Дорноговь аймгийн уугуул, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Оргойн Батзоригийн “Олон улсын хэмжээний мастер” цолны хүндэтгэлд зориулсан 'Dornogobi Masters' тэмцээнд “Стейниц”-ийн Монголын шатрын академийн дөрвөн дасгалжуулагч, 27 тамирчин амжилттай оролцоод ирлээ.
Орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, шатарчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилго дор зохиогдсон тэмцээний нээлтийн үеэр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга, Шатрын холбооны тэргүүн Н.Алдарбаяр “Стейниц” Монголын шатрын академийг онцлон хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсонд талархан, дурсгалын зүйл гардуулсан байна.
Мөн 2025 оны өсвөрийн шатарчдын ДАШТ-ий мөнгөн медальт Ч.Нандинжигүүрт спортын өндөр амжилт хүсээд модон шатар бэлэглэжээ. Тэмцээнд хот хөдөөгийн шилдэг 163 шатарчид “А”,”Б” хоёр ангилалд оюунаа уралдуулж шилдгүүдээ шалгаруулжээ.
“Стейниц”-ийнмедаль хүртсэн тамирчид:
“А” ангиллын эмэгтэй төрөлд Б.Буянхишиг 1-р байр
“Б” ангиллын эмэгтэй төрөлд З.Наранзаяа 2-р байр
“Б” ангиллын эмэгтэй төрөлд А.Монголжингоо 3-р байр
12 хүртэлх насны охидын 1-р байрт М.Урангоо
10 хүртэлх насны хөвгүүдийн 1-р байрт Г.Агар тус тус орсон байна.
| Шатрын “Dornogobi Masters” тэмцээнд “Стейниц” академи амжилттай оролцжээ |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |