-Цаашид манайх нээлтэй даалгаврын санг хэрэгжүүлнэ-
Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Элсэлтийн шалгалтын агуулгыг хүүхдүүд үзэж байсан 12 жилийн хичээлийн програмаас өөр, илүү хүнд, математикийн 1000 бодлогоос бараг орж ирээгүй гэж байсан. Энэ талаар тайлбар өгөөч?
-Одоогоор бол шалгалтын блюпринтээсээ зөрсөн асуудал байхгүй. Гэхдээ хүүхдүүд тийм асуудал байгаа бол өргөдөл, гомдлоо өгөөд шалгалтынхаа үр дүнтэй танилцаад явж байгаа. Энэ жилийн элсэлтийн шалгалт нэлээд онцлогтой болсон. Математикийн жишиг 1000 бодлогыг нээлттэй байршуулсан. Цаашид манайх энэ нээлтэй даалгаврын санг хэрэгжүүлнэ. "Энэ жил ийм хүрээнд шалгалтын материал ирнэ шүү" гээд жишиг даалгавраа тавина. Тэр бодлогуудыг бодоод сурчихсан хүүхдүүдэд бол өгөгдөл солих байдлаар шалгалтын материалаа хувилаад өгч байгаа. Сая математик дээр бид 40 бодлогыг сонгож аваад дөрвөн вариант болгож авсан.
Шалгуулагч нар гар утастайгаа орсон тохиолдол энэ жил хэр их гарсан бэ?
-Ерөнхийдөө жилийн жилд ийм зүйл ажиглагддаг. Шалгалтын төв байр руу нь нэвтэрч ороход металл илрүүлэгчээр илрүүлдэг. Энэ жилийн хувьд бол шалгалтын төв рүү долоон шалгуулагч утастайгаа ороод шалгалтын явцад хянагч багшид баригдаад дүн оноогоо тэглүүлсэн.
Физикийн хэмжээст оноо 520 байж байгаад 480 болсон асуудал гарсан. Үүнээс болж шалгуулагч нар тухайн сургуулийнхаа босго оноонд хүрч чадахгүй болж байна шүү дээ?
-Физикийн шалгалтын хоёр вариантын дээр нэг даалгавар дээр кЖ (киложоуль) гэх нэгж байхгүй байснаас болоод асуудал үүссэн. Үүн дээр тохируулга хийж бүх вариантын хүүхдүүдэд оноог бүтнээр нь өгсөн. Түүнээс болоод хэмжээст оноод тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан. Хэмжээст оноо автоматаар цаанаасаа гардаг. Ямар ч хүний оролцоо байхгүй.
Нийгмийн сонгоны агуулга дээр үзэж байгаагүй, хэцүү сэдэв орж ирсэн. Энэ агуулга сурах бичгийн хаана байгаа вэ. Сонгоны хичээлээр орсон гэж байгаа ч хүүхдүүд сонгохоороо ч үзээгүй гэж байгаа?
-Нийгмийн шалгалтын тэтгэврийн хувь тэнцүүлэх бодлого нийгэм судлалын сурах бичгийн аравдугаар ангийн 69 дүгээр хуудасны "Хүснэгт 3.2 Өндөр насны тэтгэврийн хэмжээ үүсэх үндэслэл, нэмэгдэл" гээд байгаа. Зарим хүүхэд энэ дээр байгаа гээд бусдадаа хэлж буй дүр зураг байсан.
Элсэлтийн Шалгалтын даалгаврыг ямар хүмүүс боловсруулдаг юм бэ?
-Манай байгууллагаас даалгаврыг хэрхэн боловсруулах талаар гадаадын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажилладаг. Хүүхдийн мэдлэг чадварыг бодитоор үнэлж даалгавар нь ямар өгөгдлөөр тавигддаг талаар мэргэжилтнүүдээ тогтмол сургадаг. Энэ шалгалтад 10 судлагдахуун бүрд 20 боловсруулагч, судлагдахуун дээр нэг эксперт буюу нийтдээ 30 хүн шалгалтын материал дээр ажилладаг. Сэдэв даалгавар боловсруулагч нарт сургалтын хөтөлбөр дээр тодорхой хэмжээгээр ажилласан, ерөнхий боловсролын, сургуульд хичээл заадаг, их, дээд сургуульд багшилдаг гэх мэт шаардлагууд тавьж байна. Мөн БҮТ-өөс зохион байгуулсан сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно. Нэг судлагдахуун дээр ажиллах гурван хүн нь үүргээрээ ялгаатай. Нэг нь ерөнхий боловсролын сургуулийн багш, нэг нь олимпиад болон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн эсвэл их, дээд сургуулийн багш байдаг. Эксперт нь онолын хувьд алдаа бий эсэхийг хянадаг ба хөтөлбөр, сурах бичгийн талаар мэдлэгтэй, сурах бичиг боловсруулах багт ажиллаж байсан бол давуу талтай байдаг.
| С.ГЭНДЭНЖАМЦ: Нийгмийн шалгалтын тэтгэврийн хувь тэнцүүлэх бодлого Нийгэм судлал X ангийн сурах бичигт байсан |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |