• Өнөөдөр 2025-06-24

АЯЛЖ БУЙ ГАДААД ЭМЭГТЭЙГ ТЭВЭРЧ, ҮНСЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ БИЕД НЬ Ч ХҮРЧ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛ ЭРЧҮҮДЭД ОЙЛГУУЛЪЯ

2025-06-24,   1021

17-20 НАСНЫ ГУРВАН ЭРЭГТЭЙ ГАДААД ЭМЭГТЭЙГ ХҮЧИНДСЭН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙВ

    "Хонь өгье, хүрээд ир" гээд ч  гадаадынхан Монголд ирэхээс айдаг боллоо. Монгол эрчүүд ялангуяа хөдөөнийхөн жуулчдыг буцах мөнгөгүй болтол нь дээрэмддэг, газрын зураг, камер, унадаг дугуйг нь хулгайлдаг, "өгөхгүй" гэвэл эвхэрч унатал нь зодож байгаад булаадаг, өмсөж яваа цамц, гутлыг нь хүртэл үнэгүй авах гэж улайрдаг зэрлэг, балмад зангаасаа салаагүй байна. Жуулчдыг зодож, нүдээд явгалах, халаасыг нь хоослох бол энүүхэнд болжээ. Хамгийн аймар нь, эмэгтэй жуулчдыг хойд, урдаас нь татаж чангаадаг, тэвэрч, үнсэх гэж хүч хэрэглэдэг хүчингийн гэмт хэрэг ч жил бүрийн зун нэмэгддэг гэнэ. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл, Монголд аялж байсан гадаад эмэгтэй өөрийгөө бэлгийн дарамтад өртсөн тухай олон нийтийн сүлжээгээр цацсан. Аялж буй эмэгтэй тэрхүү бичлэгтээ “Нэг жолооч намайг Улаанбаатар хотоос хоёр цагийн зайтай Лүн сум руу хүргээд өгье гэсэн. Түүнийг нь би зөвшөөртөл бүх зүйл буруугаар эргэсэн. Замдаа тэр зогсож амрахыг хүсэж, надтай болзож байгаа юм шиг аашилсан. Намайг машинд нь бичлэг хийж байхад тэр миний хацар дээр үнссэн. Тэр нь надад аймшигтай байсан. Түүний уруул миний хацарт хүрэхэд хөнжил дотор нуугдмаар санагдсан. Тэр үед би автомашин барьж байсан болохоор зам хороохын тулд хурдаа нэмсэн. Түүний үйлдлүүд хэрээс хэтэрсэн учир өдрийн хоолны дараа салж явахаар шийдсэн. Тэр хүзүүнээс минь барьж аваад уруул дээр минь үнсэхийг завдсан. Би уурлаад түүнийг хамаг хүчээрээ түлхчихээд явж байна. Тэгээд алхаад явж байтал, 17 орчим настай хүүхэд “Нэг шөнийг хамт өнгөрөөе. Ганц шөнийг надтай өнгөрүүл” гээд дугуйтай дагаад гүйлгэдэггүй ээ” хэмээн бичиж, монгол эрчүүдийн үнэн төрхийг илчиллээ. Монголын сайхныг үзэж, харж, мэдрэх гэж ирсэн жуулчид монгол эрчүүдэд үнсүүлж, тэврүүлж, эд хөрөнгөө хураалгаж, булаалгах гэж ирээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүр тэднийг үнсэж, элдвээр хэлэх нь битгий хэл биед нь ч халдаж болохгүй гэдгийг яс, махандаа шингэтэл ойлгох, тэдэнд ойлгуулах хэрэгтэй байна. Монголыг гээд зориуд ирсэн жуулчдаа аятайхан тосоод авчихдаг, амар тайван аялуулчихдаг орчин нөхцөл, хүн ардынхаа соёл, боловсрол, хандлагыг засахгүй бол хэчнээн жуулчин татах гэж хичээгээд, дагуулж ирэх гэж зүтгээд нэмэргүй болчихоод байна, Ч.Ундрам сайд аа. Жуулчид татах ажлаа монгол эрчүүдэд хүний биед халдаж болохгүй гэдгийг ойлгуулахаас эхлүүлвэл ямар вэ.

     Монголчууд гадаадаас ирснийг ч зүгээр явуулдаггүй, гадаадад очоод ч зүгээр явдаггүй, хулгай, дээрэм, зодоон, хүчингийн хэрэгт холбогдож, эх орныхоо нэрийг гутаадаг. Монгол эрчүүд ямар нэгэн зүйл санаснаар нь болохгүй бол бүхнийг хүчээр үзэж, уур омгоор шийдэх гэж үздэг дээрэнгүй зангаасаа бүрэн  салсан цагт Монголыг орон орны жуулчин жилийн дөрвөн улиралд зорьсоор байна.

БЭЛГИЙН ШИНЖТЭЙ ХҮЧ ХЭРЭГЛЭСЭН, ЗАВДСАН, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДСЭН БОЛ 12-20 ЖИЛИЙН ЯЛ ОНООНО

       Энэ мэтчилэн жил бүрийн зун буюу өнгөрсөн жилүүдийн өдий үед аялал, жуулчлалаар ирсэн эмэгтэйчүүд монгол эрчүүдэд хүчиндүүлсэн, эд зүйлсээ хулгайд алдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Тухайлбал, өнгөрсөн жил Вьетнам Улсын 20 настай эмэгтэй такси бариад явж байхад нь тухайн машинд байсан 17-20 насны гурван эрэгтэй түүнийг хүчиндсэн болохыг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан.  Мөн өнгөрсөн жилийн наймдугаар сард гадаадын аялагч эмэгтэй Сэлэнгэ аймагт аялж явахдаа бусдад хүчиндүүлсэн гэх гомдол цагдаагийн байгууллагад гаргаж байжээ. Гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан. Эрүүгийн хуульд зааснаар хүчиндэх гэмт хэргийг бэлгийн шинжтэй, хүч хэрэглэсэн, завдсан, бүлэглэж үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жилийн хугацаагаар хорих ял өгдөг.


АЯЛЖ БУЙ ГАДААД ЭМЭГТЭЙГ ТЭВЭРЧ, ҮНСЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ БИЕД НЬ Ч ХҮРЧ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛ ЭРЧҮҮДЭД ОЙЛГУУЛЪЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-24 09:42:43
    Зочин: SADAR SEKSEER TAICHNA SEXSEER GOE XUSNEER DEWSGER BOLI80955877VANXANI SEKSEER BOOB DOLOON
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-24 09:40:59
    Зочин: XUCHINDUULI VANXANDI ANUSDI80955877BOOW XXNO TSAGN SEXEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-24 08:16:00
    Зочин: Гадаад эрэгтэйчүүд монголд ирсэнийхээ бараг маргааш нь монгол залуу охидуудыг уургалаад авдаг гэсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-24 08:12:47
    Зочин: Монгол хүүхнүүд гадаадад очихоор өдөр шөнөгүй бавуулж гадаадуудад хүчиндүүлж тэдний дэвсгэр болдог гэж ярьдаг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188