
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Олимп, дэлхийн аварга Рафаэла Силваг үүрэх мэхээр ялсан барилдаан үнэхээр гайхалтай байсан шүү. Түүнийг ялж чадна гэсэн бүрэн итгэлтэй байсан уу?

-Олимп, дэлхийн аварга Рафаэла Силваг ялж чадна гэсэн бүрэн итгэлтэй байсан. Силва амаргүй хүчтэй өрсөлдөгч. Муу тамирчин олимп, дэлхийгээс медаль хүртэхгүй шүү дээ. Түүнийг ялж, дэлхийн медальтан болсондоо баяртай байна.
.jpg)
-ДАШТ-ий “В” хэсгийн хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын амаргүй өрсөлдөгч Шин Чаевоныг ялсан. Түүнийг торгуулиар ялах тактиктай барилдсан уу?
-Ер нь дэлхийн аваргын дэвжээнд бүх л өрсөлдөгчөө ялна, унагааж чадна гэсэн бодлоор сэтгэлээ хурцлаад гарсан.
.jpg)
-Гуравдугаар тойрогт Австрийн Любяна Повесианаг юко үнэлгээгээр ялсан. Тэр их сайн бөх, түүнтэй ДАШТ-ээс өмнө нь барилдаж байв уу?
-Австрийн тамирчин Любяна Повесианатай хоёр, гурван ч удаа таарч барилдаж байсан. Хамгийн сүүлд “Душанбе-2025” “Гранд слам” дээр Повесианатай таарч би ялсан байгаа.

-Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Кажү Харүког ялах боломж байх шиг л харагдсан. Түүнийг аргалчих боломж байсан уу?
-Японы тамирчинг барилдааны эхнээс таллаад, жаахан лав барилдаж явсан бол ялах боломж байсан болов уу. Кажү Харүко энгэр ханцуйны барьц аваад үндсэн барилдаанаа гаргаж, мэх хийдэг юм билээ. Уг нь түүнийг этэх үед нь өшиглөх боломж байгаа юм байна гэж харсан юм. Даанч этэх үед нь амжиж өшиглөж чадаагүй. Хурдаар надаас илүү байсан байх л даа. Тэгээд л этүүлж, үнэлгээ алдсан.

-Жүдо бөхөөр 18 жил хичээллээд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн гэв үү?
-Тийм ээ, жүдо бөхийн спортоор 18 дахь жилдээ хичээллэж байна.
-УАШТ-д олон түрүүлсэн, хэдэн удаа түрүүлээд байгаа вэ?
-Жүдо бөхийн Монгол Улсын УАШТ-д есөн удаа түрүүлж, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа.

-Ази тивийн аварга болсны чинь дараа спорт сонирхогчид олимп, дэлхийгээс медаль хүртэнэ гээд чамгүй хүлээлттэй байсан. Одоо бэртэл, гэмтэл нь бүрэн эдгэсэн үү?
-Би хагалгаанд ороод таван сар гаруй хугацаанд бэлтгэл хийлгүй “Гам” барьсан. Дэвжээний бэлтгэлдээ дөнгөж л орж, эхлээд л УАШТ-д барилдсан. Одоо ч бүрэн дүүрэн гүйцэд эдгээгүй л байна. Эмчилгээгээ үргэлжлүүлээд, нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгээд бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
.png)
-Хэдэн настай байх үедээ жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн юм бэ?
-2007 оноос эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн.
-Хэнтий аймгийн хэн багшийн шавь бэ?
-Хэнтий аймгийн ерөнхий боловсролын “Хэрлэн” 1-р дунд сургуулийн биеийн тамирын Г.Эрдэнэбилэг багшийн шавь.

-Яагаад жүдо бөхийн спортыг сонирхож хичээллэсэн юм бэ?
-Анх Билгээ багш “Би жүдо бөхийн секц хичээллүүлнэ. Чи яваад үзэх үү” гээд л надад санал тавьсан юм. Тэгээд л жүдо бөхөөр хичээллэж эхэлж байлаа.
-Спортын дунд сургуульд сурч байсан гэв үү?
-Спортын дунд сургуульд 2012 оны өвөл ирж, орсон. Тэгээд Эрдэнэбат, Сүхчулуун багш нарын удирдлага дор жүдо бөхөөр суралцаж эхэлсэн.
-Өөрийг чинь хоёр шуундаа их бяр, тэнхээтэй гэдэг. Багадаа бяртай охин байсан уу?
-Тийм ээ, хүмүүс намайг бага байхад гартаа их бяртай охин гэдэг байсан шүү.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байсан бэ?
-Жүдо бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн юм болов уу. Саяын болж өнгөрсөн жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаан хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж болон үлдэх байхаа.
| Б.ГАНХАЙЧ: Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөгчөө ялна, унагааж чадна гэсэн бодлоор сэтгэлээ хурцлаад гарсан |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |