• Өнөөдөр 2024-04-26

ТӨРИЙН ТОМЧУУД, ТОЛГОЙ БАЯЧУУДЫН ЭХНЭР, ДҮҮ НАРЫН “ӨРГӨМЖИТ КОНСУЛ” ХЭМЭЭХ ЗИНДААРХАЛ

2023-03-05,   3354

      Манай төрийн томчууд, толгой баячуудад "шургалахгүй" салбар, "шунахгүй" албан тушаал гэж байхгүй юм даа. Төрийн томчууд нь эхнэр, эгч дүүсээ Өргөмжит консул гэх албан тушаалд томилж "эрхлүүлдэг", бизнесийн томчууд нь өөрсдөө Өргөмжит консул гэх албан тушаалд томилогдож амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг болцгоожээ. Гадаадын аль нэг улсыг Монгол Улсад төлөөлж буй Өргөмжит консулууд нь Элчин сайдтай адил эрх мэдэлтэй, албан гадаад паспорт ашиглах эрхтэй, аль ч улсад саадгүй зорчих боломжтой байдаг энэ албан тушаалд хошуурч, хуйлрах гол шалтгаан нь болдог аж. 
 
Тодруулбал, манай улсад Элчин сайдын яамгүй улс орнууд Элчин сайдын оронд Өргөмжит консул гэх албан тушаалтан томилдог. Ингэхдээ өөрийн улсыг Монголд төлөөлөх Өргөмжит консулаа манай улсын иргэдээс нэр дэвшүүлэн сонгодог. Жишээ нь, Нидерланд, Швед, Норвеги гэх мэт манай улсад Элчин сайдын яамгүй улс орнууд манай улсын иргэдээс хэн нэгнийг өөрийн орны Өргөмжит консулаар томилж ажиллуулдаг гэсэн үг. Одоогоор дэлхийн 37 орныг төлөөлж, манай улсын 37 иргэн Өргөмжит консулын албан тушаалыг хашиж байна. Гэтэл Өргөмжит консулын албан тушаалд томилогдогсод нь дандаа төрийн томчууд, толгой баячууд, тэдний эхнэрүүд, эсвэл эгч, дүү нар нь байдаг юм байна. Өргөмжит консулыг нэр дэвшүүлж сонгодог гэх боловч үнэн хэрэгтээ төрийн томчууд, толгой баячуудын “шахааны”, басхүү “зиндаархал”-ын албан тушаал болчихсон юм байна. Тухайлбал, Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байгаа 37 хүнийг судалж үзэхэд 27 нь өмнө нь төрийн томчууд, толгой баячууд болон тэдний эхнэр, эгч, ах, дүү, хүү, охин гэх мэт хамаарал бүхий этгээдүүд нь байгаа юм. 
 
МОНАКО- ТҮМЭНДЭМБЭРЭЛИЙН БОЛОРМАА
 
    Монако улсын Өргөмжит консул Т.Болормаа нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын эхнэр. Т.Болормаа эмч мэргэжилтэй, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эмнэлгийн тусламжийн удирдах газарт тус тус ажиллаж байсан. Одоо “MCS” группийн охин компаниудын нэг “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилладаг. 2021 оны эхээр У.Хүрэлсүх танхимаа татан буулгаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдах үед Д.Цогтбаатар эхнэр Т.Болормаагаа Эрүүл мэндийн сайдад зүтгүүлсэн ч чадаагүй гэх яриа гарч байлаа. 
НИДЕРЛАНД- БЯМБАСҮРЭНГИЙН ДЭЛГЭРМАА
     
     Нидерланд улсын Өргөмжит консул Б.Дэлгэрмаа нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр. Г.Амартүвшин УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Нидерландын Өргөмжит консулаар ажиллаж байсан. Харин УИХ-ын гишүүн болсноосоо хоёр жилийн дараа буюу өнгөрөгч 2022 онд эхнэр Б.Дэлгэрмаагаа өөрийнхөө оронд Өргөмжит консулаар томилуулсан. Г.Амартүвшинг Нидерландын давхар иргэншилтэй гэх мэдээлэл 2020 оны УИХ-ын сонгуулиар дуулиан тарьж, тус улсын паспортынх нь зураг тарж байсан ч өөрөө эрс няцааснаас намжиж байв. 
 
    Б.Дэлгэрмаагийн хувийн бизнесийн тухайд дэлхийн алдарт “LV” брэндийн салбарын Монголд анх нээсэн, “Нолар” брэндийг үүсгэн байгуулсан, Соёлын сайд Ч.Номинтой “Бадэнн” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж байсан нэгэн. Харин Г.Амартүвшингийн тухайд, Ч.Номингийн аав Л.Чинбаттай “Тэгш тайшир групп” ХХК, “Уяач апп” ХХК, “Тэгш булан” ХХК тэргүүтэй компаниудыг хамтран эзэмшдэг. 
 
ПОЛЬШ- ОДГЭРЭЛИЙН ХУЛАН
 
     Польш улсын Өргөмжит консул О.Хулан нь Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгийн эхнэр. О.Хулан нь аав Б.Одгэрэлийнхээ үүсгэн байгуулсан шуудан илгээмж, тээвэр ложистикийн “Ди Эйч Эл” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. Харин Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгийн тухайд Баянхонгор аймгаас гаралтай, Г.Занданшатарын хүн гэгддэг бөгөөд  ЖДҮХС-ийн захирал, ХХААХҮЯ-д газрын дарга, Эрчим хүчний яаманд газрын дарга, БОАЖЯ-д газрын дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад Эрчим хүчний дэд сайд болсон. 
Тайлбар: О.Хуланг Өргөмжит консулаар томилсон шийдвэр
 
ЛЮКСЕМБУРГ- ДАШДАВААГИЙН ХУЛАН
 
      Люксембургийн Өргөмжит консул Д.Хулан нь “Таван богд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы эхнэр. Д.Хулан нь “Таван богд” группийн Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Мөн “Хаан” банкны нийт хувьцааны 14.6 хувийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч. Д.Хулангийн аав Н.Дашдаваа нь Гадаад харилцааны дэд сайд, дипломатч байсан бөгөөд тэр Кубын Гавана хотод төрсөн. Өмнө нь Сангийн яамны гадаад харилцааны хэлтэст Эдийн засагч, Худалдаа хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан. 
 
НОРВЕГИ- ЛУВСАНВАНДАНГИЙН САРАНГЭРЭЛ
 
   Норвегийн Өргөмжит консул Л.Сарангэрэл нь УИХ-ын гишүүн асан, Нидерландын Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болдын төрсөн эгч. Л.Сарангэрэл “Бодь даатгал” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Сингапурын хөрөнгө оруулалттай “Интернэйшнл СОС монголиа лимитэд” ХХК буюу Сансар байрлах “СОС медика” эмнэлгийн хувьцаа эзэмшигч юм.  
 
ШВЕД- ЛУВСАНВАНДАНГИЙН БОЛДХУЯГ
 
    Шведийн Өргөмжит консул Л.Болдхуяг нь УИХ-ын гишүүн асан, Нидерландын Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болдын төрсөн дүү. Л.Болдхуяг нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга, “Бодь интернэйшнл” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Одоо “Богд” банкны ТУЗ-ийн дарга, “Богд групп”-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. 
Тайлбар: Элчин сайд Лу.Болдын эгч Өргөмжит консул Л.Сарангэрэл, төрсөн дүү Өргөмжит консул Л.Болдхуяг нар
 
ПЕРУ- ХАЛТМААГИЙН БАТТУУЛ
 
      Перу улсын Өргөмжит консул Х.Баттуул нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү. Х.Баттуул 2008-2012, 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Төрсөн ах Х.Баттулгынхаа хамт “Мах импекс” ХХК, “Талх чихэр” ХХК, “Чингис маркет” ХХК, “Баянгол зочид буудал” ХХК, “Женко” ХХК-иудад хувь эзэмшиж, удирдаж ирсэн. Х.Баттуулыг Перу улсын Өргөмжит консул болсныхоо дараа тус улсад алтны уурхай худалдаж авсан гэх мэдээлэл гарч, сошиалаар шуугьж байсан удаатай. 
 
СЛОВЕНИ- БАТБАЯРЫН БОЛОРМАА 
 
    Словенийн Өргөмжит консул Б.Болормаа нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн дүү. Өдгөө Б.Болормаа нь эгч Б.Ундармаагийнхаа “Бишрэлт групп”-ийн охин компаниудын нэг “Монгол эм импеск концерн” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. “Монгол эм импекс концерн” ХХК нь манай улсын эм ханган нийлүүлэлтийн хамгийн том компани бөгөөд “Ковид-19” цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин оруулж ирэх монополь эрхтэй ажиллаж, хамгийн их ашиг олсон компанийн нэгээр нэрлэгдсэн. 
 
ИСПАНИ- МАГВАН ОЮУНЧИМЭГ
 
    Испанийн Өргөмжит консул М.Оюунчимэг нь Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын даргаар ажиллаж байсан. Аав Ш.Магван нь Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч, Олон Улсын Олимпын хорооны гишүүнээр ажилласан байсан гэдгээрээ спортын хүрээлэлд алдартай. 
 
ШРИ ЛАНКА- ДОЛООНЖИНГИЙН ОРГИЛМАА
 
    Шри Ланка улсын Өргөмжит консул Д.Оргилмаа нь УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэнгийн төрсөн дүү. Өдгөө Д.Оргилмаа “Сантис” боловсролын төвийн Ерөнхий захирлаар ажилладаг. Түүний төрсөн ах Д.Идэвхтэнгийн тухайд, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, дараа нь Монгол Улсаас ОХУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. 
 
УНГАР- ЧУЛУУНЫ ГАНТУЛГА
 
    Унгарын Өргөмжит консул Ч.Гантулга нь Сангийн дэд сайд асан, “Ард”-ын Ч.Ганхуягийн төрсөн дүү. Өмнө нь Унгарын Өргөмжит консулаар өмнө нь түүний төрсөн Ч.Ганхуяг нь ажиллаж байсан. Өдгөө Ч.Гантулга “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн удирдагчаар ажилладаг. Өмнө нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Өмнөх Өргөмжит консул буюу ах Ч.Ганхуяг нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын зөвлөх, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан, “Хас” банк, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулалцсан. Өдгөө “Ард” койноор овоглож буй. 
 
Цаашилбал, манай толгой баячууд, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс өөрсдөө ч гадаадын аль нэг улсын Өргөмжит консул сэтэр зүүчихсэн яваа. Тодруулбал, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэг “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг Арменийн Өргөмжит консул, Үндэсний хамгийн том компани “MCS” группийн Ерөнхийлөгч Ж.Од Данийн Өргөмжит консул, “Голомт” банкны Ерөнхийлөгч Д.Баясгалан Финландын Өргөмжит консул, “Хас” банкны Ерөнхий захирал, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн М.Болд Исландын Өргөмжит консул, Олон улсын нислэгийн тийз борлуулалтаар тэргүүлэгч “Эйр транс” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Чулуунхүү Киприйн Өргөмжит консул, “Монфрэш” группийн Ерөнхийлөгч Т.Насанхүү Мексикийн Өргөмжит консул, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд Урагвайн Өргөмжит консул, Монголын Геологийн холбооны Ерөнхийлөгч асан Т.Мөнхбат Украйны Өргөмжит консул, уул уурхайн салбарт багагүй хэл ам таталдаг “Саус гоби сэндс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат Шинэ Зеландын Өргөмжит консул, Банк бус санхүүгийн байгууллагууд дундаас хамгийн томд тооцогддог “Инвескор” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Нармандах Киргизийн Өргөмжит консул, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Ч.Бат Латви улсын Өргөмжит консул, Биеийн тамир, спортын хөгжлийн захирал асан П.Бат-Эрдэнэ Хорватын Өргөмжит консул, Кубад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Д.Пунцаг Чили улсын Өргөмжит консул, Монголын Бизнес мэдээллийн сангийн захирал И.Сэр-од Пакистаны Өргөмжит консулаар тус тус ажиллаж байна. 
         
       Өргөмжит консул нь төлөөлж буй улсаас нь Монголд ирж ажиллаж амьдарч байгаа болон аялж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, хоёр улсын эдийн засаг, соёл урлаг, спорт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн үүрэгтэй. Товчхондоо, Монголын гадаад харилцааг хөгжүүлэх, шинэ коридор, шинэ гарц, шинэ гүүр нээх чухал албан тушаал гэсэн үг. Харамсалтай нь, өдгөө Өргөмжит консул гэх албан тушаал нь хэн нэг төрийн албан тушаалтны эхнэр, хүүхдээ эрхлүүлэх гэсэн "зиндаархал"-ын, бизнесийн томчуудын хувийн компаниуддаа л хөрөнгө оруулалт татах гэсэн "ашиг сонирхлын" албан тушаал болчихсон юм байна.  Хэрвээ тэд ядаж Өргөмжит консулын хувиар өөрийн төлөөлж буй улсаасаа нэг ч болов хөрөнгө оруулагч урьсан бол, нэг оюутныг  ч болов гадаадын их сургууль зуучилсан бол үндсэн үүрэг нь тэр байх байв. Даанч, манай төрийн томчууд, толгой баячуудад "шургалахгүй" салбар, "шунахгүй" албан тушаал гэж байхгүй юм даа. 

ТӨРИЙН ТОМЧУУД, ТОЛГОЙ БАЯЧУУДЫН ЭХНЭР, ДҮҮ НАРЫН “ӨРГӨМЖИТ КОНСУЛ” ХЭМЭЭХ ЗИНДААРХАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 29
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-06 23:16:09
    zochin: pee zarim ni yu ve neg ger bulees heden ch hun bgaan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-06 04:06:38
    Zochin : Za goy yum dandaa iim bayan tansagaaraa baigaarai harnaa kk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-05 16:39:52
    zochin: buduursen luibarchin chubalznuud !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-05 13:18:29
    зочин: ийм л учраас та нарыг үзэн яддаг, гадаад харилцааны салбар тэр чигтээ баян бизнэсмэнүүдийн гэр бүлийн өмчлөлд оржээ. наад томилгоогоо бүгдийг цуцалж, шинээр томилгоог шударгаар хий. Бүр ах дүүсээрээ /Лу. Болд/ Оюунчимэг М. Болд нар, эхнэртэйгээ үе дамжуулдаг /Амартүвшин/ Ард Ганхуягийнхан гээд новшийн шуналын тулмууд. Та нар юу хийв, энэ албан тушаалыг Монгол улсад яаж ашигтайгаар ажиллав. Өөрчлөлт хийхийг шаардаж байна. Иргэдээ дэндүү доромжилсон энэ тогтолцоог яалтай вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-05 09:24:43
    харамсалтай: АВЛИГАЖСАН төр. АРАЙ их мөнгө өгсөн нь сайд болж байгаа. ГАЧУУРТЫН номин гэх сайд байна. Эх орныг минь луйварчид гартаа авсан байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 22:01:58
    зочин : ЭД НАР АРД БИДНИЙГ АЛЧХААГҮЙ АМЬД ЯВАХЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙГААД НЬ БАЯРЛАЦГАЯ. АЯГҮЙ БОЛ УСТГАНА ШҮҮ. ЮУ Ч ХИЙХЭД БЭЛЭН.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 21:20:14
    зочин : ТӨРИЙН АЛБА БИШ ХЭДЭН ЛУЙВАРЧДЫН ӨМЧ БОЛЧИХОЖ. МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОСОН УЛС БИЗ ДЭЭ ХЭН ГЭГЧ ТЭДНИЙГ ТОМИЛЖ БАЙДАГ ЮМ БОЛ. ГХЯ-НЫ САЙД ИЙМ ЮМ ХИЙГЭЭД АРАЙ ХАХУУЛЬ АВААД СУУДАГ ЮМ БИШ БИЗ ДЭЭ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 15:03:02
    Зочин: Энэ Хүрэлсүх анх гарахдаа луйварчидтай бидний нүдэн дээр үзэлцдэг их шудрага ерөнхийлөгч байсан одоо яагаад ийм арчаагүй амьтан болон хувирваа. Яаж худалдан авч чадаваа энэ луйварчид мөнгөтэй хүмүүс.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 08:12:32
    Иргэн: Заавал том дарга олигархи луйварчидын хамаарал бүхий хүмүүс консул байхдаа яахав дээ жирийн ардынхүүхэд алга уу банзал Батцэцэг ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 08:00:08
    irgen: Ugui ene tur zasag chin uo hiigeed bn .Ed nariin hamaaral.eer deed tumuusiin.UIHG iin ehner huuhduud bas buh yam tamgiin gazaraar ajillaj bn.EK .ZG.Huuli shuuh n zogsooh estoi.Ardiin huuhduud hichneen surguuli tugssen ch meregjiliin ajlild orj chadahgui bn.MUISiin olon ulsiin erh zui.sudlal gd hamgiin tom surguuli tugschiheed oligtoi ajil hj chadahgui bn.Arai denduu bn.OyunErdene gj ymarch chadvargui tanil talaaraa hun tomilj bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 08:00:07
    irgen: Ugui ene tur zasag chin uo hiigeed bn .Ed nariin hamaaral.eer deed tumuusiin.UIHG iin ehner huuhduud bas buh yam tamgiin gazaraar ajillaj bn.EK .ZG.Huuli shuuh n zogsooh estoi.Ardiin huuhduud hichneen surguuli tugssen ch meregjiliin ajlild orj chadahgui bn.MUISiin olon ulsiin erh zui.sudlal gd hamgiin tom surguuli tugschiheed oligtoi ajil hj chadahgui bn.Arai denduu bn.OyunErdene gj ymarch chadvargui tanil talaaraa hun tomilj bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 07:38:44
    П.Бат: "Төрийн алба" биш ээ төрлийн алба
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 20:14:43
    B: Man An geed yhav de Manai Mongolchuud bid bvgdiin bga tsarai iim sho dee. Ene uls eh orni tuluu bvgderee l niilj boditoor temtsthees uur songolt alga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 18:54:25
    зочин: Яана даа, энэ хүнэнцрүүд ичнэ гэдгийг мэддэг болов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 17:38:59
    Зочин: Ёстой нөгөө далд эдийн засгийн нэгээхэн хэсэг далд албан тушаал л юм даа. Монголын бүх л ажил алба бүгд ийм болсон доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 15:45:48
    zochin: арай арай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 14:59:57
    123: бузрууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 14:59:56
    123: бузрууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 14:59:55
    123: бузрууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 14:00:51
    зочин: гоё байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 12:39:35
    Ган: баян нөхрүүд нь авгайгаа холхон байлгахын тулд өргөмжит консул гэж хөөргөөд гадаад руу явуулчихдаг юм биш үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 12:00:14
    Зочин: Энэ хувалзнуудыг шатаах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 11:49:31
    зочин: Яанаа өмнөөс нь ичээд бнааааааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 11:42:40
    Оббүх: Гантулга ханаж цаддаггүй луйварчин Эрдэнбүрэнгээс зайл Унгартаа очсонч яахав Монголоос л зайл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 10:31:57
    ИРГЭН: ҮХЭЖ ДАЛД ОРМОРУУД.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 09:33:16
    Зочин : МАН АН -ыг төрөөс зайлуулж байж энэ аалзны торыг устгахаас өөр арга байхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 09:33:02
    Зочин : МАН АН -ыг төрөөс зайлуулж байж энэ аалзны торыг устгахаас өөр арга байхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 09:25:31
    irgen: yooy, arai ch dee. ene urgumjit konsul gdg chini avgaichuudad ni zoriulsan mest yum bish uu, nohoi doloo. ene humuust ichih bulchirhai algaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-03 07:38:06
    halaaad yavuuul: muuuain luuuvarchdiiig bugiiig ni halaaad yavuuulaach
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188