-Хүлээлт-
Гэндэн гуай хүүгээ, Мядаг хайртай хүнээ, нутгийнхан цэрэгт мордуулсан хөвгүүдээ хүлээсэн тэр чигтээ хүлээлт дүүрэн бүтээл байлаа, “Задлаагүй захиа” кино. Хүн гэгчийн чадал тэнхээ, чанар араншинг он цагийн уртад шалгадаг хүлээлт гэгчид хэчнээн нь чухам бүдэрч, шантарч, хэд нь алдарч, цуцаж, ямархан нь давж, туулж, ард нь гараа бол гэж бодохоос тооцож даанч чадахгүй юм даа. Бүр үрэгдсэнийг хүлээгч ч бийг нэрт зохиолч Д.Намдаг гуай зохиолоороо дэлгэсэн. Харин бүсгүй хүний эр нөхрөө, эх хүний хүүгээ хүлээх хүлээлтийг Д.Норов гуай “Мөнхийн дуудлага” тууждаа санаа алдтал бичсэн байдгийг цөм мэднэ дээ. Харин Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолыг одоогоос 40 жилийн өмнө тайзнаа тавигдахад нь үзсэн улс л гэхээс бусдаар цөөн нь л сөхөн уншаа болов уу. Ийм ч учраас энэ бүтээлийг, Гэндэн гэх эгэл жирийн нэгэн аавын хүүгээ хүлээх сэтгэлийг хүн бүрийн дотор амьдруулахаар “Аранжин” пикчерсийн уран бүтээлчид, жүжгийн зохиолыг кино руу хөрвүүлсэн залуу уран бүтээлч С.Баатарцогт, найруулагч Б.Батдэлгэр нар “Задлаагүй захиа” нэртэйгээр дэлгэцнээ амилуулжээ. Бүтээл болгон сэтгэлд амьдардаггүй, нэг хэсэг нь юм уу, нэг үг нь л тод үлддэг. Тод тоддоо бас тэгсгээд мартагдчих нь ч бий. Харин сэтгэлд бүхэлдээ үүрээ засан, үргэлжид бодол ургуулдаг нь цөөн бөгөөд үзэгч миний хувьд лав тийм нэг бүтээлийн нэг нь “Задлаагүй захиа” боллоо.

Харин амьдрал өөрөө хүлээсэн хүмүүсээр дүүрэн шүү дээ. Хүлээлт гэх бүтэн бүлэг сэдэв амьдрал хэмээх олон цуврал зузаан номд бий. Ёстой чиг зуун зуун, мянга мянган хүлээлт амьдралд тор шиг л хэрж, хэц уяа шиг л татагдсан байгаа. “Задлаагүй захиа” кинонд хүлээлт гэдэг чинь энэ шүү гэж үзүүлэхийн зэрэгцээ сэтгэлд, чихэнд нэг л өгүүлбэрийг зөөлөн шивнээд байсан нь “Аавдаа, ээждээ очоорой. Битгий хүлээлгээрэй...”.
Хөгшин, залуу хоёр Гэндэнгийн дүрээс хамгийн түрүүнд аавыгаа бодсон. Ц.Лхагва жүжигчний бүтээсэн Гэндэнгийн дүр үргэлж л бидний төлөө бүхнээ зориулж, ямагт үр хүүхдээ гэдэг аавыг минь төлөөлөн харуулж байсан бол Даваа шиг цэрэгт мордож биш юм гэхэд аль нэг тийш явж хүлээлгэх өдөр бийг санахад сэтгэл хөндүүрлэж байв. Үр нь л байхгүй бол хүн энэ орчлон дээр юу ч үгүй хоосордогийг, хэн ч биш болдгийг, бүх баяр баясал, инээд хөөр дуусдагийг Гэндэн гуай хэчнээн тод үзүүлэв ээ. Одоо ч халууныг үл ажран хүүдээ гэрийн мод зэхэж байгаа, хүүгээсээ ирэх захиаг хоёр жаахан охиноор уншуулахдаа нулимсаа арчаад босох тэр дүр төрх, морио хөтлөөд, толгойгоо гудайлган алхаж буйг нь бодоход даанч өрөвдмөөр.

Харин залуу Гэндэнг “Уулын хөх сүүдэр”-ийн Ганбатаас өгсүүлэн дэлгэцнээ олон сайхан дүрийг дархалсан МУГЖ Г.Золбоот гуай бүтээхээс яах вэ. Тэр л хүний хүүг зориглон гэрээс нь өвөртлөн гарч, түүдэг галын дэргэд бүрийгээс ширэглэж суух “шил”-ийн сайн эр болж чадна. Түүний мөн чанар, хүнлэг сэтгэлийг бахдан харуулсан ийм сайхан дүрүүдэд ч үзэгчид хайртай байдаг. Харин “Шар гэгээ”-гийн Хоролгарав энэ бүтээлд арай залуухан, яах учраа үл олох нөхцөлд байгаа ч үрээ гэсэн эхийн сэтгэл нь үргэлжилсээр л байх аж. Ардын жүжигчин Ж.Оюундариас эхлэн жүжигчин М.Дорждагва, Д.Гүрсэд, У.Батбаатар, Б.Түвшинжаргал гээд энэ цагийн сор болсон ахмад уран бүтээлчид ёстой жин дарж тоглолоо. Хэлж буй үг, яриа бүр нь үнэт, үзэхэд ёстой бахдам байв. МУГЖ О.Гэрэлсүх, жүжигчин Э.Батмөнх, Ч.Санжаадорж нар тэр чигтээ хүлээлтээр сэтгэл ээрээд байгаа бүтээлийг өөр зүгт хөтлөх, өөрсөд рүүгээ эргүүлж чадсаныг онцолмоор байна. Хамгийн гоё нь хайр сэтгэл. Энэ бүтээл бүрд байдаг атлаа сэтгэлд хүрч очих нь цөөн байдаг. Харин хүлээлт ороод ирэхээр хүчтэй мэдрэгддэг байна. Мядагийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин М.Анужин үнэхээр “Гарьд магнай” киноны Удвалтай төрх байдал, ааш зангаараа ижил ажээ. Харин хүлээлтийг үүсгэж, киног өрнүүлээд буй зөөлөн, дулаан, зоригт хүү Даваагийн дүрд залуу жүжигчин М.Бат-Эрдэнэ сайхан тохирчээ. Уншигчдад зохиол нь хэдийнэ хүрээд, дотор нь төсөөлөгдсөн дүрд уран бүтээлч сонгож, тэдгээр нь түүнийг амилуулна гэдэг ямагт амаргүй. Ерөөс найруулагч, жүжигчдийн авьяас энд л тод илэрч харагддаг биз ээ.

-Захиа-
Захиа гэгчийг ингэж задлахад ч бэрх өдөр гэж байдаг байх нь ээ. Нугалаатай тэр дөрвөлжин цааснаас дандаа сайхны тухай дуулж, баярт мэдээ сонсоно л гэж боддог шүү дээ, бид. Гэтэл хөнгөн атлаа тэр цаас хүндээс хүнд, хүрэхээр л хуруу исгэчих гээд байх шиг болдог байна. Уншихаас ч эмээн хав дарж, итгэж үл ядан далд хийдэг захидал танд байдаг уу. Нулимс дуссаар байгаад нороод нимгэрчихсэн тийм нэг захидал. Тийм захидал авч байсан хүмүүс л зовлонг нь мэднэ байх. Тийм захиаг ер задлаагүй нь ч дээр...
| “ЗАДЛААГҮЙ ЗАХИДАЛ”-ААС ЗАДЛАХУЙ |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |