Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооныхон бужигнаж байгаа бололтой. Саяхан бүрдсэн багийнхных нь хууль бус үйлдэл, хулгайн хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол хууль хяналтын байгууллагад ирснээр шалгалтын ажиллагааг эхлүүлж, сандралдаж байгаа сурагтай. Хоёр жилийн хугацаанд гурван ч удирдлагын нүүр үзэж, үйл ажиллагаа нь тогтворжиж чадахгүй байгаа байгууллагын нэгээр яах аргагүй Биеийн тамир, спортын улсын хорооныхон “тодроод” байна. Засгийн газрын тохируулагч агентлаг хэрнээ зангараггүй, засардаггүй байгууллага. Улсынхаа нүүр царай болсон тамирчдыгн ирээдүйг “баллах”-аас эхлээд уг байгууллагын балаг мундахгүй.
Угтаа уг байгууллага “Хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэхэд оршино” гэх том зорилготой, том агентлаг учраа олж, суудалдаа тухалчихвал хэн хэндээ хэрэгтэй. Гэвч тус хорооныхныг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Биеийн тамир, спортын улсын хорооныхныг мөнгө угаадаг байж болзошгүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгодог гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэнэ. Ингэхдээ нэг ч биш нэлээн олон хүнийг шалгаж эхлэх гэнэ.
Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хамгийн эхний хүн бол Биеийн тамир, спортын улсын хорооны Тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн С.Номин гэнэ. Мэргэжилтэн С.номингийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийг үргүй зарлагдаж, сул орон тоогоор цалинжиж байгаа гэх өргөдөл, гомдол иржээ.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр “Мэргэжилтэн С.Номинг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулгын тушаалаар томилсон байдаг. С.Баттулга чинь өөрөө шинэ удирдлага шүү дээ. Тус хорооны түр орлон гүйцэтгэгээр ажиллаж байгаад нэр дэвшсэн. Хачирхалтай нь олимп хаяанд тулчихаад байхад хорооныхоо удирдлагыг сольж, багийг нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нэгдүгээр сард манай улсын спортын төв байгууллага болох Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын суудал дөрвөн сар эзэнгүй байсан. Эцэст нь, О.Баттулга гэдэг хүн дахиад өрсөлдөж, ялалт байгуулсан. Угтаа О.Баттулга уг байгууллагын сайныг нь ч, саарыг нь ч сайн мэдэх хүн. Гэтэл багийнхан нь будилаан тариад эхэлсэн бололтой. О.Баттулгын томилсон мэргэжилтэн С.Номин гэдэг хүн огт ажилладаггүй хэрнээ улсаас хий дэмий цалин авдаг гэнэ. Тодруулбал, С.Номинг О.Баттулга дарга Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон гэсэн. Гэвч уг ажилд нэг ч удаа гар бие оролцоогүй, улсын цалинг хий дэмий халаасалж байгаатай холбоотой гомдол, баримттай ирсэн юм байна лээ. Үүний дагуу С.Номинг шалгаж эхлэх бололтой” гэв.
Харин дараагийн шалгагдах хүн бол Засгийн газрын тохируулагч агентлагийн Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нармөнх гэнэ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэж, улсын хөрөнгөөр зугаалж байна гэх өргөдөл, гомдол иржээ. Гомдлын дагуу хууль хяналтын байгууллагын мөрдөгчид шалгаж эхлэх гэнэ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нармөнхийг эрх мэдэл, албан тушаалаа байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгосон гэдэг гомдол байгаа юм байна лээ. Тэрбээр мэдээлэлд ойр байгаагаа далимдуулж, өөртөө давуу байдал олгоод, Үндэсний шигшээ багийн тамирчдын нэр дипломат, албаны ногоон паспорт гаргуулсан гэсэн. Үүгээр ч зогсохгүй шигшээ багийнхныг тэмцээнд явахад нь гадаадаар зугаалж, ирэх, очих онгоцны билетийн зардлаа улсаар төлүүлсэн гэсэн. Уг нь Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нармөнх биш, нэг дасгалжуулагч, эмч ч болтугай явах хэрэгтэй. Гэтэл хүний нөөцийн мэргэжилтэн нь өөртөө албаны паспорт гаргуулаад, улсын зардлаар зугаалаад байж болохгүй шүү дээ. Энэ бол хууль бус үйлдэл гэж харж байна. Ийм учраас хууль хяналтын байгууллагынхан шалгаж, тогтооно байх. Биеийн тамир, спортын улсын хорооны шинэ удирдлага энэ мэт хууль бус үйлдлүүдийг таслан зогсооно биз” гэлээ.
Харин Биеийн тамир, спортын улсын хорооны Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч А.Өнөрцэцэг, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн нярав А.Болдтөр нарыг улсын мөнгийг угаадаг байж болзошгүй гомдол иржээ.
Тодруулбал, тэднийг бүлэглэн хууль бусаар улсын хөрөнгийг угааж, шамшигдуулдаг байж болзошгүй үндэслэлээр хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа эхлүүлэх ажээ. Эх сурвалж хэлэхдээ “А.Өнөрцэцэг, А.Болдтөр нар хамаарал бүхий этгээдүүд байгаа юм. А.Өнөрцэцэг Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй” гэлээ.
Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга аа, улсын спортын бодлого тодорхойлогч, тохируулагч “том” агентлагт хууль бус үйлэдлгүй, хулгайн хэрэгт холбогдоогүй мэргэжилтэн, албан тушаалтан гэж байна уу.
| Биеийн тамир, спортын улсын хорооныхныг мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын зардлаар “зугаалсан” хэргээр шалгаж эхэллээ |
|
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |