• Өнөөдөр 2025-06-23

BTS ХАМТЛАГИЙН SUGA АУТИЗМЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД ТАВАН ТЭРБУМ ВОН ХАНДИВЛАЖЭЭ

2025-06-23,   142

 
БНСУ-ын дэлхийн алдарт BTS хамтлагийн гишүүн Suga (Мин Юнги) зургадугаар сарын 23-нд Сөүл хотын Severance эмнэлэгт таван тэрбум вон хандивлажээ. Тус эмнэлэг нь “Мин Юнги Эмчилгээний Төв” хэмээн нэрлэгдэж, аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээ, нийгмийн бие даасан байдлыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2025 оны есдүгээр сард ашиглалтад орох төлөвтэй байна. Suga энэ талаар “Сүүлийн саруудад сайн дурын ажилд оролцож, хөгжим нь хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, дэлхийтэй харилцах эрхэм арга зам болж чаддаг гэдгийг мэдэрсэн. Энэ төвөөр дамжуулан илүү олон хүүхдэд туслахын төлөө чармайн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр өнгөрсөн саруудын хугацаанд амралтын өдрүүдээрээ аутизмын эмгэгтэй хүүхдүүдтэй уулзаж, гитар тоглох, хөгжмийн сургалт зохион байгуулан, хүүхдүүдийн сэтгэл зүйн хөгжилд хувь нэмэр оруулжээ.
 

BTS ХАМТЛАГИЙН SUGA АУТИЗМЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД ТАВАН ТЭРБУМ ВОН ХАНДИВЛАЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188