Эцэж, цуцаж, цустайгаа холилдож, хөлс нь урссан түүний дараалсан тулаанууд, тулалдааны сүүлийн мөчийг, ялчихаад “Сайхан байна. Мөнх хөх тэнгэртээ баярлалаа” гэж хэлээд баярлан зогсохыг нь хараад омогшин бахархаж, уйлж, өндөлзөж үзлээ, монголчууд.

Хэдхэн мөчийн өмнө “Энэ аваргын бүсийн эзэн болохын төлөө өөрт байгаа бүх хүч чадлаа дайчилна” гэж даруухан атлаа өөртөө тун итгэлтэй хэлж байсан холимог тулаанч Б.Энх-Оргил хэдхэн мөчийн хойно яг санаж, бодсоноороо OneChampionship холбооны “One “Fight Night 38”-ын оргил тулаанд дайчин тулалдаж, Бразилын аваргыг ялж, 1.5 сая ам.долларын аваргын бүсний эзэн болж, аваргын бүс рүүгээ жаргалтайгаар харж зогссон бахархам түүхийн эзэн боллоо, энэ сарын 6-нд бид.
Тэрбээр “Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Их ядарч байна. Одоо амармаар байна. Олон тулаан хийсэн, энэ удаагийнх шиг ингэж хохирч байсангүй. Бүхэл бүтэн 11 жилийн дараа багшийнхаа ачийг хариулж Монгол Улсдаа ялалт авч ирлээ. Сайхан байна, мөнх хөх тэнгэртээ баярлалаа” гэж баярын сэтгэгдлээ хуваалцсан. Түүний бахдам дүүрэн амжилтыг хуваалцсан монголчуудын талархлын сэтгэгдэл өнөөдөр ч татраагүй, бахдан ярьсаар байна. Бие жижиг ч бэлчээр том гэдэг энэ аж.
Хүн аливаад дурлан сонирхож, түүндээ бяр, хүч, ухаан, сэтгэлээ зориулан, тууштай байдал, тэсвэр тэвчээрийг эзэмшиж хэрхэн амжилт гаргаж болдгийг тэр холимог тулааны дэлхийн аваргын амжилтаараа тод харууллаа. Ингэснээр монголчууд ONE FC-д дахин нэг дэлхийн аваргатай боллоо.

Өмнө нь тэрбээр “MGL-1 Fighting Championship” тэмцээнд хоёр удаа түрүүлж, аваргын бүсийн эзэн болж байсан бол ONE FC-ийн холбооны рингин дээр 2023 оноос гарч, ийнхүү энэ жил аварга болж чадлаа. Тэр энэ хугацаанд нийт найман тулаан хийснээс долоод нь ялалт байгуулсан байна. Тулаанчаараа цуутай алдарт Бризалыг ёстой бардамхан хожсон тэр мөч бол яах аргагүй бидний бахархан дурсах, давтан ярих зүйл болсон.
Өрсөлдөгч нь тэгээд Бразилын залуу аварга Фабрисио Андраджет шүү дээ. Аваргыг ялж аварга болно гэдгийн нэгэн жишээ ч энэ байх.
Ерөөс Б.Энх-Оргилын монголчуудаа омогшин бахдуулах, “Монгол хүн гэдэг ийм байх ёстой шүү” гэдгийг ялалтаараа харуулдаг нэг тийм одтой цаг хугацаа энэ жил бололтой. “Physical Asia”-д багаараа орсон амжилтын халуун яриа дуусаагүй байхад л араас нь ийм сайхан амжилтыг харууллаа. Тамираа тасрах эцсийн мөч хүртлээ чулуун хана алдлан зогсох монгол баатарын дүртэй тамирчны төрх одоо ч хэн бүхний сэтгэлд тодхон байгаа бол дэлхийн аваргын төлөөх тулааны рингин дээр өрсөлдөгчөө илт давуу хожиж буй эрс шийдэмгий түүний бахдам мөч ч тэр чигээрээ оргилон үлдлээ. Тийм ээ, монголчууд бид тулаанч, чин зоригтой, өөртөө эрс итгэлтэй, цогтой хүмүүс ээ. Үүнийг энэ эрэлхэг тулаанчаас өгсүүлээд дэлхийн хүмүүс харж, мэдэрсээр л байна. Цаашдаа ч үүнээс ч их амжилт, ялалтыг үзүүлэх нь ч гарцаагүй билээ.

ТҮҮНИЙ ЭНЭ ХҮРТЭЛХ ТҮҮХ
Ховд аймгийн Жаргалант сумын уугуул тэрбээр арван жилд байхдаа таеквондогоор хичээллэж байгаад тулааны спорт сонирхох болжээ. Дурлаж, сэтгэл татагдах зүйл ерөөс спорт. Спортгүйгээр замаа сонгоно гэдэг нэг л болдоггүй. Гэхдээ дан спортоор хичээллээд явахад амьдрал сайжрахгүй. Юутай ч Аварга биеийн тамирын дээд сургуулийг бодибилдинг, фитнесийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгслөө. Тулааныхаа бэлтгэлийг дорвитойхон хиймээр байдаг, аятайхан ажилд ч орчихмоор байдаг. Сонголт түүний өмнө ийм байхад тэр мэргэн санаа олсон нь сургуулиа төгсөөд “Оюутолгой” ХХК-д фитнесийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад уурхай руу шилжиж, гүний уурхайд ажиллаж, дараа нь оператор болоод "Оюутолгой"- ложистик хэлтэст шилжин ажиллах болжээ. Мэдээж ажлаа хийгээд амьдраад байж болно. Гэсэн ч дурлан хайрласан хүсэл мөрөөдөл нь чангааж, түүнийг бүгдийг амжуулахыг, хажуугаар нь бэлтгэлээ хийхийг ч шаардаж. Уурхайн ажил 14 хоног чөлөө завгүй үргэлжилж, арайхийн 14 хоногийн амралт ирнэ. Энэ чөлөө бол түүний бэлтгэлээ алдахгүй хийх чухал цаг мөчүүд. Ажлын хажуугаар бэлтгэлээ алдахгүй хийж, томоохон нэртэй тэмцээн, уралдаанд бэлдэнэ гэдэг хэнд ч амаргүй зүйл ч рингин дээр гараад сайхан тулалдах, хүчээ үзэх хүсэл үргэлж дотроос нь асна. Ийм жимээр, ажил, амьдралын хэв маягаар хичээн зүтгэж, өөрөө өөртөө эзэн болсоор тэр өнөөдрийн амжилтад хүрчээ. Энэ хугацаанд мэдээж дандаа ялахгүй. Ялагдал ч үй түмээрээ. Гэвч хүссэн, зорьсон, хичээсэн нь түүнээсээ их. Сэтгэл зүйн хувьд бат бэх, чанга, бодсондоо тууштай байж гэмээнэ амжилт ирнэ. Тэр үүнийг яг таг баримтлан ажлаа ч амьдралаа ч алдахгүй явсаар ийнхүү ялалт байгууллаа. Хэдий ажилтай ч дуртай, хайртай зүйлдээ цаг гаргаж, түүндээ бүр өндөр амжилт үзүүлж, өнөөдөр дэлхийн хэмжээнд нэрээ цуурайтуулан зогсож буй нь энэ аж. Мэдээж түүний амжилтыг багшгүйгээр төсөөлөх аргагүй.

Спорт сонирхогчид мэднэ дээ, Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийг. Одоогоос 11 жилийн өмнө Японы Кожи Оишиг ялснаар түүн шиг л амжилтыг үзүүлж, мөн л Монголынхоо нэрийг мандуулж байсан.
Харин түүний амжилтыг өнөөдөр шавь нь ийнхүү давтлаа. Б.Энх-Оргил тулаанч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ялагдал гэдэг зүйл хүнд маш том сургамж болдог гэж боддог. Тэмцээнд ороод ялагдсаны дараа “Би дутуу болоод л ялагдлаа. Надад юу дутуу байна. Түүнийгээ сайжруулах хэрэгтэй юм байна” гэдэг бодол төрдөг юм билээ” гэж өөрийгөө хэрхэн дайчилж тулаандаа бэлддэг тухай ярьсан байдаг. Хүн ингэж ялагдах үедээ юун дээр алдав гэж эргэцүүлж, ялалт байгуулахдаа дараагийн ялалт руу тэмүүлдэг байх нь. Энэ бол зөвхөн спортын, эсвэл тулаанч хүний л амжилтын жор биш бөгөөд хүнтөрөлхтний амжилт ерөөс ийм жортой байж гэмээнэ бүтдэг байна.
Мөн өөр нэгэн жигүүр ургуулагч, ер бусын их хүч өгөгч бол дурлах. Дуртай байж л тэснэ, дуртай байж л боломжийг олж харна, хичээл зүтгэл, сэтгэл урган салаална. Б.Энх-Оргилд үнэхээр тулалдах дуртай тамирчин юм байна. Тулаан бол түүний амьдрал. Тэр амьдрал хэмээх рингин дээр эцэж цуцахгүйгээр ирмэг гэгч нь тулалддаг, түүний төлөө бүхнээ дэнчин тавьж, золиосолж чаддаг байна. Үүнийг бид гурван жил орчим үргэлжилсэн энэхүү том тэмцээнээс ханатал харж, Б.Энх-Оргилын ялалтаас бүрэн мэдэрлээ. Бахархам түүхийг бүтээж чадсанд дахин баяр хүргэе.
| БАХДАЛ ДҮҮРЭН Б.ЭНХ-ОРГИЛД БАЯР ХҮРГЭЕ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |