Зуны амралтаараа зөвхөн хүүхдүүдээ амрааж, нар салхи үзүүлэхийг зорихоос гадна эцэг эхчүүд ч мөн ажлын стрессээ тайлж, багахан цаг хугацааг ч болов өөрсдөдөө зориулах хэрэгтэй. Тэгвэл энэ удаа гэр бүлээрээ амрахад тохиромжтой газруудын талаарх мэдээллийг хүргэж байна.
“Горхи” гэр бүлийн эко амралт
Туул голын хөвөөнд ногоон тал газар байрлах тохилог байруудад хайртай гэр бүлийн хамтаар амралтаа сэтгэл ханамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг танд олгоно . Олон төрлийн зугаатай хөтөлбөр тоглоомоор дамжуулан эцэг эхчүүд хайртай үрстэйгээ нандин дурсамжийг хамтдаа бүтээх боломжтой тав тухтай, амар тайван орчин.
“Бяцхан аялал” гэр бүлийн амралт
Бяцхан амралт гэр бүлийн амралтын газар нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гэр бүл хүүхдүүдтэйгээ тайван тухтай амралтыг эрхэмлэж буй хэн бүхэнд зориулагдсан юм. Уналгын морь, цаа буга, дотроо караокетой, волейбол болон сагсан бөмбөгний талбай, хүүхдийн том тоглоомын талбайтай.
“Номун” амралт сувиллын цогцолбор
Номун амралт сувиллын цогцолбор Дөрвөн одтой зочид буудлын стандартаар баригдсан бөгөөд нян бактери үрждэггүй дрож, амьсгалдаг обой, хүүхдэд харшил үүсгэхгүй сайн чанарын тоглоомтой. Тав тухтай, тохилог, цэвэр, аюулгүй орчинд хүүхдээ тоглуулах боломжтой. Биллиард ширээний теннис дартс тоглох , морь унах, гар бөмбөг, олс таталт, ууланд алхах боломжтой. Мөн хүүхэд харах үйлчилгээтэй.
“Хөөрхөн бөмбөг”гэр бүлийн амралт
Хөөрхөн Бөмбөг Гэр Бүлийн Амралт нь Сэлхийн эцэст, хотын төвөөс 18 км-ийн зайд байрладаг. Хүүхдийн дотор тоглоомын өрөө, том хүн болон хүүхдийн бариа засалтай.
“Агар” эх нялхсын амралт
Агар эх, нялхсын амралт нь Нүхтийн аманд байрладаг. Гэр бүлүүдэд зориулсан амралт бөгөөд хүүхдүүдэд зориулсан тав тухтай амрах байр болон чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд тохирсон нэмэлт хөтөлбөртэй. Өөрсдийн хүлэмжид ургуулсан хүнсний ногоогоор үйлчилдэг. Гадаа тоглоомын талбай болон дотор тоглоомын өрөө. Эцэг эхчүүдэд зориулсан массажны сургалт Хүүхдийн насны онцлогт тохирсон хооллолтын зөвлөгөө олон төрлийн хөтөлбөртэй.
“Хан хужирт” амралт рашаан сувиллын цогцолбор
Хан Хужирт амралт, рашаан сувиллын цогцолбор нь Улаанбаатар хотоос 390 километрийн зайд орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул толгодоор хүрээлэгдсэн Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах бөгөөд рашаан, шаврын хосолсон эмчилгээ, сувилгаа, зочид буудал, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг.
“Тэрэлж маунтайн лодж”
Тэрэлж Маунтайн Лодж нь Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар, Залаатын аманд байрладаг орчин үеийн технологийн шийдэл бүхий хурлын заал, мини кино театр, караоке өрөө, биллиард, ширээний теннис, номын сан, хөлөгт тоглоомын булан, хүүхдийн тоглоомын өрөө, гадна спортын болон хүүхдийн тоглоомын талбай, тохилог ресторан, кафе, зэрэг амрагчдынхаа ая тухыг хангах бүхий л нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан амралтын газар юм.
ГЭР БҮЛЭЭРЭЭ ЗУНЫ АМРАЛТАА ӨНГӨРҮҮЛЖ БОЛОХ ДОЛООН ГАЗАР |
|