• Өнөөдөр 2026-11-08

Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ

     ОХУ-ын Орёл хотноо каратэгийн “International All-Style Karate Federation” (IASKF)-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.  Тус ДАШТ-д дэлхийн 31 орны 4227 тамирчин оролцсон байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын каратегийн холбооны тамирчид ганцаарчилсан ката буюу хөдөлгөөн дасгалын төрөлд амжилттай оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ.

Медаль хүртсэн тамирчид:

Москва хотын Хуулийн их сургуулийн оюутан Нармандахын Нарангоо алтан медаль.

ХААИС-ийн ЭЗБС-ийн нэгдүгээр курсийн оюутан Галбадрахын Санжидмолом мөнгөн медаль.

МУИС-ийн Франц судлалын хоёрдугаар курсийн оюутан Пүрэвжавын Маралжингоо мөнгөн медаль тус тус хүртсэн байна.


 

 


Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188