Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаас болж олон хүүхэд уйлж, сэтгэл санаагаар унаж, ирээдүйд итгэх итгэлгүй боллоо гэх эцэг, эхчүүдийн гомдол их байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын материалууд өмнөх жилүүдийнхээс яагаад хүнд ирсэн талаарБоловсролын сайд болон холбогдох албаны хүмүүсийг тайлбар өгөхийг шаардсан. Тухайлбал, элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаварт дараах асуултууд иржээ.
Англи хэл: Унтаагаараа хооллолдог эмгэг өвчний талаар бич?
Математик: Хувь тэнцүүлсэн тэтгэврийг яаж бодох вэ?
Монгол хэл: Казах, буриадаар өмдийг юу гэдэг вэ? гэх мэтчилэн мэргэжлийн хүмүүс ч төдийлөн бодож чадахгүй бодлогууд ирсэн гэх. Мөн солонгос, япон уран бүтээлчдийн талаарх эх, тест орж ирсэн гээд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт тэр чигтээ асуудал дагуулаад байгаа. Мөн A,B,D,C гэсэн варианттай боловч А, В хувилбарынх нь даалгаврууд амархан байсан төдийгүй шалгалтын материалыг гурав уншуулахад гурван өөр дүн гарсан гэх асуудал ч мөн гарсан. Шалгалтын материал задарснаас болж, агуулгыг дахин боловсруулсан эсэх талаар БҮТ-ийн захирал Г.Гантуяагаас тодрууллаа. Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарна гэж байхгүй. Манайд тийм асуудал гараагүй. Шалгалтын материалуудыг БҮТ-ийн албан ёсны хуудаст өнөөдөр тавина” гэсэн юм. Мөн тэрбээр өөрийн цахим хуудастаа “Төрийн алба, хувийн хэвшил хоёрын хооронд тийм том ялгаа байхгүй. Байгууллагын засаглал болон соёл, төслийн менежмент, мэдээллийн технологийн 25 жилийн туршлагаа төрийн байгуулагад шингээх гэж орсон. Шаардлагатай бол ажлаа өгөхөд бэлэн шүү. Хувийн хэвшлийнхэн шууд төрд ажиллах бүрэн чадамжтай. Төрийн албанд ажиллахад заавал төрд ажилласан жил шаардах шаардлагагүй гэдгийг өөрөө ажиллаж үзлээ” гэжээ.

Харин Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр цахим хуудсаараа мэдээлэл өгөхдөө “Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй уулзаж албан ёсны тайлбар, мэдээлэл авсан. БҮТ Элсэлтийн ерөнхий шалгалтын 1000 бодлогоос материал боловсруулахдаа өнгөрсөн жилүүдийнхээс хүндэвтэр бодлого сонгосон байж болохоор байна. Гэхдээ энэ жилийн математикийн элсэлтийн шалгалт өгсөн сурагчдын 52 хувь нь 490 онооны босго давсан байна. Мөн 800 оноо авсан сурагчдын тоо 38 болж өнгөрсөн жилийнхээс долоогоор нэмэгдсэн байна” гэв.
Шалгалтын даалгавар хүнд, өмнө нь бодож үзээгүй бодлогууд байсан гэх гомдлоос гадна, харандаа, баллуурын шаардлага мөн хангаагүй байна. Харандаа нь хоёр тест будаад дахиад үзүүрлэх шаардлагатай болчихдог. Үзүүр нь үүрч унадаг. Гэвч хоёр хүүхдийн дунд нэг харандаа үзүүрлэгч өгсөн. Илүү гаргаж будсанаа баллуурдахад арилаагүй гээд олон асуудал дагуулсан элсэлтийн шалгалт дууслаа. Энэ бүхэнд тайлбар өгөхөөр БҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийх аж. Бүх асуудал болоод дууссаны дараа өөрсдийгөө өмөөрсөн тайлбар, мэдээлэл хийхээр бэлдэж байна хэмээн эцэг, эхчүүд бухимдалтай байна. Элсэлтийн шалгалт өгсөн сурагч, эцэг, эхчүүдээс гадна багш нар хүртэл гайхаж байна.


| БҮТ-ИЙН ЗАХИРАЛ Г.ГАНТУЯА: ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛУУДЫГ БҮТ-ИЙН АЛБАН ЁСНЫ ХУУДАСТ ӨНӨӨДӨР ТАВИНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |