.jpg)
-Гараар татах хүчний дэлхийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа
.jpg)
-Дэлхийн аваргаас хос алтан медаль хүртсэн, ямар хоёр төрөлд оролцож аварга болов?
-Гүрж Улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 45-50 насны мастер ангилалд нэг алтан медаль, мөн насанд хүрэгчдийн нээлттэй ангилалд дахин нэг алтан медаль тус тус хүртэж дэлхийн аваргын хос алтан медальтай болсон.
.jpg)
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Даваажавын Наранцэцэг гэдэг. Би одоо 49 настай. УБТЗ-ын Татах хэсэгт ажилладаг.
.jpg)
-Гараар таталтын спортын ямар зэрэг , цолтой тамирчин бэ?
-Манай гараар татах хүчний спортын холбоо байгуулагдаад удаагүй байна. Тийм болохоор эмэгтэйчүүдийн спортын цол, зэргийг 2026 оноос өгөхөөр яригдаж байгаа. Эрэгтэй тамирчдын спортын цол, зэргийг энэ жилээс олгоно. Холбооноос гараар татаж, өргөх норм нормативыг энэ жилээс гаргасан байгаа.
.jpg)
-Одоо ямар клуб, нийгэмлэгт харьяалагдаж байгаа юу?
-УБТЗ-ын Татах хэсэг дахь “Хоёр загал” клубийн Хүрэлбаатар багшийнхаа удирдлага доор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.
-Аль аймаг, хотод төрж, өссөн бэ?
-Би Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж, өссөн.

-Гараар татах хүчний спортын төрлөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Анх 2023 оны цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн дээр 27.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэж байсан. Түүнээс хойш гараар татах хүчний спортоор хичээллэх болсон. 2024 онд улсын аварга болон цомын аваргын тэмцээнээс тус бүр мөнгөн медаль хүртсэн. 2025 оны УАШТ болон цомын аварга шалгаруулах тэмцээн дээр 40 кг-ыг өргөж тус тус алтан медаль хүртсэнээр дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан юм аа.

-Өмнө нь өөр, ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
-2019 оноос фитнесээр тогтмол хичээллэж эхэлсэн. 2023 онд Өвөрхангай аймгийн модон барилдааны тэмцээнд хоёрдугаар байрт орж мөнгөн медаль. 2024 онд Архангай аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нэгдүгээр байр эзэлж байсан.
.jpg)
-Өөрийгөө гартаа хэр тэнхээтэй гэж боддог вэ?
-Ер нь хүчтний өлгийн нутаг Архангай аймгийн Батцэнгэл сумын хүн болохоор хүчтэй байдаг байлгүй дээ, хэ хэ хэ.
-Гараар таталтын спортод гарын хүчнээс гадна техник чухал байдаг уу?
-Тийм ээ, мэдээж техник чухал байлгүй яах вэ.
-Анх гараар татах хүчний спортыг сонирхож хичээллэх болсон шалтгаан юу байв?
-Анх улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь надад энэ спортоор тууштай хичээлэх урам зориг, хүсэл сонирхлыг төрүүлсэн.
-Энэ спорт Монгол Улсад шинээр хөгжиж байгаа спортын төрөл үү?
-Монгол Улсад анх 2019 оноос хөгжиж эхэлсэн спорт.
-Пауэрлифтинг, хүчний гурван төрөлтөөс ялгагдах онцлог юу байдаг вэ?
-Ялгагдах онцлог нь тамирчин, шүүгчийн дохиогоор өргөж, буулган дал, нуруу, толгой салгахгүйгээр өргөлтийг гүйцэтгэдэг онцлогтой.
-Гараар таталтын спортод хэдэд төрөл ангилал байдаг бол?
-Ер нь бол нилээн олон төрөл ангилал байдаг. Жишээ нь штангны гол шулуун болон тахир гол, тахир нь арай бага голтой зэрэг байдаг. Манай холбоо зөвхөн тахир гол (W)-оор өргөдөг.
-Өөрөө хэдэн килограммын жинд дэлхийн аварга болсон бэ?
-Би -67.5 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн. Тэмцээн дээр 41 кг-ыг өргөж дэлхийн аварга болсон.
–Гараар татах спортоор хичээллэсэн үеэс хойших тив, дэлхийн томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Тив, дэлхийн томоохон амжилт гэвэл хамгийн анхны дэлхийн аварга болсон эмэгтэй тамирчин болж, хос алтан медаль хүртлээ.
-Танай холбооноос жилд хэдэн тэмцээн зохион байгуулдаг вэ?
-Манай холбооноос жилд хоёр удаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Мөн цомын аварга шалгаруулах тэмцээнийг хийдэг.
-Жилд олон улс, тив, дэлхийн хэдэн тэмцээнд оролцдог вэ?
-ДАШТ миний анхны тэмцээн байсан. Монгол Улсаа төлөөлөн оролцож, гараар татах хүчний анхны эмэгтэй дэлхий аварга тамирчин болсондоо баяртай байна.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-2026 онд манай улсад Евро-Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар болсон. Тэр тэмцээнд амжилттай оролцохоор бэлтгэж байна. Мөн энэ завшааныг ашиглан дэлхийн аваргын тэмцээнд оролцоход минь намайг дэмжиж тусалсан УБТЗ-ын Татах хэсгийн хамт олон болон багш Хүрэлбаатар, МГТХХ-ны ерөнхийлөгч А.Чингүүн, ОУХМ Соёлдэлгэр нартаа баярлаж, талархсанаа илэрхийлье.
| Д.НАРАНЦЭЦЭГ: Хүчтний өлгийн Архангайн Батцэнгэлийн хүн болохоор хүчтэй байдаг байлгүй дээ |
|
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |