Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлуудын тухайд дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр барилга байгууламж баригдаагүй байршил бүхий газруудыг товлож, давхар зогсоол барих тухай тогтоолын төсөлд тусгаад байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 15-р хороо буюу Билэг их дэлгүүрийн арын хоосон талбайд давхар зогсоол байгуулах асуудлыг төлөөлөгчид хөндөв.
Ийнхүү Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан гурван өдөр үргэлжилсний эцэст нийслэлийн иргэдийн эрх ашиг, хэрэгцээ хангагдах олон ажлууд шийдэгдэж, тогтоолын төслүүд батлагдсан амжилттай болж өнгөрлөө.
| Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталснаар өндөрлөлөө |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |