Нийслэлийн Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Сарантуяаг хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Г.Сарантуяаг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдсөн ажилтнуудынхаа цалинг бодож, хувьдаа завшсан хэрэгт холбогджээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгож, төрийн албан хаагчийн олон хууль, дүрэм, журмыг зөрчиж байгаа эрхлэгч Д.Сарантуяа албан үүргээ гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллага болон холбогдох газруудаас 256 дугаар цэцэрлэгт шалгалт хийсэн юм байна лээ. Тэгээд тус цэцэрлэгийн санхүүгийн тайлан болон Д.Сарантуяа эрхлэгчийн дансны мэдээллийг шалгаж байгаа гэсэн. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 256 дугаар цэцэрлэгийг Д.Сарантуяа 2018 оноос хойш удирдаж байгаа. Энэ хугацаанд олон ажилтан ажлаасаа гарч, ажлын байраа орхиж явсан. Энэ нь Д.Сарантуяа гэдэг хүнтэй холбоотой юм билээ. 2022 онд буюу жилийн өмнө халагдсан таван ажилтныхаа цалинг хуурамчаар бодож, хувьдаа завшиж байсан гэнэ лээ. Цалинг нь бодоод, бэлнээр олгосон акт үйлдэж байсан гэсэн. Тооцоолол хийж үзэхээр Д.Сарантуяа улсад 40 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байгаа. Түүний хууль бус үйлдлийг нь ажилнууд нь мэдэж, хуулийн байгууллагад хандсан юм шиг байна лээ. Мөн эцэг, эхчүүдээс хандив нэрээр хахууль авсан байж болзошгүй гэх ч хэрэг сөхөгдөж байгаа гэсэн. 256 дугаар цэцэрлэг чинь Натур хавьд учраас амьжиргааны түвшин дээгүүр айл өрхүүд амьдардаг шүү дээ. Энэ мэт үндэслэлээр Д.Сарантуяаг шалгаж байгаа гэсэн” гэлээ.
Нийслэлийн 256 дугаар цэцэрлэг гурван салбартай гэнэ. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын урд хэсэгт байрлах салбарыг нь Д.Сарантуяа хариуцаж ажилладаг. Тус салбар нь өнгөрсөн хугацаанд нягтлангүй байсан Д.Сарантуяа өөрөө цалингаа бодож, бичиж, тавьдаг байсан гэнэ. Мөн давуу эрхтэйгээр санхүүгийн систем рүү нэвтэрч, гүйлгээ хийдэг байсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард тус цэцэрлэгт ажиллаж байсан эмч, туслах багш, тогооч, үйлчлэгч нар ажлаасаа халагджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Ажлаасаа гарсан ажилтнуудын дунд Д.Сарантуяа эрхлэгчийн охин Н гэж хүн байсан. Түүний охин 256 дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байсан юм байна лээ. Тэгээд ажлаасаа гарч, өөр ажилд орсон гэсэн. хачирхалтай нь, Д.Сарантуяа охиныхоо нэрээр өнгөрсөн сарыг хүртэл цалин авсаар байсан. Ажилтнуудын цалинг хувьдаа завшиж байсан асуудал сөхөгдсөн даруйд охин нь цэцэрлэгт ажиллаж эхэлсэн. Түр хугацаанд чөлөөтэй байсан гэх юм байна лээ. Мөн охиноо биеийн тамирын багшаас гадна бүлгийн багшаар томилсон. Өөрийгөө эрхлэгчээс гадна тогооч томилж, илүү цалин авдаг ч гэх юм байна лээ. Хууль хяналтын байгууллагынхан тогтоож шалгана биз” гэв.
Бид энэ талаар Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбаттай холбогдож, тодрууллаа.
Тэрбээр “Боловсролын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн дотоод аудитаас Ажлын хэсэг гарч, 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Сарантуяатай холбоотой мэдээллийг шалгаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, шалгалт хийгдэж байгаа учраас өгөх мэдээлэл байхгүй байна. Шалгалтын хариу мэдээлэл гарсны дараа тайлбар өгөх боломжтой. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт холбогдох албанаас ирсэн мэдээллийн дагуу шалгаж байгаа” гэлээ.
Харин бид 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Сарантуяатай холбогдож, энэ талаар тодруулахад “Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа учир үнэн тогтоогдох байлгүй дээ. Манай цэцэрлэгийн хоёр, гурван багш худал мэдээлэл тараагаад байгааг мэдэж байна. Надад мөнгө завшсан асуудал байхгүй. Хуулийн байгууллага шалгаад дууссаны дараа дэлгэрэнгүй тайлбар өгөх болно” гэсэн юм.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Сарантуяа нь 2017 онд Орхон аймгийн Сургалтын албаны менежерээр ажиллаж байжээ. Харин 2018 онд Улаанбаатар хот руу шилжин ирж, 2019 онд тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогджээ.
2018 он: Д.Сарантуяа нь цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдохдоо жилийн орлого нь 15 сая, гэр бүлийн орлого нь 18.5 сая төгрөг байжээ. Тэрбээр 16.5 сая төгрөгөөр үнэлэгдэх хашаа, байшинтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Мөн 12 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг автомашинтай, 5.9 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэнэ. Түүнчлэн өмчлөх эрхийн хоёр газартай бөгөөд үнэлгээ нь 13.7 сая төгрөг. Хаан банк, Прогресс капитал ББСБ-т 40 сая төгрөгийн өртэй, 76 мянган төгрөгийн хадгаламжтай гэжээ. “Цэнэгийн урсгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж мэдүүлсэн байна.
2021 он: Харин хамгийн сүүлд буюу цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдоод гурван жилийн дараа жилийн орлого нь 19 сая, гэр бүлийн орлого нь 16 сая төгрөг болсон байна. Тэрбээр энэ онд 21.9 сая төгрөгөөр үнэлэгдэх хашаа, байшинтай, нэг орон сууцтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, шинээр орон сууц худалдан авч, үнэлгээг нь 4.5 сая төгрөгөөр үнэлсэн байна. Өмчлөх эрхийн хоёр газрынхаа үнэлгээг нэг дахин нэмч, 30 сая төгрөг болгожээ. Суудлын автомашиныхаа үнийг зургаан саяар нэмж, 18 сая төгрөг болгосон байна. Харин үнэт эдлэл, хадгаламж нь хэвээрээ байгаа аж. Хаан банк, Прогресс капитал ББСБ-ын зээл нь 34.5 сая төгрөг болжээ.
| Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Сарантуяаг халсан ажилтнуудынхаа цалинг хувьдаа завшиж байсныг илрүүлэн шалгаж эхэллээ |
|
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |