• Өнөөдөр 2026-10-08

“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ

2026-10-08,   159

Йеменд хүчээ авч байгаа “Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын хоёр онгоцны буудалд халджээ. Тодруулбал, тус зэвсэгт бүлэглэл аравдугаар сарын 6-ны өдөр Абха олон улсын нисэх онгоцны буудалд халдсанаас нэг өдрийн дараа буюу энэ сарын 7-ны өдөр Кинг Халид олон улсын нисэх онгоцны буудалд халдсан байна. Халдлагын улмаас нийт гурван хүн амиа алдаж, 36 хүн шархдаад байгаа бөгөөд зэвсэгт бүлэглэл баллистик пуужин, дроноор цохилт өгсөн гэв.

Саудын Арабын иргэний нисэхийн байгууллагаас халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй, хэн халдсан болон ямар шалтгааны улмаас халдсаныг олж илрүүлэхээр ажиллаж байна гэж мэдээлжээ. Харин “эзэнгүй” байсан халдлагын хэргийг “Хүүт”-ийн цэргийн төлөөлөгч Яхья Сарее тус бүлэглэл үйлдсэнийг олон нийтэд мэдээлсэн байна.

          “Хүүт”-ийн бүлэглэл нь Ираны дэмжлэгтэйгээр Йеменд хүчээ авч буй зэвсэгт бүлэглэл юм. Тус бүлэглэл нь Йемений Засгийн газрын эсрэг байр суурьтай зогсож байгаа бөгөөд Йемений Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаа Саудын Арабт ийн цохилт үзүүлсэн аж.

 


“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188