...Олон арван жил ургах гэж “тэмцсэн” моддыг, амьтдын үүр, малын хашаа хороо, хүмүүсийн амь, амьдралыг хормын дотор юутай хээтэй нь бүр мөсөн авч оддог байгалийн гамшиг бол ой, хээрийн түймэр. 1996 оны тавдугаар сард Орос, Монголын хил дагуух ой тайга тэр чигтээ шатаж, хил дамнасан их аюул нүүрлэсэн нь Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Бугант, Ялбага гээд бусад нэлээдгүй газрыг хамарч, улсын хэмжээнд асар их хэмжээний хохирол амсаж байсан гэдэг. Тэр жилийн хавар хуурайшилт ихтэй байсан учир 10 гаруй аймгийн 40 орчим суманд хээрийн түймэр тархаж, байгаль дэлхий олон хоногийн турш сүйдэж, мал сүрэг, өвс тэжээл, хашаа, хороо, айл гэр шатах нь битгий хэл олон хүний амь эрсдсэн хатуу жил болж өнгөрсөн гэж ярьдаг. Зэрлэг амьтад хүртэл ойгоос дайжиж, Ерөө гол дагуу бууж ирчихээд хаачихаа мэдэхгүй бэмбэгнэн хуйларч байсан юм билээ. Энэ аюул зөвхөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд л гэхэд бүтэн сар үргэлжилж, нутгийн ард түмэн хоолтой, хоолгүй, нойртой нойргүй, өдөр шөнийн алинд ч түймэр унтраах тэсвэр тэвчээр, эр зориг, чин үнэнч сэтгэл сорьсон ажилд дайчлагдаж байжээ. Тэдний нэг бол Ерөө сумын Засаг дарга Ц.Энхсайхан байлаа. Хэдийгээр сумын Засаг дарга ч гэлээ нутаг орон шатаж байхад гараа хумиад сууж чадалгүй өөрийн биеэр түймэр унтраах ажилд гар бие оролцож, олон хоног нойргүй гал манаж хоносон хүмүүсийн нэг нь байсан гэдэг. Харамсалтай нь, тэрээр 1996 оны тавдугаар сарын 26-нд Ерөө сумын Минж Бадам уулын ард Хужиртын ам гэх газарт цэргийн албанд татагдахаар бүртгүүлээд байсан цэл залуухан таван залуугийн хамт амиа алдсан харамсалтай түүх байдаг. Одоогоос 30 жилийн өмнө эх орныхоо төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа өргөсөн Ц.Энхсайханы том охин Э.Болортуяатай эр зоригтой, хөдөлмөрч, эх оронч аавынх нь тухай ярилцлаа.

/Ц.Энхсайхан гэргий Ц.Ундармаагийн хамт/
-Монгол орны хойд хэсэгт гарсан 1996 оны түймэрт таны аав эх орноо хамгаалж яваад эрэлхэгээр амиа алдсан юм билээ. Энэ харамсалтай түүхийн тухай ярьж өгч болох уу?
-Тэр хавар маш их хууршилттай байсан учир байгаль, цаг уурын онцлогоос болж түймэр гарсан гэж үздэг юм билээ. Сэлэнгэ, Архангай аймгийн ой мод, хэчнээн мянган га газар түймэрт өртсөн гэж ярьдаг. Ой хээрийн түймэр удаан хугацаанд үргэлжилсний хэрээр улс даяараа багагүй хохирол амссан. Тухайн цаг үед ер нь хэцүү байсан шүү. Өдөр нь нар ч харагдахгүй битүү утаа манан суунаглаж, шөнө нь тэнгэр хүртэл шатаж байгаа юм шиг улайрч байдаг сан. Тэр жил миний болон манай гэр бүлийн хувьд 42-хон настай аавыгаа алдсан хүнд жил байлаа даа. Нэг л мэдэхэд 30 жил өнгөрчихсөн байна. Цаг хугацаа яасан ч хурдан юм бэ дээ.
-Тэр жилийн түймэр Ерөө суманд хэдий хугацаанд үргэлжилсэн юм бэ?
-Ерөө сумын иргэд түймэр унтрааж чадалгүй сар болсон. Аав минь сум, орон нутаг удирдаж байсан хүнийхээ хувьд түймэр унтраах ажилд гар бие оролцсон. Тэр үед би айлын эхнэр болчихсон Сэлэнгэ аймагт амьдарч байсан юм. Аав минь бурхан болохоосоо хэдхэн хоногийн өмнө манайд ирэхдээ “Аав нь олон хоног түймэр унтраах ажилд оролцож байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас санасны зоргоор амар унтарчихгүй л байна. Салхины хүч жаахан л нэмэгдэх юм бол цурам нь дүрэлзээд эхлэх юм. Аав нь түймэр унтраах ажилд дахиад явах гэж байгаа. Энэ удаад нэлээн удах байх” гээд биднийг үнсээд явсан. Тэгээд аав минь хамгийн сүүлд түймрийн бүс рүү цэрэгт татагдахаар бүртгүүлээд байсан таван залуутай хамт явсан юм билээ. Тэднийг түймрийн бүсэд буулгасан жолооч нь олон хүний дунд үймж байхдаа хоол унд хүргэлгүй гурав хоног тэднийг бүр мартчихсан байгаа юм. Тэгээд айж сандарсандаа дарга нарт хэлэлгүй түймэр унтрааж байсан хэсэг хүмүүстэй хайгаад олоогүй учир аймаг руу мэдэгдэж, аймгийн дарга нар улс руу мэдэгдсэнээр Сүрэндондов хурандаагаар ахлуулсан эрлийн баг тэднийг долоо хоног хайж, Хужиртын ам гэх газраас аавын минь цогцсыг таван залуугийнхтай хамт олсон.

-Эрлийн багийнхан олон хоног хайсны эцэст талийгаачдын цогцсыг олсон юм байна. Тэгэхээр тэднийг яг хэдийд нь бурхан болсныг тогтоож чадсан уу?
-Тухайн үед талийгаачдын цогцсыг арайхийж олсон болохоос биш яг хэзээ нь түймэрт өртөж, сүйдсэнийг нь тогтоож чадаагүй. Тэд ч танигдахын аргагүй бүр үнс болтлоо шатчихсан байсан.
-Аавынхаа цогцос мөн гэдгийг яаж таньж байсан бэ. Шатаагүй үлдсэн зүйл байсан уу?
-Аав минь дээл, хромон гутал их өмсдөг хүн байсан юм. Хэргийн газраас аавын минь баруун хөлнийх нь хромон гутал, гутлынх нь түрийн дэх тамхи, чүдэнз нь шатаагүй үлдсэн байсан. Харин бусад залуусын тэлээ, цамц, малгайных нь төмөр товч зэргээр таньж байсан санагддаг. Тэдний цогцсыг тус бүрд нь цуванд ороож, ЗИЛ-130 машин дээр ачаад сумын төвийн клубэд хадгалж байгаад, ажил явдлыг нь хийж байсан юм. Аавыгаа оршуулчихаад ирэхэд хээрийн түймэр унтраагүй, салхины аясаар дүрэлзэж байсныг нь тод санадаг. Одоо ч гэсэн энэ тэнд "хээрийн түймэр гарлаа" гэхээр сэтгэлийн гүн дэх шарх хөндүүрлэх шиг нэг л сонин болчихдог.
-Одоогоос 30 жилийн өмнө ой хээрийн түймрийг иргэд яаж унтраадаг байсан юм бэ?
-Тэр үед одоогийнх шиг Онцгой байдлын газар ч гэж байгаагүй. Улсад түймэр унтраах ямар ч хэрэгсэл байддаггүй байсан. Нутгийн иргэд хүрз, нойтон шуудай, дугуйны доторх хамераар савж унтраадаг байсан юм. Өдөржин суунаглах түймрийн утаа, хамар, хоолой хорсгосон утааны үнэр олон хүнийг айдас, уй гашууд автуулж, бидний сэтгэлд хэзээ ч мартагдашгүй хар толбо болон үлдсэн дээ.
-Нутгийн иргэд олон хоног түймрийг бүрэн унтрааж чадаагүй ч гэлээ хэзээ мөдгүй л унтарчих юм шиг санадаг байсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Би аавыгаа түймэрт өртөөд бурхан болчихно чинээ огт санаагүй. Аав минь л тийшээ явж байвал түймрийг унтраагаад ирэх юм шиг санадаг байж. Би аавдаа тэгж л их итгэдэг охин байж дээ. Яагаад гэвэл миний аав аливаа зүйлд дандаа үнэнч сэтгэлээр ханддаг байсан болохоор тэр шүү дээ. Харамсалтай нь тэр үед аав минь эх орныхоо төлөө өөрийгөө хэтэрхий, бүр дэндүү ихээр зориулчихсан.
-Таны аав Засаг даргаар ажиллаад хэдэн жил болж байсан бэ?
-Аав минь Ерөө сумын Засаг даргаар ажиллаад хоёр жил болж байсан. Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн кино театрын даргаар ажиллаж байсан. Харин ээж минь төмөр замд ажилладаг байсан юм.

/Ерөө сумын Засаг даргаар томилогдож байхдаа.1994 он/
-Ажил үүргээ гүйцэтгэж яваад эх орныхоо төлөө амиа өгсөн аавыг нь төр засгаас үнэлсэн үү?
-Аавыг минь бурхан болсны дараахан эмээд минь сум орон нутгаас нэг бодон гахай өгч байсан гэдэг. Түүнээс хойш аавын тухай дурссан хүн ховор. Ерөө сумын 100 жилийн ойн номонд хүртэл аавыг минь тодорхой дурсаагүй байна лээ. Саяхан Ерөө сумын захиргаанд очтол өлгөөтэй байдаг аавын зураг ч үгүй болсон байна лээ. Бид тавдугаар сарын 26-нд Ерөө сумынд аавынхаа гэгээн дурсгалд зориулсан өдөрлөг зохион байгуулах гэж байгаа. Аав минь гар бөмбөг их сайхан тоглодог хүн байсан болохоор гар бөмбөгийн тэмцээн, ЕБС-ийн хүүхдүүдийн дунд Ерөө сумын тухай эссэ бичлэгийн уралдаан зарлахаар төлөвлөөд байгаа. Аавын минь эх оронч гавьяаг төр засгаас үнэлдэггүй юм аа гэхэд сум, орон нутгийнх нь хүмүүс, залуу хойч үе нь үеийн үед дурсан санаж, бахархаж яваасай гэж боддог.
-1996 онд улсад хэдий хэмжээний хохирол учирч байсан бол түүнийг та мэдэх үү?
-Тэр жилийн гамшгаар 4000 орчим хүн, 200 гаруй машин техник ажиллаж, 300 гаруй хүн орон гэрээ алдаж, мал, өвс, хашаа хороо, худаг шатсан гэдэг байсан шүү. Түүнээс хойш НҮБ-н Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Байгаль орчны яам хамтран "Ойг нөхөн сэргээх, байгалийн гамшгийг бууруулах" төслийг хэрэгжүүлсэн юм билээ. Архангай, Сэлэнгэ аймгийн түймэрт өртсөн газар нутагт нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг хийх, мод үржүүлгийн газар болон Ойн ангийн үйл ажиллагааг дэмжих, тоног төхөөрөмжөөр хангах, тухайн үеийн Иргэний хамгаалалтын газартай хамтран түймэр унтраах техникийг орон нутгийн байгууллагуудад өгөх, гал унтраах ангитай хамтран ард иргэдэд түймрээс урьдчилан сэргийлэх болон гал унтраах сургалт, семинар зохион байгуулах, гарын авлага, сургалтын материалаар хангах зэрэг ажлуудыг зохион байгуулж байлаа. Мөн уг төслийн хүрээнд байгалийн гамшигт дайчилгаагаар ажилласан хоног тооцон цэргийн албыг дүйцүүлэн хаах, ойн нөхөрлөлийг бий болгож ойн санг эзэмшүүлэн хамгаалах, Монгол Улсын гамшгийн үеийн бэлэн байдлын бодлогын бичиг баримтыг боловсруулах зэрэг олон чухал бичиг баримтыг боловсруулан батлуулсан гэж сонссон.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Аав нь та хэдэд юу захиж, хэлдэг байв?
-Би аав, ээжээс зургуулаа. Аавыг бурхан болоход би 18 настай, манай бага дүү долоон настай үлдэж байсан юм. Аав минь их зөөлөн, дөлгөөн хүн байсан. Бидэнд үргэлж "Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийгээрэй" гэж их захидаг байлаа. Аавын минь ээж сум, орон нутгийнхаа анхны гар бичээч, өвөө минь сумандаа Алтан гадас одонгоор шагнуулсан анхны хүн нь болж байсан гэдэг.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
-Аавыгаа дурсаж ярих боломж олгож, энэ цаг үед мартахгүйгээр сануулж байгаад баярлалаа.

| Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА |
|
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК-тай гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |