• Өнөөдөр 2025-06-24

“ОРГИЛ” ХУДАЛДААНЫ ТӨВД ГАРСАН ГАЛЫГ БҮРЭН УНТРААЛАА

2025-06-24,   253

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Оргил" худалдааны төвийн III давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургадугаар сарын 24-ний өглөөний 07:41 цагт ирсэн байна. 
Дуудлагын дагуу Гал  унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги болон  Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, 08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраасан байна. 
Алба хаагчдыг очиход гуравдугаар давхарт байрлах  тавилгын дэлгүүр дотор тавилга, эд хогшил шатсан байсан бөгөөд галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болгосон гэв.
 

“ОРГИЛ” ХУДАЛДААНЫ ТӨВД ГАРСАН ГАЛЫГ БҮРЭН УНТРААЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188