Бага насны хүүхдүүд сураггүй болох, төөрөх хэргүүд сүүлийн үед ихээхэн гарах боллоо. Тэд гэрийнхээ гаднаас, толгоомын талбайгаас, гэр рүүгээ харих замдаа таксинд суугаад сураггүй болдог нь тун харамсалтай. Тухайлбал, саяхан Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин хичээлдээ явахаар таксинд суугаад гурав хоног сураггүй байсны эцэст цогцсыг нь хээрээс олсон байдаг. Түүнээс хойш бага насны хэд хэдэн хүүхэд сураггүй болж, эцэг, эх, асран хамгаалагч нь цагдаагийн байгууллагад мэдэгдээд байгаа. Мөн одоос зургаан жилийн өмнө Монгол Улсын урд хэсгийг дамжин өнгөрөх томоохон суурин болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гуравдугаар ангийн сурагч Д.Сэржмядаг ор сураггүй болсон байдаг. Түүнийг одоо хүртэл олоогүй бөгөөд өнгөрсөн хугацаанэд нэг ч удаа сураг нь гараагүй гэдэг. Дорноговь аймагт бага насны хүүхдүүд удаа дараа сураггүй болж, зарим нь бусдын гарт амиа алдсан хэрэгтэй холбоотойгооор аймгийн хэмжээнд хяналтын камер хэр хүртээмжтэй байдаг, цаашид хэрхэн хүртээмжтэй болгох талаар албаны хүмүүсээс тодруулсан юм.

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй болж, бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Түүний эрэн хайх ажиллагаа үргэлжлэх явцад Сайншанд сумын хяналтын камер чанаргүй байсан учир охины сууж явсан автомашины дугаар харагдах боломжгүй байна гэх тайлбарыг тухайн үед албаныхан өгч байсан. Ийн хяналтын камерын чанаргүй, хүртээмжгүй байдлаас болж охиныг эрэн хайх ажиллагаа удааширсан хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тиймээс бид тус аймгийн Засаг дарга О.Батжаргалаас аймгийн хэмжээнд хяналтын камерын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Манай аймаг улсын хөрөнгөөр суулгасан 275 камертай. Харин аж ахуйн нэгж байгууллагуудын 780 гаруй камер бий. Сумаас орох, гарах хөдөлгөөний хянасан 5-6 камер байгаа. Манай аймаг удахгүй хяналтын камерын удирдлагын нэгдсэн системтэй болохоор тендер зарлачихсан байгаа. Үүнд 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа. Харин ЗамынҮүд суманд 800 сая гаруй төгрөгийн тендер зарласан байгаа. Би одоогоор 14 сумын хэмжээнд хэчнээн хяналтын камер байгааг хэлэх боломжгүй байна” гэсэн юм.

Мөн зургаан жилийн өмнө сураггүй болсон Д.Сэржмядаг охиныг сураггүй болсноос хойш Замын-Үүд суманд хичнээн хяналтын камер суурилуулсан болохыг тус аймгийн Засаг даргын орлогч Д.Отгонбаяраас тодрууллаа. Тэрбээр “Манай сум Д.Сэржмядаг охиныг сураггүй болсон жил буюу 2017 онд 10.577.000 төгрөгөөр сургуулийн орчинд байсан 25 камерыг засварласан бол 2018 онд сумын төвийн гудамж, талбайд 38.900.000 төгрөгөөр хяналтын камер суурилуулж, засвар, үйлчилгээг хийсэн. Харин 2019 онд 4.980.000 төгрөгөөр сумын хэмжээнд ажиллахгүй байгаа бүх камерыг засварласан. Ковидын жилүүдэд буюу 2020, 2021 онд камер нэмж суурилуулах, засварлах ажил хийгээгүй. Харин 2022 онд 49.700.000 мянган төгрөгөөр гэр хорооллыг камержуулсан бол 2023 онд 116.000.000 төгрөгөөр найман ширхэг гэрэлтүүлэг, цагдаагийн хэлтэст камерын нэгдсэн хяналтын төвийн серверт засвар үйлчилгээ хийж, шилэн кабель нэмсэн.
Саяхан тендерийн сонгон шалгаруулалтаар “Сонголт нар” ХХК-ийнхан камерын засвар, үйлчилгээг хариуцан хийж байгаа. Суманд ажиллаж байгаа улсын болон хувийн байгууллагуудын 1895 камер сумын хэмжээнд ажиллаж байна. Үүнээс сумын төсвөөр тавьсан 81 камер бий. Ирэх жил 256 камерыг сумын төвөөс удирдах боломжтой болж, камераа нэмэх чиглэлээр ажиллаж байгаа. Д.Сэржмядаг охиныг сураггүй болох үед манай суманд 42 камер байсан юм билээ. Түүнээс 36 нь ажиллаж байсан гэдэг. Тухайн үед гэр хороололд хяналтын камер суурилуулаагүй байсан. Охин тухайн үед гуравдугаар багаас буюу гэр хорооллын бүсээс сураггүй болсон учир түүний дүрс бичлэг камерт үлдээгүй байдаг.
ЗАМЫН-ҮҮД СУМЫН ХЭМЖЭЭНД 1058 ГЭРЭЛТҮҮЛЭГ БАЙДГААС 296 НЬ АСДАГГҮЙ БАЙНА
Мөн бид сумын хэмжээнд ажиллаж байгаа гэрэлтүүлэгийн судалгааг саяхан хийсэн. Сумын хэмжээнд 1058 ширхэг гэрэлтүүлэг бий. Үүнээс долдугаар сарын байдлаар 296 ширхэг нь асахгүй байгаа гэх судалгаа гарсан байна. Одоогоор 22 толгой буюу гэрэлтүүлэг асахгүй байгаа гэх мэдээлэл ирсэн. Мөн одоогоор засах шаардлагатай 100 гаруй гэрэл байна" гэсэн юм.
(6).jpg)
Замын-Үүд сумын хэмжээнд улсын төсвөөр суурилуулсан 81 камер байдаг аж. 2017 онд Д.Сэржмядаг охиныг сураггүй болоход тухайн суманд улсын төсвөөр суурилуулсан 36 камер ажиллаж байсан гэдэг. Ингээд бодоход, Д.Сэржмядаг охиныг сураггүй болсон зургаан жилийн хугацаанд тус сумын удирдлагууд ердөө 45 ширхэг л камер нэмж суурилуулсан байгаа юм. Мөн Замын-Үүд сумынхан дөнгөж саяхан буюу 2022 онд гэр хорооллын бүсийг камержуулж эхэлсэн болохыг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Д.Сэржмядаг охины хэргээс хойш аж ахуйн Замын-Үүд сумын болон аж ахуйн нэгжийн камеруудыг цагдаа нар хянадаг болжээ. Одоогоор тус сумын захын бүсүүдэд хяналтын камер нэмж, суурилуулах шаардлагатай байгааг аж.
Мөн Замын-Үүд сумын удирдлагууд жил бүр хяналтын камерын засвар үйлчилгээний зардлыг төсөвтөө тусгадаг байна. Тухайн сумын хувьд салхи, шороо ихтэй, ихэвчлэн элсээр шуурдаг учир камерын нягтралшил муудах, харагдах орчин хязгаарлагдмал болох асуудал үүсдэг гэдгийг албаныхан онцолж байлаа.
| Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ СУРАГГҮЙ БОЛСНООС ХОЙШИХ ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗАМЫН-ҮҮД СУМЫН УДИРДЛАГУУД ЕРДӨӨ 45 ШИРХЭГ Л ХЯНАЛТЫН КАМЕР ШИНЭЭР СУУРИЛУУЛЖЭЭ |
|
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:41
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |