Их Британийн “Royal Family” буюу хааны гэр бүлийн хамгийн том сенсац бол Их Британийн хаан Charles-ын анхны эхнэр Diana гүнжийн золгүй үхэл билээ. Дэлхий даяар хэдэн тэрбум хүнийг харуусалд автуулсан хэргийн хохирогч мөн сая сая хүний хайр хүндэтгэлийн эзэн байсан бүсгүй яг хэн байсныг сонирхоцгооё.

Тэрбээр 1961 оны долдугаар сарын 1-нд Английн Norfolk дахь Sandringham дүүргийн Park House-д төржээ. Түүний бүтэн нэрийг Diana Frances Spencer гэдэг. 1975 онд гэр бүлийнхээ титмийг өвлөн авч “Lady Diana Spencer” гэх цолыг авч, 1981 онд хааны гэр бүлтэй ураг барилдсанаар “Princess of Wales” цолтой болсон юм. 1981 оны долдугаар сарын 29-нд Их Британийн ирээдүйн хаан “Prince of Wales” Charles-тай хурим хийж 1982 онд William 1984 онд Harry нарыг төрүүлсэн юм. Хааны гэр бүлийн шинэхэн бэр олны нүдэнд өртөж эхэлсэн цагаасаа л зөвхөн Английн ард иргэдийн гэлтгүй дэлхий даяар энэрэнгүй сэтгэл, эгэл даруу зангаараа хайр хүндэтгэлийг хүлээсээр байсан юм. Сайхан сэтгэл төдийгүй алтан шаргал үстэй, гүн цэнхэр нүдтэй түүнийг өдий хүртэл хэчнээн үзэсгэлэнтэй нэгэн байсныг нь дурсан ярьдаг билээ.
1997 онд газар нутгийн минажуулалтын эсрэг компанит ажилд нэгдэж Анголагийн хилийг хамгаалах хэрэгсэлтэйгээр даван гарсан нь дэлхий дахинд хүчтэй нөлөө үзүүлснээр “Ottawa Treaty” буюу хил дамнасан миныг хориглох гэрээнд тухайн цаг үед 122 улс нэгдэж гарын үсэг зурсан нь өнөөдөр 162 улс болж нэмэгдсэн байна. 1987 онд Middlesex эмнэлэгт ХДХВ/ДОХ-той өвчтөнүүдийн анхны тасгийг нээн, тусгаарлах хувцасгүйгээр өвчтөнүүдийг тэврэн, гар барьснаар нийгэм дэх ДОХ-ын талаарх буруу ойлголтыг өөрчилж чадсан билээ. 1990 онд “The Leprosy Mission”-ын төлөөлөгч болж, Энэтхэг, Индонез, Непал, Зимбабве Улсад лепрозтой өвчтөнүүдтэй уулзан, тэдэнтэй гар барин , элгэмсгээр хүлээн авч нийгэмд аливаа өвчинд ээлтэй хандах хандлага тогтоход нөлөөлсөн юм. 1992 онд “Centrepoint” байгууллагын төлөөлөгч болж, орон гэргүй залуу иргэдийн амьдардаг газартай танилцаж, сайтар анхаарал тавьж олон нийт болон туслах боломжтой байгууллагуудын анхаарлыг татсан. Түүний энэхүү ажлыг түүний хөвгүүд одоо ч үргэлжлүүлсээр байгаа билээ.

1989 онд Royal Marsden NHS Foundation Trust-ийн удирдлага болсноор 1993 онд Wolfson хүүхдийн хорт хавдар эмнэлгийн нээж, хорт хавдрын судалгаа, эмчилгээнд 1 сая ам.долларын хандив цуглуулсан. Түүний гэрлэлт анхнаасаа ихээхэн улс төрийн шинжтэй байсан учир гэр бүлийн амьдрал нь тийм ч үлгэр жишээ аз жаргалтай байгаагүй юм. Ханхүү Charles-ыг анх Дианагийн эгчтэй болздог байсан бөгөөд эгчээр нь дамжуулан Дианатай харилцаа эхлүүлсэн гэдэг яриа ор үндэсгүй худал биш гэдгийг нөлөө бүхий олон хүн гэрчилдэг. Ханхүү Charles Албан ёсны гэрлэлтээс өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан Camilla гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцааг бий болгож түүнийгээ Дианаг хэвлэлд ярилцлага өгч байх үед олон нийтэд мэдэгдсэн байдаг. 1992 оноос тусдаа амьдарч 1996 онд ёсоор гэр бүлээ цуцлуулсан үүнээс удалгүй 1997 оны есдүгээр сарын 1-нд Диана гүнж Парист авто машины ослоор өөд болсон юм. Түүний үхлийн мэдээ олон нийтэд хүрсэн даруйд иргэд гашуудал илэрхийлэн ордны гадна цэцэг өргөж эхэлсэн бөгөөд үүр цайх үед ойролцоогоор 105 сая орчим цэцгийн баглаа гүнжийн дурсгалд зориулагдан ордны гадна цугларсан. Гүнжийн оршуулах ёслолын шууд дамжуулалтыг дэлхий даяар 2.5 тэрбум хүн үзэж эмгэнэл илэрхийлж байжээ. Хэдийгээр түүний үхлийн шалтгаан осол байсан хүн бүр ялангуяа ойр дотнын хүмүүс хэзээ ч жирийн нэг осол гэдэгтэй эвлэрдэггүй. Түүний гунигт амьдралын түүхийг харуулсан баримтат ном, кинонууд өнөөдрийг хүртэл бүтээгдсээр байдаг. Хааны гэр бүлээс салсан хүмүүс тэр даруй “Royal Family”-ын гишүүн байхаа больдог бол Хатан хаан Элизабеть гүнж Дианаг гэр бүлийн гишүүнээс хасаагүй бөгөөд түүний оршуулах ёслолын үеэр толгой бөхийлгөн хүндэтгэл үзүүлж байжээ. “Lady Diana”-ын үхлийн дараа Ханхүү Charles Camilla Parker-тай хурим хийж албан ёсоор гэр бүл болсон бөгөөд одоог хүртэл цуг байгаа юм. Camilla Charles хоёрын хуримын ёслолд Хатан хаан Элизабеть оролцохдоо цагаан өнгийн хувцас өмсөж байсан нь тэртээ 1981 онд Camilla Дианагийн хурим дээр цагаан хувцастай ирж байсныг давтаж, дургүйцлээ ирэлхийлсэн юм.
Хэдийгээр маш эрт хорвоог орхисон ч амьд ахуй цагтаа хийж бүтээсэн зүйлсийн нөлөө одоо хүртэл олон улсад байсаар байгаа билээ. Тэр бол эмэгтэй хүний үзэсгэлэн гоо, зориг, тэвчээр, ухааны илрэл мөн одоо цагийн “Feminism”-ийн бэлгэ тэмдэг, олон олон бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал байсаар, түүний амьдралын түүх домог мэт яригдсаар байх болно.
| “LADY DIANA” БУЮУ ДИАНА ГҮНЖИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |