Эрүүл хооллолт, спорт, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн шинэ салбар хэрэглэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.
Шинэ салбар нь Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дундгол гудамжинд байрлах Уранган төв (UG Expo)-д үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд 1,700 гаруй ам метр худалдааны талбайтай. Хүнсний болон ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна эрүүл хооллолтыг дэмжсэн төрөлжсөн бүтээгдэхүүний хэсэг, шинэхэн бэлтгэсэн хоол, асай боул болон жимсэн бүтээгдэхүүн санал болгох кафе зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг нэг дороос хангах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих худалдааны шинэ орчныг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Мөн Уранган төвд нийт 29 худалдаа, үйлчилгээний нэгж төлөвлөгдсөн бөгөөд хоолны газар, эмийн сан, нүдний шил, гоо сайхан, цэцгийн дэлгүүр, хувцас угаалгын үйлчилгээ зэрэг өдөр тутмын хэрэгцээг нэг дороос хангах боломж бүрдэх юм.
Тус төв нь нийт 840 автомашины зогсоолтой, үүнээс 140 нь дотор зогсоол хэрэглэгчид худалдан авалт хийх, бусад үйлчилгээг авахдаа цаг заваа хэмнэж, тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Уранган Группийн цаашид хэрэгжүүлэх “UG Park” төсөлтэй уялдан тус орчин нь худалдаа, үйлчилгээ, спорт, амралт чөлөөт цагийг хослуулсан, гэр бүл, хүүхэд, залууст зориулсан “Family Lifestyle Center” хэлбэрээр хөгжих зорилготой юм.
Нээлтийн хямдрал, урамшуулал
Имарт Уранган салбарын нээлтийг тохиолдуулан 2026 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 215 нэр төрлийн бүтээгдэхүүнд тусгай хямдрал, урамшуулал зарлаж байна.
Мөн худалдан авалтын үнийн дүнгээс хамааран дараах бэлгийг олгоно.
Энэхүү урамшуулал нь шинэ салбарын нээлтийг хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлэх, гэр бүлийн худалдан авалтад бодит хэмнэлт бий болгох зорилготой юм.
“Хамтдаа шийд” – Хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн ажил
Имарт нь шинэ салбарын нээлттэй холбогдуулан худалдаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд багачуудын амьдрах орчинд эерэг хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Уг ажил нь хүүхэд, залуусын спорт, хөдөлгөөний идэвхийг дэмжих, чөлөөт цагаа эрүүл, аюулгүй орчинд өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Байршил: Баянгол дүүрэг, 26-р хороо, Дундгол гудамж, Уранган төв (UG Expo), M Bank Arena спорт цогцолборын урд.
| ИМАРТЫН 7 ДАХЬ САЛБАР УРАНГАН ТӨВД 10-Р САРЫН 29-НД НЭЭГДЭНЭ |
|
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |