Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 World Cup” аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Сүхбаатарын талбай”-д эхэлнэ. Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр 18:25 цагаас АНУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ. Үүний дараа хэсгийн хоёр дахь тоглолтоо 20:15 цагаас Лативын багтай хийх юм. Энэ сарын 25-ны өдөр 18:00 цагаас хэсгийн гурав дахь тоглолтоо Монтенегрогийн багтай, 20:15 цагаас хэсгийн сүүлийн тоглолтоо Японы багтай тус тус хийх хуваарьтай байгаа. Манай багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар тоглоно.

Харин эмэгтэй шигшээ баг зургадугаар сарын 24-ний өдөр 18:25 цагаас хэсгийн эхний тоглолтоо Барзалын багтай хийнэ. Тус өдрийн орой 20:15 цагаас хэсгийн хоёр дахь тоглолтондоо Испанийн багтай тулна. Улмаар зургадугаар сарын 26-ны өдөр 18:00 цагаас хэсгийн гурав дахь тоглолтоо Германы багтай, 20:15 цагаас хэсгийн сүүлийн тоглолтоо Украины багтай тус тус хийх хуваарьтай байгаа. Манай эмэгтэй багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нар тоглох юм.
| “FIBA 3x3 World Cup” аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |