МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Ойрын өдрүүдэд намын бага хурал хийж Их хурлаа зарлах бодолтой байгаа. Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор манай нам намын дүрмээ шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын шаардлагаар намууд дүрмээ шинэчлэх ёстой. Энэ ажил эхэлсэн. Санхүүжилт ил тод болно, жендерийн тэгш байдлыг хангана, нийгмийн бүлгийн төлөөллийг оролцуулна зэргээр өөрчлөлт хийнэ. Намууд санхүүгийн тайлангаа өгөхгүй бол үйл ажиллагааг нь түр зогсоодог болж байгаа. Үүнийг угтаж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулахаар байна.
Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхлэхээр намуудын санхүүжилт ил тод болно. Ингэснээр олон зүйлийн зангилаа тайлагдана. Мөн энэ жилээс намуудын санхүүжилтэд аудит хийж, ТББХ-оор хэлэлцдэг болсон. Хэрвээ улс төрийн намууд тайлангаа өгөхгүй, аудитад орохгүй бол үйл ажиллагааг нь түр зогсоогоод хугацаа өгнө. Хэрвээ энэ хугацаанд алдаагаа засахгүй бол татан буулгана. Улс төрийн намуудын санхүү ил болоод ирэхээр энэ намуудын хаанаас хандив авч байна, хуулийн дагуу байна уу, зарцуулалт нь ямар байна гэдэг зүйлс тодорхой болж байгаа. МАН ч гэсэн нийгмийн даатгал болон бусад газар өр байгаа. Өмнө нь бол Ардын намыг асар их мөнгөтэй гэж ойлгодог байсан. Харин өнөөдөр цалингаа тавихад ч хүндрэлтэй үе байна" гэлээ.
| Я.СОДБААТАР: Ардын намыг асар их мөнгөтэй гэж ойлгодог байсан. Харин өнөөдөр цалингаа тавихад ч хүндрэлтэй байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |