаа.
Манай багийн бүрэлдэхүүнд "Улаанбаатар Дулаан Сүлжээ" ТӨХК-ийн инженер,ОУХМ Н.Хэрлэн, уулын спортын мастер О.Сайханжаргал, МУБИС-ийн БТС-ийн Спорт аялал жуулчлалын ангийн III дамжааны оюутан, дэлхийн цомын аварга, ОУХМ Н.Сэлэнгэ нар багтжээ.
Манай баг тамирчид "Сутайн бор" клубийн ерөнхий захирал бөгөөд дасгалжуулагч, уулын спортын мастер Х.Нямдоо болон МУГД, ОУХМ Ц.Хосбаяр багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаажээ. Өмнөд Солонгосын Чонгсоны тэмцээний дараа Швейцар болон АНУ, Канад Улсад болох цувралууд манай тамирчдыг хүлээж байна.
| Мөсөн авиралтын тамирчид дэлхийн цомын цуврал тэмцээнийг зорив |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |