Чөлөөт бөх, сонгомол барилдааны 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нэгдүгээр сарын 8-ны өдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэлж байна. Харин чөлөөт бөхийн шүүгчдийн нэгдсэн сургалт, семинар 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан.
Тус сургалтад олон улсын зэрэгтэй болон улсын зэрэгтэй нийт 50 шүүгч хамрагдаж, чөлөөт бөхийн дүрэм, шүүлтийн нэгдсэн ойлголт, сүүлийн үеийн өөрчлөлт шинэчлэл, практик хэрэглээний талаар онол, дадлага хосолсон сургалтад идэвхтэй оролцсон.
Сургалт, семинарын хүрээнд шүүлтийн чанар, хариуцлага, ёс зүй, тэмцээний үеийн шийдвэр гаргалт, маргаантай нөхцөл байдлыг зөв оновчтой шийдвэрлэх арга зүй зэрэг чухал сэдвүүдийг хэлэлцэж, шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн юм.
Энэхүү нэгдсэн сургалт, семинар нь Монголын чөлөөт бөхийн шүүгчдийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулах, олон улсын стандартад нийцсэн шүүлтийн тогтолцоог бэхжүүлэх, цаашдын улсын болон олон улсын тэмцээний шүүлтийн чанарыг шинэ түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
| Чөлөөт бөх, сонгомол барилдааны улсын аварга эхэллээ |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |