Монголын жүдо бөхийн холбооны 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. “Лос Анжелес-2028” олимпын мөчлөгийн салхийг хагалж Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй 14 жингийнхээ аваргаа тодруулах гэж байгаа юм. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн УАШТ-д 47 клубийн эрэгтэй 212, эмэгтэй 101, нийт 313 тамирчин барилдах мэдүүлгээ өгч, бүртгүүлсэн байна. УАШТ нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Монгол бөхийн өргөө”-нд болно.
Тив, дэлхий, олимпын тавцанд улсынхаа нэрийг цуурайтуулсан шилдэг жүдочдын гал гарсан өрсөлдөөн биднийг хүлээж байгаа. Эмэгтэйчүүд 48, 52, 57, 63, 70, -78, +78 кг-ын жингийн ангилалд өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн тэмцээн 60, 66, 73, 81, 90, -100, +100 кг-ын жингийн ангиллаар зохион байгуулагдана. Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаан явагдаж энэ оны УАШТ өндөрлөнө.

Шинэ олимпын дөрвөн жилийн циклийн мөчлөг эхэлж байгаа учир шинэ залуу тамирчдын давалгаа эхэлсэн улсын аварга болох байх. Энэ удаагийн 2025 оны УАШТ-д “Парис-2024” олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү, “Токио-2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хошой хүрэл медальт МУГТ Ё.Басхүү, МУГТ Л.Энхрийлэн, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Анхзаяа, УАШТ-ий хошой аварга ОУХМ Б.Сүхбат, өсвөрийн дэлхийн аварга ОУХМ Т.Ариунзаяа нар хэрхэн барилдах нь сонирхол татаж байгаа.
Монголын жүдочид 1989 оноос хойш ДАШТ-ээс зургаан алт, дөрвөн мөнгө, 21 хүрэл, нийт 31 медалийг хүртээд байна. Дэлхийн аваргын анхны медалийг монголын жүдочдоос анх Югослав Улсад болсон “Белград-1989” ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, ардын багш, МУГТ Одвоогийн Балжинням 95 кг-ын жинд мөнгөн медаль, МУГТ Дашгомбын Баттулга 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байлаа. Түүний дараа Монголын эмэгтэй жүдочдоос анх түрүүн Египет Улсад болсон “Кайр-2005” ДАШТ-ий 57 кг-ын жинд МУГТ Хишигбатын Эрдэнэт-Од хүрэл медаль хүртэж байв.
.jpg)
Харин Монголын жүдочдоос анхлан дэлхийн аварга болж шинэ түүхийг бичсэн жүдочин бол Хөдөлмөрийн баатар, МУГТ, Хашбаатарын Цагаанбаатар юм. Тэрбээр Нидерланд Улсад болсон “Роттердам-2009” ДАШТ-ий 66 кг-ын жинд түрүүлж дэлхийн аварга болж байлаа. Улмаар тэрбээр “Токио-2010” ДАШТ-ий 66 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. МУГТ Мөнхбатын Бундмаа “Токио-2010” ДАШТ-ий 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн.
Бразил Улсад болсон “Рио Де Жанейро-2013” ДАШТ-ий 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Мөнхбатын Уранцэцэг түрүүлж, Монгол Улсаас төрөн гарсан анхны жүдо бөхийн дэлхийн аварга эмэгтэй тамирчин болж байлаа. Тус “Рио Де Жанейро-2013” ДАШТ-ий 60 кг-ын жинд МУГТ Дашдаваагийн Амартүвшин мөнгөн медаль хүртэж байв.
.jpg)
ОХУ-д болсон “Челябинск-2024” ДАШТ-ий кг-ын жинд МУГТ Ганбатын Болдбаатар түрүүлж, Монгол Улсаас төрсөн жүдо бөхийн хоёр дахь дэлхийн аварга болсон. Казахстан Улсад болсон “Астана-2015” ДАШТ-ий 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа хүрэл медаль, МУГТ Сайнжаргалын Ням-Очир 73 кг-д хүрэл, МУГТ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 63 кг-д хүрэл медаль авч байв.
2016 оны олимпын жил ДАШТ болоогүй. Олимпын дараа жил Унгар Улсад болсон “Будапешт-2017” ДАШТ-ээс дэлхийн аварга М.Уранцэцэг 48 кг-д хүрэл, дэлхийн аварга Г.Болдбаатар 60 кг-д хүрэл медаль, МУГТ Ганбаатарын Одбаяр 73 кг-д хүрэл, МУГТ Балдоржийн Мөнгөнчимэг 63 кг-д хүрэл, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Найдангийн Түвшинбаяр +100 кг-ын жинд хүрэл медаль, Хөдөлмөрийн баатар, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа 57 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсаас төрөн гарсан хоёр дахь эмэгтэй дэлхий аварга жүдочин болсон юм.
.jpg)
Азербайжан Улсад болсон “Баку-2018” ДАШТ-ий 57 кг-д МУГТ Д.Сумъяа хүрэл медаль, МУГТ Лхагвасүрэнгийн Отгонбаатар -100 кг-ын жинд хүрэл, МУГТ, залуучуудын дэлхийн аварга Өлзийбаярын Дүүрэнбаяр +100 кг-ын жинд хүрэл медаль авсан. Япон Улсад болсон “Токио-2019” ДАШТ-ий 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль, Унгар Улсад болсон “Будапешт-2021” ДАШТ-ий 66 кг-ын жинд МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл, МУГТ М.Уранцэцэг 48 кг-д хүрэл медаль хүртэж байлаа.
Узбекистан Улсад болсон “Ташкент-2022” ДАШТ-ий 60 кг-д ОУХМ Энхтайванын Ариунболд мөнгө, 57 кг-д МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медаль, 73 кг-ын жинд МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүлж, дэлхийн аварга болсон. Катар Улсад болсон “Доха-2023” ДАШТ-ий 66 кг-ын жинд МУГТ Ё.Басхүү хүрэл, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн хүрэл медаль авсан. АНЭУ-д болсон “Абу Даби-2024” ДАШТ-ий 73 кг-ын жинд ОУХМ Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль, 48 кг-ын жинд МУГТ Бавуудоржийн Баасанхүү алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон амжилтыг үзүүлээд байгаа билээ.
| ЖҮДО БӨХИЙН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ |
|
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |