Мэргэжлийн сүмогийн 2026 оны нэгдүгээр сарын башёгийн банцүкэ гарсан байна. Шинэ банцүкэд шинэ нэрс цөөнгүй байх юм. Ялангуяа ёкозүна Тэрүнофүжигийн Исэгахама дэвжээний есөн бөх нэрээ сольжээ. Нэрээ сольсон бөхчүүд дотор дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц мөн багтсан байна. Ө.Дэмиджамц саяхныг хүртэл Сэйхакүхо нэртэйгээр барилдаж байсан бол одоо Тошинофүжи нэртэй болжээ.
Тошинофүжи Ө.Дэмиджамц одоо 25 настай. Тэрбээр 195 сантиметр өндөр, 141 кг жинтэй. Макүшита зиндааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Мэргэжлийн сүмод макүшитагийн 45 дээр эрэмбэлэгдэн барилдаж эхэлснээс хойш таван башёд 5-2, 4-3, 5-2, 5-2, 4-3 гэсэн үзүүлэлттэй барилдсан.
Одоо дахиад тавиас дээш хувийн ялалт байгуулах юм бол жюүрёо зиндаанд дэвшиж, сэкитори болно. “Исэгахама” дэвжээний 31 бөхийн 29 нь “фүжи” оролцсон нэртэй болоод байна. Маэгаширагийн гурав дээр эрэмбэлэгдсэн Хакүохогийн нэр мөн өөрчлөгдөж, Хакүнофүжи боллоо.
Нэгдүгээр сарын башёд макүүчи зиндаанд улсын гарьд Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамьянтогтох анх удаагаа дэвшин барилдах гэж байна. Мөн ирэх башёгийн нэг онцлог нь Украины бөх Аонишики озэзи цолтойгоор барилдана.
| Сэйхакүхо Ө.Дэмиджамц нэрээ, Тошинофүжи болгон өөрчилжээ |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |