Зуны амралт эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүдийн анхаарлыг татдаг сэдэв бол “Хүүхдээ аль зусланд амраах вэ” гэсэн асуулт билээ. Хүүхдүүдийн хувьд шинэ найзтай болж, шинэ зүйл сурч, байгальд сайхан дурсамж бүтээхийг тэсэн ядан хүлээдэг. Зуны амралт эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хоттой ойрхон зуслангийн үнэ тариф болон ээлжийн хуваарийг сурвалжиллаа.
Зусланд өнгөрүүлсэн өдрүүд бол хүүхдийн хүмүүжил, харилцаа, бие даах чадвар зэрэг олон талын төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Энэ зуны хувьд хүүхдийн зуслангийн нэг ээлжийн төлбөр 420 мянган төгрөгөөс эхэлж байна. Зарим зуслан англи хэл, математикийн нэмэлт сургалттайгаар ажиллаж байгаа нь эцэг эхчүүдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Улсын хэмжээнд нийт 56 зуслан бүртгэлтэй байдаг. Үүнээс 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойролцоо байрладаг.
Зусланд ихэвчлэн зургаагаас дээш насны хүүхдийг элсүүлдэг. Хүүхдийн зусланд бага, дунд, ахлах гэж наснаар нь ангилдаг. Хүүхдийн наснаас хамаарч зуслангийн төлбөр өөр байдаг. Жишээлбэл нарлаг зуслан бага болон дунд ангийн сурагчдын долоо хоногийн төлбөр 420.000, ахлах ангийн сурагчдын төлбөр 460.000 болж нэмэгдэнэ.
Тухайн зуслангийн хөтөлбөрөөс хамаарч төлбөрөөс хамаарч өөр байна. Сансар зуслангын шинжлэх ухааны музей болон сансар одон орон судлалын төвтэй долоо хоногийн хөтөлбөр 560 мянга бол мэргэжлийн англи багштай сургалтын хөтөлбөр 1.1 сая төгрөгийн үнэтэй байлаа.

Нарлаг зуслан
Хотоос 67 км зайд байрлах нарлаг зуслан энэ зун нийт ес нь ээлжээр хүүхдүүдийг хүлээн авч, тэдний амралтыг хөгжилтэй, аюулгүй өнгөрүүлэхээр бэлтгэлээ хангажээ. Нарлаг зуслангийн эхний ээлж зургадугаар сарын 20-нөөс 27-ны хүртэл долоо хоног үргэлжилнэ. Тус зуслан наймдугаар сарын 21-ны хүртэл найман ээлжээр зохион байгуулагдана. Нэг ээлжинд зургаан бүлэг хамрагдах ба бүлэг тус бүр нэг багштай . Өдрийн хоёр хоол болон хүүхэд хөгжүүлэх тоглоом, галын наадам тус хөтөлбөрт багтжээ.
Долоо хоногийн төлбөр: Бага нас-420.000 дунд- 460.000

Нарс зуслан
Улаанбаатар хотын төвөөс ойролцоогоор 18 км зайтай, байгалийн үзэсгэлэнт газар оршдог “Нарс” зуслан нь 2025 оны зун нийт 12 ээлжээр үйл ажиллагаа явуулна. Нэг ээлжинд найман бүлэг хамрагдана. Байгаль дэлхийн зүй тогтолтой танилцах, монгол өв соёлтой танилцах хөтөлбөрүүд багтжээ. Хоёр болон түүнээс дээш хүүхэд бүртгүүлвэл 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Долоо хоногийн төлбөр: 427.500- 595.000

Сансар зуслан
Нийслэлээс 38 км Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрладаг. Энэхүү зуслан байгальд ээлтэй, цэвэр агаарт, ой мод, уул усны дунд зуны амралтаа өнгөрүүлэхэд тохиромжтой. Сансар олон улсын зуслан энэ зун нийт арван ээлжээр үйл ажиллагаа явуулна. Нэг ээлжинд нийт найман бүлэг хамрагдах ба бүлэг бүр нь хоёр багштай. Шинжлэх ухааны музей, морьт харвааны болон морь унах сургалт, сансар одон орон судлалын төв зэрэг хөтөлбөрүүд багтжээ.
Долоо хоногийн төлбөр: 560.000

Галакси зуслан
Хотоос зүүн тийш 28 км зайд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Баянтөхөмийн аманд байрладаг. Галакси зуслан хүүхдүүдийн амралтыг аюулгүй, хөгжилтэй, танин мэдэхүй шинжлэх ухааны туршилт, гар бөмбөгийн сургалт, бие даан хоол хийж сурах зэрэг хөтөлбөрүүд багтжээ. Галакси зуслан энэ зун нийт 11 ээлжээр үйл ажиллагаагаа явуулна.
Долоо хоногийн төлбөр: Бага болон дунд ангийн сурагчид 470.000, ахлах ангийн сурагчид 505.000

Янзага зуслан
Улаанбаатар хотоос 26 км зайд байгалийн үзэсгэлэнт Хандгайтын аманд байрладаг бөгөөд 7-18 насны хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй зуслан юм. Энэхүү зуслан нь хүүхдүүдийг байгальд ойр амрааж, шинэ найзтай болгох, урлаг болон спортын арга хэмжээ, хүүхдийн хөгжлийг дэмжих тоглоом зэрэг хөтөлбөртэй. Янзага зуслан энэ зун есөн ээлжээр үйлажиллагаа явуулна.
Долоо хоногийн төлбөр 560.000

Найрамдал зуслан
Улаанбаатар хотоос 30 км-т, Баянголын аманд байрладаг. Найрамдал олон улсын хүүхдийн зуслан нь хүүхдийн бие даах чадвар, харилцаа, соёлын ойлголт зэргийг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын хөтөлбөртэй. Жил бүр Монгол болон гадаадын олон орны хүүхдүүд хамтдаа амарч, суралцдаг тус зуслан нь найман ээлжтэйгээр ажилладаг. Нэг ээлж нь 7 хоног үргэлжилдэг ба 6-16 насны хүүхдүүдийг хүлээн авна.
| ХҮҮХДИЙН ЗУСЛАНД ДОЛОО ХОНОГ АМРАХ ҮНЭ 420-1.1 САЯ ТӨГРӨГ БАЙНА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |