Азийн залуучуудын III наадмын долоо дахь өдөр өчигдөр жүдо бөхийн барилдаан “Exhibition World Bahrain” ордонд ширүүн өрсөлдөөн дунд үргэлжиллээ. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 40 кг-ын жинд өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Б. Хулан Тажикистаны бөхийг вазари оноогоор ялж, хагас шигшээд Киргизстаны бөхийг вазари оноогоор ялснаар алтан медалийн төлөө Узбекистаны бөхтэй орон нутгийн Бахрейны цагаар 16:15 цагт барилдана.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ж. Энхтөр Тайландын бөхийг цэвэр ялж, Энэтхэгийн бөхөд ялагдсан. Улмаар Йемений бөхийг вазаригаар ялснаар, орон нутгийн цагаар 16:40 цагт хүрэл медалийн төлөө барилдана.
Үүнээс гадна 48 кг-ын жинд Э. Тэмүгэн Тажикистаны бөхийг цэвэр ялж, Энэтхэгийн бөхөд цэвэр ялагдаж, Йорданы бөхийг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө орон нутгийн цагаар 16:50 цагт барилдана.
Харин 44 кг-ын жинд Г. Цэлмүүн Непаль, Индонезийн бөхчүүдийг цэвэр ялсан. Хагас шигшээ барилдаанд Узбекистаны бөхөд хожигдсон. Хүрэл медалийн төлөө Казахстаны бөхтэй орон нутгийн цагаар 16:15 цагт барилдана.
| Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |