Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх багуудын гуравдугаар тойргийн сүүлийн хагаст “Хамаг Монгол” баг, “Хубилай хаан” багуудын барилдаанд “Хамаг Монгол” баг 14:11-ийн харьцаатай даваагаар эхний ялалтаа авлаа. “Хамаг Монгол” багт дархан аварга Н.Батсуурь /2/, тавдугаар тойргоос сэлгээнд суусан.
Түүний оронд орж барилдсан аймгийн арслан Г.Цоггэрэл /0/, улсын заан Б.Бат-Өлзий /3/, улсын харцага О.Наранбаатар /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /1/ нийт 14 даваагаар ялалтаа аваад байгаа. Харин “Хубилай хаан” багт улсын арслан Ц.Бямба-Отгон /4/, улсын начин Д.Амарсайхан /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд суусан.
Түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Гантулга /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/, улсын начин Б.Даваа-Очир /2/, улсын начин Б.Лхагвадорж /1/, улсын начин Б.Түвшинтөгс /3/, нийт 11 даваа авлаа. “М-Си-Эс Энержи” баг, “АПУ Скайтел” багтай учраа тааран барилдсанаас “М-Си-Эс Энержи” баг 14:11-ээр гурав дахь ялалтаа авлаа.
“М-Си-Эс Энержи” багт улсын арслан Э.Батмагнай /4/, улсын харцага Ц.Мөнхбаяр /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /0/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /3/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /3/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/ нийт 14 даваагаар ялалтаа авлаа.
“АПУ, Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, аймгийн хурц арслан Б.Очирхүү /2/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/ нийт 11 даваа авсан юм.
Дараагийн долоо хоногт Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын дөрөвдүгээр тойргийн барилдаанууд болно. Арванхоёрдугаар сарын20-ны бямба гараг 14:30 цагт болно. “Хатант Интернэшнл” баг – “Хүлэгү” багтай, “Эв Монгол” баг – “АПУ Скайтел” багтай барилдана. Харин арванхоёрдугаар сарын 21-ний ням гарагт 14:30 цагаас “М Си Эс Энержи” баг – “Хамаг Монгол” багтай, “Од групп” баг – “Хубилай хаан” багтай тус тус барилдах юм.
| “MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |