“Аав, ээжийг нь залуу байхад The Mongolz баг дэлхийг гайхшируулж, алхам тутамдаа түүх бүтээж байлаа” гээд ярих байхдаа, хожмын нэг өдөр. Тэд тийм л бахархам, үеэс үед ярих түүхийг бүтээж байна. “Компьютер тоглоод хол явахгүй” гэдэг үгийг хэдэн зуун удаа сонссон байх. Гэтэл тэд буруу байсныг нь Austin Major тэмцээний шигшээд тоглож, дэлхий даяар “Mongolia, Mongolz” гэж уухайлан дуудуулж харууллаа, баталлаа. Хэдэн мянган монголчууд эх орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа багаа дэмжихээр Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Ховд, Дархан-Уул зэрэг аймгуудын төв талбай болон спорт зааланд цугларч үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл уухайн дуу, алга ташилт, омогшил, бахархалтайгаар дэмжлээ. Энэ нь ч Монголын e‑спортын түүхэн агшиг байв. Тэдний амжилт монголчуудыг нэгдэж чаддаг гэдгийг дахин нэг харуулав.
The MongolZ баг CS2 тоглоомын хамгийн том Austin Major тэмцээний шигшээд тоглож, дэд байр эзэлсэн Азийн болон Монголын хамгийн анхны, мөн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг болж түүх бүтээлээ. Тэд бол үеийнхээ зуун зуун мянган залуусын хүсэл мөрөөдлийн төлөөлөл, бахархал, үлгэр дуурайлал нь. Хамгийн гол нь тэдний ялалт ганц тэмцээний ялалтаас гадна хүсэл мөрөөдөлдөө итгэж, хөдөлмөрлөж чадвал хэн ч дэлхийн тавцанд гарч чадна гэдгийн баталгаа юм. Харанхуй шөнөөс өглөөний нарны туяа тусах хүртэл тэд дэлгэцийн урд гараа чилтэл тоглож, өөрсдийгөө дасгалжуулан алдаагаа зассаар энэ өндөрлөгт хүрсэн. Ялагдлын дараа нулимсаа залгиж, ялалтын төлөө сэтгэлээ хурцалсаар дахин нэг тэмцээнийг амжилттай өндөрлүүлэв.
The Mongolz багаар дамжуулан Монгол Улсыг мэддэг болсон хүн хэдэн мянгаар тогтохгүй олон. Үнэнч шүтэн бишрэгчид нь тэднийг өөрсдийнх нь улсын багтай тоглож байсан ч дэмжиж, заал дүүрэн уухайлж орилцгоодог. Mongolz ч эх орноо алхам тутамдаа сурталчилдаг гэдгийг тэдний дэмжигчид андахгүй мэднэ. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд тэдний шинэ өмсгөлийн арын нэр монгол бичгээр бичигдсэн байв.

“The MongolZ” баг хагас шигшээ тоглолтод paiN Gaming–ийг 2:0-ын илүүрхэлээр хожсон нь Монголын e‑спортын түүхэнд анх удаа Азийн баг Major-шигшээг давсан амжилт болсон юм. Тус тоглолтод эхний мап болох Mirage дээр 13:5‑аар, дараах Anubis мап дээр мөн ижил үнэлгээгээр ялалт байгуулж, жагсаалтад тэргүүлсэн. өнгөрсөн хугацаанд IEM Katowice 2025, IEM Dallas 2025, PGL Astana 2025 зэрэг олон олон нэр хүндтэй CS2, CS:GO томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцон, дэлхийн шилдэг багийн жагсаалтын тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна. 2024 онд Thunderpick World Championship аварга, 2024 оны Perfect World Shanghai Major тэмцээнд Ази бүсийн шилдэг, 2025 оны IEM Katowice 2025 тэмцээнд дэлхийн шилдгүүдийн гутгаар байрт бичигдсэн гээд Mongolz-ийнхон олон түүхэн амжилт тогтоосон, тогтоосоор ч байгаа.
.jpg)
The MongolZ хэмээх нэр өнөөдөр дэлхийн цахим спортын тавцанд бахархал болон цуурайтах энэ амжилтын ард байдаг хамгийн чухал хүмүүсийн нэг нь багийн дасгалжуулагч Маараа билээ. Тэр багийнхаа түшиг нь болж, сэтгэл зүйн тогтвортой байдал, стратегийн боловсруулалт, багийн эв нэгдлийг бат бөх байлгахын тулд ажилладаг. Тэрбээр өөрөө Counter Strike тоглоомоор олон жил туршлага хуримтлуулсан, тоглогчоос дасгалжуулагч болсон. Маараа нь 2015 оноос хойш тус багт тоглож, дасгалжуулсан бөгөөд энэ жил Mongolz багийн тоглогч Mzinho өөрийн стикер дээрээ дасгалжуулагчийнхаа нэрийг оруулж, түүнд хүндэтгэл үзүүлсэн. Энэ талаараа тэрбээр "20 жилийг ‘CS’-д зориулсан бидний дасгалжуулагч ‘maaRaa’ үүнийг хүртэх эрхтэй" гэсэн юм.
.jpg)
The Mongolz багийн шүтэн бишрэгчид болон CS тоглоомын хорхойтнууд дуу нэгтэйгээр одоогийн багийн бүрэлдэхүүнийг хамгийн сайн гэдэгтэй санал нийлдэг. bLitz, Techno, 910, Mzinho, Senzu нар тоглолтын тактик, шинэлэг стратегиудыг амжилттай хэрэгжүүлж тоглодог бөгөөд ур чадвараасаа гадна хүмүүжлээрээ хүмүүсийн хайрыг татдаг.
.jpg)
bLitz
Багийн ахлагч bLitz зөвхөн тоглолт удирдах биш, багийн сэтгэлзүй, эрч хүч, тоглолтын хэмнэлийг бүхэлд нь жолоодогч нэгэн. Тэрбээр шатрын мастер бөгөөд 2019 оноос Монголын CS ертөнцөд өөрийн байр суурийг бататгаж, олон улсын тэмцээнд олон удаа оролцсон туршлагатай. Ажиглах чадвар, хурдан сэтгэхүй, баг хамт олныг урамшуулж чаддаг удирдагч гэдгээрээ тэр онцлог.
Techno4K
Techno4K стратегийн хувьд төв байр суурь эзэлдэг туршлагатай тоглогч. Мэргэжлийн түвшинд олон жилийн туршлага хуримтлуулсан тэрбээр хүнд мөчид тоглолтыг эргүүлэх гол түлхүүр болдог.
Senzu
Senzu бол эрч хүч, авьяасаар дүүрэн ирээдүйтэй тоглогч. Тэр 16 настай байхдаа “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд орж, бэлтгэл, тууштай байдал, хурдан хөгжлөөрөө бүгдийг гайхшируулсан.
910
910 нь хяналттай тоглолт, тайван байдлаараа ялгардаг. Тэр багийн тоглолтыг тогтворжуулдаг, эсрэг багийн тактикийг уншиж, сөрж тоглох чадвараар маш хүчтэй тоглогч. Өрсөлдөгчийн сэтгэлзүйг задалж чаддаг ухаалаг хамгаалагч.
Mzinho
2020 оноос хойш идэвхтэй тоглож ирсэн ба 2021 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн The Mongolz багт тоглож эхэлсэн. Б.Баатархүү буюу "Bart4k"-ийн дүү бөгөөд багийнхаа дунд байрлалд тоглож, довтолгоо, хамгаалалтын аль алинд хариуцлагатай оролцдог, амархан сандардаггүй, өндөр IQ-тай тоглогч юм.
| “THE MONGOLZ” ЗӨВХӨН ТОГЛООГҮЙ, ТЭД ТҮҮХ БҮТЭЭСЭН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |