• Өнөөдөр 2026-11-13

"Эрдэнэс Тавантолгой" ХК Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг арилжааллаа

2026-04-08,   418

   "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 12.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 88.3 ам.доллароор арилжаалж нийт 5.65 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 5.0 ам.доллароор буюу 6.0% өслөө.

Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 111.7 ам.доллароор арилжаалж нийт 7.15 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 12.6% өслөө.

2026 онд 89 удаагийн арилжаагаар 390.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.77 сая тонн нүүрс арилжлаа.

 


"Эрдэнэс Тавантолгой" ХК Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг арилжааллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188