Уран бүтээлчид, оюуны хөдөлмөр эрхлэгчид, зураачдын бүтээл, зохиол хэрхэн ундардаг нь үеийн үед тайлагдашгүй, нууц байсаар ирсэн. Жишээ нь, яруу найрагч Фридрих Шиллер ширээний шүүгээндээ хатсан алим хийж, үнэрийг нь үнэрлэж байж бичдэг байсан гэдэг. Уран бүтээхүйн гол нууц бүтээлчийн зуршилтай салшгүй холбоотой ч байж мэднэ.
Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Уран бүтээлчийн зуршил” буландаа Монголын хөгжмийн зохиолчдын төлөөлөл болсон “The Voice of Mongolia” шоуны шүүгч, урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун, Консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал, 2019 оны хөгжмийн шилдэг бүтээлийн шагналт хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарыг урьж оролцууллаа. Уран бүтээлч, хөгжмийн зохиолчийн зуршлыг сонирхолтой байдлаар тайлбарлаж, мэдрэмж, сэтгэл хөдлөлийн талаар ярьсан тэдний зуршил, зуршлын тухай бодол таныг уйдаахгүй гэж найдъя.

Миний бодлоо бүтээл хийх хүсэл төрүүлэгч хүчин зүйлсийг л “уран бүтээлчийн зуршил” гэж тодорхойлно. Уран бүтээлчид байх ёстой зуршил нь тамхи татах, кофе, согтууруулах ундаа уух биш. Зарим уран бүтээлч хар тамхи татаж, хүнтэй хурьцаж байж бүтээх хүсэл төрдөг гэдэг. Тийм биш.
Сэтгэл хөдөлгөсөн гоё кино үзээд, хүмүүстэй уулзаж сайхан зүйлсийн талаар ярилцах аль эсвэл шинэ хөгжмийн зэмсэг, хүсэж байгаа гитараа авах мөч надад уран бүтээл хийх хүсэл төрүүлдэг. “Үүнийг л юм болгочих юм сан” гэсэн хүсэл минь миний бүтээх зуршил.
Ямарваа нэгэн зүйлээс мэдрэмж авч, сэтгэл хөдлөөд ирэхээр л дуугаа хурааж, гитараа бариад суучихдаг. Бүтээх мэдрэмж төрсөн ч, удалгүй замхран алга болдог учир зарим үед түргэхэн тэмдэглэж авахгүй л бол болохгүй. Уран бүтээлч, хөгжмийн зохиолч хүн гал сөнөөгч шиг л бэлэн байх ёстой гэж би боддог. “Гал гарлаа” гэхэд бэлэн байдаг шиг мэдрэмж орж ирэхэд түүнийгээ хөглөж бүтээл болгох нь сайхан.

Над дээр зарим уран бүтээлч “Түүн шиг, үүн шиг дуу хиймээр байна” гэж ирдэг. Үнэн хэрэгтээ мэдрэмж, сэтгэл хөдлөл үгүй бол тэр үнэн уран бүтээл биш. Хэчнээн хит болгож, догь харагдах гээд үнэн мэдрэмжтэй байхгүй л бол сонсогчдод хүргэж чадахгүй. Дүрс бичлэгтээ шалдан, нүцгэн гарч, зуны хэдэн сард олон үзэлттэй байлаа гээд хит дуу болохгүй. Түүнийг олон үзэлттэй дуу л гэнэ. Харин миний хувьд цаг хугацааг туулж чаддаг уран бүтээлч, уран бүтээлд дуртай. Уран бүтээлчид цаг хугацаагаа мэдэх ёстой. Нөгөөтээгүүр цаг хугацаанд үлдэх бүтээлийг ч мэдрэх хэрэгтэй. Жинхэнэ хит дуу бол цаг хугацааг даван туулсан, бүтээл нь гараад удсан ч, хүмүүс сонссоор л байгаа дууг хэлнэ.
Би мэдрэмж хайж явдаг хүн. Сэтгэл минь хөдлөхөөр бүтээх хүсэл төрдөг. Мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө “цэнэглэсэн” үнэн бүтээл сонсогчдодоо хүргэхийг хүсдэг.
![]()

Хөгжмөө бичихийн өмнө тогтмол хийдэг зуршилгүй. Шууд л төгөлдөр хуурынхаа ард суучихдаг. Харин уран бүтээлд ажиллаж байх үед ойролцоо самар юм уу, хатаасан жимс байвал зүгээр байдаг.
Хөгжимдөө, төгөлдөр хууртаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг л ямар хөгжим бичиж байгаагаас шалтгаан тохиолдол ч бий. Дуурь бичиж байгаа бол цомнол дээрээ илүүтэй ажиллана. Харин дуу хийх гэж байгаа бол бүтээх явц дундаа шүлгээ сайтар нягталж, засах, зохиогчтой нь зөвлөлдөх үе бий.

Уран бүтээлчид төрөл бүрийн зарим үед этгээд ч байж болохуйц зуршилтай байдаг. Харин би зуршил хэлэх хэрэгтэй бол, хөдөлмөрлөх гэж хэлнэ. Өөрт авьяас бий л бол илүү хөгжиж, сайжрахын тулд мэдэрч, хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрийгөө "шатаах", урам зоригоо "асааж" байх нь бүтээгчийн зуршил болов уу.

| УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс |
|
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |