-Кураш бөхийн УАШТ-д түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-За баярллаа. Та сайн байна уу.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ганбатын Саруулбуян гэдэг. Бүстэй бөхийн олон улсын хэмжээний мастер, Чөлөөт бөхийн спортын мастер цолтой.
-Аль нутгийн хүүхэд вэ?
-Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрж өссөн.
.jpg)
-Одоо хэдэн настай, ямар сургуульд сурч байгаа вэ?
-Энэ жил 24 нас хүрч байгаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш, спортын арга зүйч мэргэжлээр төгссөн. Одоо Өмнөговь аймагтаа, нутагтаа Даланзадгад сумын ерөнхий боловсролын Байгалийн ухааны сургалттай 6-р дунд сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг.
.jpg)
-Бөхийн үндсэн суурь нь, жүдо, самбо, жюү жицү, чөлөөт бөх гээд ямар бөхийн төрөл байгаа вэ?
-Анх дунд сургуулийн есдүгээр ангид сурч байх үедээ аймгийнхаа спорт хорооны чөлөөт бөхийн дугуйланд орж байсан.
-Бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Чөлөөт бөхөөр 8-9 жил хичээллэж байна. Анх секцэнд орсон цагаасаа хойш бөхийн спортод дур сонирхолтой болж, одоо хүртэл хичээллээд явж байна.
.jpg)
-Ямар клубийн, хэн багшийн шавь вэ?
-Өмнөговь аймгийн Биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч аймгийн харцага, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Ц. Ганзориг багшийнхаа хажууд анх юу ч мэдэхгүй хүүхэд байхаас өдийг хүртэл бэлтгэл сургуулилалтаа ханган явж байна.
-Бөхийн спортыг сонгож, хичээллэх болсон шалтгаан юу байсан бэ?
-Бөхийн спорт бусад спортыг бодоход хүнээс гарч болох бүх ухаан тэсвэр тэвчээр хүндлэл хайр багтдаг юм шиг санагддаг. Тийм ч учраас бөхийн спортод өөрийн эрхгүй татагдаад орчихсон. Дээд сургуулиа төгсөөд барилдахгүй гэж бодсон. Гэтэл бөхийн спортоо хаяж чаддагүй. Одоо хүртэл хичээллээд л явж байна.
.jpg)
-Кураш бөхийн УАШТ-ий хэдэн кг-ын жинд хэдэн барилдаан хийж түрүүлэв ээ?
-Энэ 2025 оны насанд хүрэгчдийн кураш бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 52 кг-ын жинд барилдсан. УАШТ-д гурван барилдаан хийж алтан медаль хүртсэн.
-Узбек, Казах кураш, бүстэй барилдааны төрөл манай үндэсний бөхтэй ойролцоо босоо барилдаантай байдаг нь байх аа?
Тийм ээ, кураш, бүстэй бөх ер нь манай үндэсний бөхтэй тун төстэй барилдаантай. Барьц мэхний хувилбар гээд олон адил, төстэй зүйлүүд байдаг.
-Энэ удаагийн УАШТ-ий хамгийн хүч, ширүүн өрсөлдөгч хэн байсан бэ?
-Би кураш бөхийн 52 кг-ын жинд, бүстэй бөхийн 55 кг-ын жинд барилддаг. Гэхдээ бие жижигтэй болохоор жиндээ хүрдэггүй. Биеийн өндөр, жингийн ялгаанаас болоод ер нь бүх өрсөлдөгч нар хүчтэй, ширүүн өрсөлдөөн өрнүүлж байсан.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Чөлөөт бөхөөр хичээллээд 8-9 жил болох хугацаанднэрэмжит тэмцээнүүдээс медаль хүртэж байсан. Мөн оюутны улсын аваргын мөнгө, хүрэл, “U23” ангиллын залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.
-Энэ 2025 онд гадаад, дотоодын ямар томоохон тэмцээнд оролцох вэ?
-Энэ 2025 онд кураш, бүстэй бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнөх амжилтаа ахиулан оролцох зорилттой бэлтгэлдээ орж байгаа.
| Г.САРУУЛБУЯН: Бөхийн спортод өөрийн эрхгүй татагдаад орчихсон |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |