• Өнөөдөр 2026-10-07

Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ

2026-10-07,   114

   Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба, Боловсролын ерөнхий газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд зориулсан бүсчилсэн сургалтыг зохион байгуулжээ.

   Зүүн бүсийн сургалт Хэнтий аймагт эхэлж, аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын газар болон боловсролын байгууллагын 120 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч хамрагдсан байна.

   Сургалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийг эрт илрүүлэх арга зүйг танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр оролцогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж байгаа аж.

   Сургалтыг Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтөгс удирдан явуулжээ.


Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188