Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар өчигдөр арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Перэраг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголын хөл бөмбөгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож, хамтран ажиллах талаар ярилцав.
Мөн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг хөгжүүлэх, Франц Улсаас дасгалжуулагч урьж ажиллуулах, футзалыг дэмжих, хүүхдийн хөл бөмбөгийн академи байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Элчин сайд Коринн Перэра уулзалтын үеэр хэлэхдээ, Францын Элчин сайдын яамны зүгээс спортын чиглэлээр тэр дундаа хөлбөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэхэд хамтын ажиллагааг чиглүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж буйгаа илэрхийллээ.
| Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |