-Нийгмийн ухааны ЭЕШ-даа 800 оноо авсанд баяр хүргэе. 800 оноо авсан гэдгээ мэдэх үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Шалгалтынхаа хэмжээст оноог үүрээр 05:00 цагт харсан юм. Өглөө эрт байсан болохоор яг зүүдлээд байгаа юм шиг санагдсан. Хэсэг гайхаж байгаад үнэхээр зорьсондоо хүрчихсэнээ мэдээд их уйлсан. Тэгээд шууд гэрийнхэндээ баярт мэдээгээ дуулгасан даа.
(2).jpg)
-Багш, гэр бүлийнхэн нь их баярласан байх даа?
-ЭЕШ-ын өгсний дараа хариу нь 91 гэж гарахад багш намайг тэврээд үйлсэн. Гэрийнхэн минь надаас илүү баярлаж, хөөрсөн. Бахархаж байгаагаа хэлсэн. Аав, ээж маань намайг “800 оноо” гэж дуудаг болсон.
-Шалгалтандаа хэр хугацаанд бэлдсэн бэ, хэдэн хичээлээр ЭЕШ өгсөн бэ?
-Математик, нийгмийн ухаан гэсэн хоёр хичээлээр ЭЕШ өгсөн. Хоёр хичээлээр шалгалт өгөх учраас олон зүйлд сатаарахгүйгээр анхаарч бэлдсэн гэж болдож байна. Нийгмийн ухааны шалгалтдаа 12 дугаар ангид ороод арваннэгдүгээр сараас эрчимтэй бэлдсэн.
-Яагаад цөөн хичээлээр шалгалт өгөхөөр шийдэв?
-Аравдугаар ангидаа мэргэжлээ сонгочихсон. Хэдийгээр миний мэргэжилд ур чадвар, математик хоёроор шалгалт өгөхөд болох байсан ч нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ-даа 800 оноо авах зорилго тавьсан. Тэгээд багшдаа “Би 800 оноо авмаар байна, та намайг бэлдэх үү” гэж асуугаад эхэлсэн. 800 оноо авахыг хүссэн учраас нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгсөн.
-Бэлдэхдээ юунд хамгийн их анхаарч, ямар арга барилаар бэлдэв?
-Эхлээд хоцрогдлоо арилгахыг зорьсон. 10,11 дүгээр ангийнхаа сэдвүүдийг дахин гүнзгийрүүлэн судалж, мэдсэнийхээ дараа сонгон судлах ангийн хийдэг хичээл, сэдвүүдийг үзэж эхэлсэн. Сурах бичиг, сонгоны агуулгуудаа сайн судалсан. Үзсэн сэдвүүд дээрээ 2-3 хувилбар бүхий шалгалт өгч агуулгалаа бататгасан. Шалгалтын үеэр алдсан алдаатайгаа холбоотой сэдвээ сэргээж, дор бүр нь алдаагаа зассан. ЭЕШ болохоос сарын өмнөөс өдөр бүр 16:30 цагт 80 минутын хугацаатай шалгалт өгч, өөрийгөө дасгасан.
.jpg)
-Шалгалтанд бэлдэхэд, шалгалтаа өгөхөд хамгийн анхаарах ёстой зүйл нь юм байсан бэ?
-Шалгалтаа бэлдэхэд, өгөхөд сэтгэл зүй их чухал билээ. Өөртөө итгэж, өөрийгөө үнэлэх хэрэгтэй. ЭЕШ болохоос 2-3 сарын өмнө сорил болгон дээрээ 80 оноо авч байсан. Тэр дүнгээсээ болоод сэтгэлээр унаж, багштайгаа ярилцсан. Тэр үед “Чи өөрийнхөө дүнд биш хүмүүсийн дүнд анхаараад байна” гэж хэлсэн. Тэр үзгийг сонсоод өөрийнхөө алдааг ойлгож, өөртөөгөө ажиллаж эхэлсэн. Хэд авч байгаадаа биш юун дээр алдаж байгаа дээрээ анхаарч, хичээлдээ илүү анхаарсан. Шалгалтынх үеэр өөртөө итгэх хэрэгтэй юм билээ. “Би хичээсэн, хөдөлмөрлөсөн” гэж бодож өөрийгөө зоригжуулсан.
-ЭЕШ-ын 800 оноо хэр хол санагдаж байсан бэ?
-Өнгөрсөн жил манай сургуулиас гурван хүүхэд 800 оноо авсан юм. Тэр мэдээ надад өндөр босго шиг санагдаж байсан. “Би 800 оноо авч чадахгүй бол яанаа” гэж бодсон. Үнэхээр 800 оноо холын мөрөөдөл шиг санагдаж байсан ч багшийнхаа ачаар, хөдөлмөрлөж, хичээсэн өөрийнхөө ачаар авч чадсан.
-Энэ жилийн ЭЕШ олон маргаан дагуулаад байгаа шүү дээ. Чамд хүндрэлтэй зүйл гарсан уу, шалгалт өгсөн сурагчийн зүгээс шүүмжлэлтэй хандах зүйл байсан уу?
-Энэ жилийн сонгон судлахын агуулга нэмэгдэж орж ирсэн. Өмнөх жилүүдэд сурах бичгийнхээ агуулгын хүрээнд байдаг байсан бол энэ жил агуулга нэмэгдсэн байсан. Хүүхдүүдийн дунд ямар номоос аль агуулгыг судлах талаарх ойлголт бага байж төөрөгдүүлсэн юм билээ. Миний хувьд Д.Буянгийн "Нийгмийн тухай мэдлэг" номоос түлхүү ажилласан. Мөн шалгалтын материал дээр ажиллаж, дасаагүй хүүхдүүдэд хүндрэлтэй зүйл олон гарсан байсан.
-ЭЕШ-д бэлдэж байгаа хүүхдүүд юун дээр илүү анхаарах ёстой гэж бодож байна вэ, дүү нартаа зөвлөгөө өгөхгүй юу?
-Энэ жилээс эхлээд нийгмийн ухааны хичээл дээр сонгон судлах агуулга нэмэгдэх юм шиг байна лээ. Дүү нартаа хандаж хэлэхэд өдөр тутмын тасралтгүй бэлтгэл үр дүнтэй байдаг гэдгийг хэлье. Өөрийнхөө сурах арга барилыг олоорой. Миний хувьд уншсанаа бичдэг, бичсэнээ дахин уншаад хүмүүст зааж, ярьсныхаа дараа тухайн сэдвийн бүрэн ойлгодог. Хүн бүрд өөр арга барилаа байлаг учраас түүнийгээ олоорой.
-Танай сургуулиас олон хүүхэд 700-аас дээш оноо авч, дөрвөн сурагч 800 оноо авсан шүү дээ. Энэ амжилтад багшийн оролцоо тун чухал. Багшийнхаа талаар ярихгүй юу, та нарт юуг хамгийн их захиж байв?
-Багш минь боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд олон хүүхдийг ЭЕШ-д амжилтай бэлдсэн. Өнгөрсөн жил гурван шавь нь 800 оноо авсан, энэ жил дөрвөн шавь нь 800 оноо авлаа. Хүүхэд бүртэй тулж харьцаж, гаргадаг алдаа бүрийн анзаарч засаж өгдөг. Зорилгыг нь сайн тодорхойлж өгдөг, миний алдааг ч засаж өгсөн учраас би шалгалтаа амжилттай өгсөн байх.
.jpg)
-ЭЕШ-аа тун амжилттай өгч дуусгалаа шүү дээ. Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Оюутан болох гэж байгаадаа догдолж, хүлээж байна уу. Оюутан болчхоод юу хийхийг хүсэж байна вэ?
-Том давааны ард гарлаа. Гэхдээ энэ бүхэн зүгээр эхлэл байсан юм шиг байна. Оюутан болсон намайг өшөө олон зүйл угтах байх. Оюутан болох намраа догдлон хүлээж байгаа.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгч 800 оноо авснаар олон зүйлийг ойлголоо. Хичээлээс гадна их зүйл ойлгуулсан жил байлаа. хичээл зүтгэл хэзээ ч эзнийгээ орхидоггүйг хамгийн сайн ойлгосон доо. Гэр бүл, багш, хүүхдийн хичээл зүтгэл гээд олон зүйл нийлж байж 800 оноог бүтээдэг юм байна. Цаашид алхах тутамдаа хичээх болно.
| Ө.АНУДАРЬ: ГЭРИЙНХЭН МИНЬ НАМАЙГ “800 ОНОО” ГЭЖ ДУУДДАГ БОЛСОН |
|
Б.Ганхайч “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-05-09 18:19:37
2026-05-09 18:09:40
Л.Энхрийлэн “Астана-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
2026-05-09 18:03:26
МҮБХ-ны АНУ дахь салбар холбоо тамга, тэмдгээ гардан авлаа
2026-05-09 16:19:05
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2026-05-09 11:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-09 08:00:00
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-09 08:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-09 08:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-09 08:00:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-05-09 08:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2026-05-09 08:00:00
Б.Сүхбат “Астана-2026” их дуулгын аварга боллоо
2026-05-09 07:15:00
Г.Наранцэцэг “Астана-2026” их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2026-05-09 07:10:00
“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
2026-05-09 07:00:00
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |