-Сайн байна уу. “Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс болсонд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцаач?
-Сайн байна уу. Юуны өмнө надад итгэж, дэмжиж байсан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс болно гэдэг миний хувьд маш том нэр төрийн хэрэг байлаа. Энэ титмийг зөвхөн хувь хүний амжилт гэж харахгүй байгаа, харин цаашид илүү их хариуцлага үүрч, Монгол бүсгүйн үнэ цэнэ, оюун ухаан, гоо сайхныг олон улсад таниулах үүрэг гэж бодож байна.
-Энэ тэмцээнд оролцох бага насных нь мөрөөдөл байв уу?
-Тийм ээ. Багаасаа миссийн тайзыг хараад өөрийгөө тэр тайзан дээр итгэлтэй алхаж байна гэж төсөөлдөг байсан. Гэхдээ нас ахих тусам мисс гэдэг зөвхөн гоо үзэсгэлэнгийн тухай биш. Харин боловсрол, хүмүүжил, зорилго, нийгэмд үзүүлэх нөлөөний тухай гэдгийг ойлгосон. Тэр ойлголт намайг энэ тэмцээнд илүү утга учиртайгаар оролцоход хүргэсэн.
-Мисс болоход гэр бүл нь их баярласан байх. Танд юу гэж хэлж, яаж хүлээж авсан бэ?
-Манай гэр бүлийнхэн маш их баярласан. Тэд маань “Хүсэж зорьсон зүйлдээ тууштай байж амжилт гаргаж чадлаа, бахархаж байна” гэж хэлсэн. Энэ үгс надад маш том урам болсон.
-Энэ жилийн тэмцээн юугаараа онцлог болов?
-Энэ жилийн тэмцээн илүү өрсөлдөөнтэй, оролцогчид нь зөвхөн үзэсгэлэнгээрээ биш боловсрол, үзэл бодол, өөрийгөө илэрхийлэх чадвараараа маш хүчтэй байсан. Мөн MISS, MRS, MODEL гэсэн төрөлөөр охид бүсгүйчүүд оролцлоо.
-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-Тайзан дээр өөрийн эмэгтэйлэг хүч, өөртөө итгэх итгэлийг харуулхыг хүссэн. Мөн Монгол бүсгүйн ухаалаг, дөлгөөн атлаа хүчирхэг төрхийг илэрхийлэхийг зорьсон. Миний хувьд тайзан дээрх секунд бүр өөрийгөө илэрхийлэх боломж байсан. Бэлтгэлээ маш олон тал дээр хийсэн. Алхаа гишгээ, тайзны харилцаа, англи хэл, биеийн болон сэтгэлзүйн бэлтгэлдээ анхаарсан. Мөн өөрийгөө дотоод талаасаа илүү таньж мэдэх, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэх дээр төвлөрсөн.

-“Miss International-2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа шүү дээ. Тэмцээндээ хэрхэн бэлдэх гэж байна. Тэнд очоод юу харуулахыг зорих вэ?
-“Miss International-2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох нь асар том хариуцлага, нэр төрийн хэрэг. Одоогоор англи хэл, илтгэх ур чадвар, бие бялдар болон сэтгэлзүйн бэлтгэлдээ түлхүү анхаарч байна. Тэнд очоод зөвхөн гадаад төрхөөрөө бус, Монгол бүсгүйн оюунлаг, хүчирхэг, соёл уламжлалаа дээдэлдэг чанарыг харуулахыг зорьж байна. Мөн Монголынхоо өв соёл, орчин үеийн залуу үеийн хүсэл тэмүүллийг дэлхийд таниулахыг хүсэж байна.
-Сүүлийн үеийн тэмцээн, хийж буй ажлуудынхаа талаар яриа дэлгээч?
-Одоогоор контент бүтээгч, модель болон бизнес хөгжлийн чиглэлээр ажиллаж байна. Мөн өөрийгөө олон талаар хөгжүүлэхэд төвлөрч, олон улсын тэмцээнд бэлтгэхийн зэрэгцээ хувь хүний хөгжил дээрээ ажиллаж байгаа.
-Миссүүд гоё сайхан байхаас гадна нийгэмд эерэг нөлөөллийн ажлууд хийдэг шүү дээ. Тэр талаар?
-Миний хувьд мисс гэдэг титэм зүүхээс илүү нийгэмд үнэ цэн бүтээх тухай ойлголт. Цаашдаа залуу охидын өөртөө итгэх итгэл, боловсрол, хувь хүний хөгжлийг дэмжсэн төсөл, контентууд дээр ажиллах хүсэлтэй байна. Өөрийн туулсан зам, туршлагаараа урам зориг өгөхийг хүсдэг.
-Анхны загварын тайзыг нь асуухгүй өнгөрч боломгүй байх. Тухайн тайзнаас юу мэдэрсэн бэ?
-Аав, ээж хоёр маань намайг загварын салбарт ороход их дургүй. “Чи загвар өмсөөд хоолоо олж идэхгүй” гэдэг байсан. Тийм болохоор хүүхэд байхдаа дугуйланд явж байгаагүй. Харин ахлах ангиа төгсөх жил найз маань “Чи “Манжуурын мисс” тэмцээнд бүртгүүлээд шалгаруулалтад ороод үз. Хэрэв тэнцэх юм бол аав, ээж чинь чамд авьяас байгааг харах байх” гэсэн. Тэгээд өөрийгөө сорьж үзээд, тэмцээндээ оролцож шилдгээр шалгарсан. Анхны тайз маш их догдлолтой байсан. Айдас, сандарсан мэдрэмж байсан ч тайзан дээр гараад алхаж эхлэх тэр мөчид бүх зүйл мартагдаж, өөрийгөө яг байх ёстой газраа байна гэж мэдэрсэн. Тэр мэдрэмж намайг өнөөдрийн надад авчирсан гэж боддог. Тэр цагаас хойш аав, ээж маань ч эсэргүүцэх нь багассан. Тэгж зоригтой алхам хийгээгүй бол өнөөдөр титмийн эзэн болоод сууж байхгүй байлаа.
-Багадаа ямархүү хүүхэд байсан бэ?
-Би айлын бага, хоёр эгчтэй. Хөдөө өвөө, эмээ дээрэ өссөн дөө. Зурагтаар загварын шоу гарахаар эмээтэйгээ хамт алхаа, хувцаслалтыг нь анхаарч, шимтэж үзлэг байлаа.
-Загвараас өөр хобби бий юү?
-Чөлөөт цагаараа нэхмэл хийх дуртай. Нэхэхээр бодол цэгцрээд, стресс багасаад сайхан байдаг юм. Бас болж бүтэхгүй зүйл нэхмэлийн утастай хамт нэхэгдээд, хөврөөд алга болж байгаа юм шиг санагддаг. Интернэтээс санаа аваад, цүнх, топ, ханцуй зэрэг янз бүрийн зүйл туршиж үздэг.
-Мисс болохыг мөрөөддөг өсвөр насны охидод бяцхан зөвлөгөө өгөөч?
-Юуны өмнө өөрийгөө бусадтай битгий харьцуулаарай гэж хэлмээр байна. Жинхэнэ гоо үзэсгэлэн бол өөрийнхөөрөө байж чаддагт оршдог. Өөрийгөө хөгжүүлж, боловсролдоо анхаарч, дотоод үнэ цэнээ өсгөөрэй. Титэм толгой дээр тавигдахаасаа өмнө сэтгэлд бий болдог.
-Ярилцсанд баярлалаа. “Miss International-2026” тэмцээндээ амжилт оролцож эх орныхоо нэрийг өндөр өргөхийг хүсье.



| Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |